Өнгөрсөн хагас бүтэн сайнд тэтгэвэрт гарах насыг эмэгтэйчүүд 60 нас, эрэгтэйчүүд 65 нас болгох тухай санаачлага Засгийн газар, УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбоотой иргэдийн хэлэлцүүлэг олон нийтийн сүлжээгээр эрчимтэй өрнөлөө.
Аав ээжийнхээ ажилласан жил болон тэтгэвэр авсан хугацаа, авч амжилгүй бурхны оронд одсон тухай дурсах, төсвийн биш нийгмийн даатгалын сангийн мөнгийг төсөвт зарцуулж данс хоосолчихоод , тэтгэвэр өгөхгүй байх аргаа бодож байна гэж бухимдах дуу хоолой олон гарав. Өндөр насласан өөдрөг жишээ дурдах иргэн ч байна. Өрх бүрийн нөхцөл байдал мэдээж янз бүр тул улсын хэмжээний системийн тухайд аль болох макро дата харах нь зүй. Улс орнуудын дундаж наслалт болон тэтгэвэрт гарах наслалтын талаарх дэлхийн банкны 2013 оны датаг үзвэл Монгол улс ажиллаж дуусаад тэтгэвэр авах дундаж хугацаагаар хамгийн муу үзүүлэлттэй орны нэгд багтаж байна.
Манай улсаас муу үзүүлэлттэй оронд Ботсвани, Конго, Нигериа, Өмнөд Африк, Камерун, Кот Д'Ивуар, Чад, Того, Мали, Нигер, Буркина Фасо, Мавритани, Болив, Танзани, Гана, Судан, Гвиней, Филиппин, Замби, Намиб, Йемэн, Этиоп, Казахстан, Эль Сальвадор, Бенин, Молдав, Уганда, Мадагаскар, Киргиз гэсэн Африкын голдуу орнууд, мөн зарим хуучин CIS орнууд багтаж байгааг доорх хүснэгтээс харж болно. Манайхаас дээгүүр үзүүлэлттэй Африкын орнууд ч байна.
Эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 60 байхад ийм, 65 болговол нийгмийн даатгалын шимтгэлийг үхлийн шимтгэл гэж нэрлэе гэлцэх нь аргагүй. Гэтэл нэг сонин жишээ, 2 ажилтантай сумын нийгмийн даатгалын байшинг 820 саяар, Мөрөн сумын нийгмийн даатгалын барилгын гадна тохижилт, хайлс тордоход 260 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Байшингаа харвал баян Европ мэт, хүнээ харвал хөгжлийн адаг Африк мэт байна.
Сэтгэгдэл бичих