Өчигдөр төрөхийнхөө өмнө нөхөртөө зодуулсан монгол эмэгтэй гэх зураг интернэтээр тарж, олны бухимдлыг төрүүлсэн. Угтаа уг бүсгүй машины осолд орсон ч эсэн мэнд амаржсан гадаадын иргэн юм байна.
Вэи Лиу 8 сартай жирэмсэн байхдаа машины осолд орж зүрхний гол артерын судсандаа гэмтэл авах зэргээр хүнд гэмтжээ. Тэрээр 24 настай найз залуугийн хамт таксигаар зорчиж байгаад машинд мөргүүлсэн аж. 30 настай жирэмсэн эх ухаангүй байхдаа төрж, 3 хоногийн дараа сэхээд хүүгээ анхлан тэвэрч буй сэтгэл хөдлөм зураг гадаадын олон сувгаар мэдээлэгдсэн байна. Хүүгийн аав бас гэмтэж, төрж байгаа агшныг харж чадаагүй агаад үүнд харамсаж байгаа ч эх хүү хоёр эрүүл байгаад маш баяртай байна гэж ярилцлага өгчээ. Вэи Лиу эмнэлэгт 40 хоноод гарч, одоо гэр бүлээрээ гэртээ амьдарч байна. Ослыг гаргасан 19 настай жолооч жолооны эрх болон дүрмийн зөрчил гаргаж, бусдын амь биед ноцтой хохирол учруулсан хэргээр цагдаад шалгагдаж байна.
Сэтгэгдэл бичих