Нийтлэл 04 сарын 20, 2015

2014 онд хамгийн бага орлого олсон төрийн түшээдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга, Д.Тэрбишдагва гишүүд багтаж байна

АТГ-ээс төрийн түшээдийн хөрөнгийн мэдүүлгийг олон нийтэд мэдээлсэн.  2014 онд хамгийн бага мөнгөн орлоготой буюу сарын орлого 2 сая төгрөг хүрэхгүй гишүүдэд хэн хэн багтаж байгааг зурагаар үзүүлэв. Гэр бүлийн гишүүдийн бус өөрсдийнх нь бие даасан орлогоор тооцсон.  Юун түрүүнд Ч.Сайханбилэг ерөнхий сайд маань сард 2 сая хүрэхгүй мөнгөн орлоготой, мөн Л.Гантөмөр сайд,  С.Баярцогт сайд,  Х.Баттулга гишүүн,  Д.Тэрбишдагва гишүүд мөн багтаж байна.  

 

 

 

 

Хувьцаа хэлбэрээр эзэмшиж буй  хөрөнгийг мөнгөн дүнгээр гаргаагүй байгаа тул нийт хөрөнгийн дүнд хэд гэж тооцох нь тодорхойгүй. Иймд хувьцаа, патент хэлбэрийн хөрөнгөөс бусад дүнг нэгтгэж харахад 2014 оны мөнгөн орлого болон бусад хэлбэрийн хөрөнгийн нийлбэрээр 400 саяас бага буюу хамгийн бага орлоготой гишүүдэд дараах гишүүд багтаж байна.

 

 

2014 оны орлого,  хөрөнгийн нийлбэр дүнгээр хамгийн чинээлэг төрийн түшээгээр 43 тэрбум гарангийн хөрөнгөтэй  Б.Наранхүү өрсөлдөгчгүй тодорч, Л.Болд, Д.Зоригт нар удаалжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon