Нийтлэл 04 сарын 22, 2015

Төрийн гурван өндөрлөг болоод гишүүдийн дийлэнх Тавантолгойн 1072 хувьцааг 'эзэмшдэггүй'

Өчигдөр З.Энхболд спикер өөрийн олон нийтийн сүлжээ хуудаснаа "2 сая хувьцаа эзэмшигчдээсээ зевшеерлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав" гэчихсэн нь төлөөллийн ардчилал, иргэдийн өмнөөс УИХ шийдвэр гаргах эрх үүрэг, чадамждаа тулсан маргаан өрдсөн.  Угтаа Эрдэнэс Тавантолгой ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хуулийн дагуу хангах Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны тогтоолын дагуу бүрдүүлэх бичиг баримт дутуу тул буцаагдсаныг ёгтолж хэлсэн нь олон нийтэд шууд утгаараа ойлгогдож, хэдхэн цагийн дотор янз бүрийн шүүмжлэл, маргаан, шог зураг хүртэл гарч амжсан. Олны анхаарлын төвд буй сэдвээр хэлсэн төрийн өндөрлөгүүдийн цөөн үг хэчнээн жинтэй байдгийг сануулах жишээ боллоо

Энэ удаа 2 сая хувьцаа эзэмшигч стадиондоо хэд хуваагдаад ч юм уу, манай төрийн удирдлагын сонгодог арга хэрэгсэл гар утасны мэссэжээр, бүр ахивал орон даяар интернэт сүлжээ татсаны хэрэг юу билээ 2 сая иргэдээрээ скаипдаад ч юм уу хуралдах хэрэг гарахгүй байх шинжтэй ч 1072 хувьцааг тойрсон дараах асуултууд хариулт нь тодорхойгүй нээлттэй хэвээр байна.

1. 1072 хувьцаа иргэдийн хувьцааны бүртгэлд байгаа ч Эрдэнэс Таван Толгойн тайланд эзэмшигчдийн өмч, капиталын бүртгэл болж хийгдээгүй байгаа талаар

2. 1072 хувьцаа авах эрхтэй иргэдээс хэд нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авсан, хэд нь зарах өргөдөл гаргаад аваагүй байгаа, хэд нь одоо зарах хүсэлтэй байгаа, хэд нь огт бүртгүүлээгүй байгаа, хэд нь зарах өргөдлөө буцаах хүсэлтэй байгаа, тэндээс хэдийг нь шийдвэрлэсэн эсэх, хэд нь ер нь угаасаа эзэмших сонирхол ч үгүй байгаа зэрэг нэгдсэн статистик(одоо мэдэгдэж байгаагаар нэг сая 504 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан, зарим иргэдийн хувьцааны төлбөрийг одоо болтол төлөөгүй бөгөөд иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэсэн хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн Байнгын хороонд гаргасан, байнгын хороо 2-р сарын 18-нд энэ асуудлыг шийдэж, дахин бүртгэх заавар өгсөн, дахин хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийн дахин бүртгэнэ гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн)

3. Нэгдсэн статистик бүртгэл гарсны үндсэн дээр цаашид цэвэр хувьцаа хэлбэрээр эзэмших иргэд одоо хэлэлцэгдэж буй Тавантолгойн гэрээнд ямар байр суурьтай болох, зарах хүсэлтэй иргэд хэнд хэзээ хэдээр зарах

 

14 хоног гэх мэт хугацаанд баригдаад бүртгэлийн хугацаа зарлаад, тэр хугацаанд ямар нэг үйлдэл хийгээгүй иргэдийн эрх ашгийг хөндөх шийдвэр гаргаад явах магадлалтай(өдий хэмжээнд хөлөө жийлцэж буй төрөөс ямар ч шийдвэрээр аянга буулгаж мэднэ) тул идэвхитэй хувьцаа эзэмших юм уу зарах, эсвэл зарах өргөдлөө буцаан татах сонирхолтой иргэд мэдээлэлд нүд чих тавьж байх нь дээр байх. Анхнаасаа яагаад дор хаяж дээр хөндсөн 3 асуултыг нухацтай авч үзэлгүйгээр кабинетаараа хагасын хагас жил олон улсын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр үргэлжлүүлэв гэдэг нь хачирхалтай. Өнгөрсөн юм өнгөрсөн, одоо цаашид эдгээр асуултад хариулж байж гэрээг УИХ-р хэлэлцэх боломж үүснэ гэж үзвэл 14 хоног худлаа болох байх. Их энгийн жишээ: төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдээс 55 хүн 1072 хувьцаагаа эзэмшдэггүй юм уу, бүртгүүлээгүй, эсвэл хөрөнгө оруулгын мэдүүлэг өгөхдөө мартсан, эсвэл зарсан. Мэдээлэлд хамгийн ойр, төрийн институцийн шийдлүүдийг гаргаж буй, шийдлүүдийн хэрэгжилтийн бэлэг тэмдэг байх ёстой бүлэг ийм байхад иргэдийн бүртгэл ямар байдалтай байгаа нь нэн бүрхэг. Бүрхэг бүртгэлээ яаж цэгцэлж, гэрээ тойрсон маргааныг хэрхэн урагшлуулах нь бүр ч бүрхэг байна. Бурхан ивээх болтугай, бүх талуудыг.

 

Хөрөнгө орлогын мэдүүлэгт ЭТТ-н хувьцаа эзэмшдэг гэж бүртгүүлээгүй төрийн гурван өндөрлөг болон гишүүдийн нэрс, албан тушаал, хувь эзэмшдэг компаниуд:

Овог нэр Албантушаал Хуулийн этгээдийн нэр, хэлбэр
1 Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч 1. Муштааг ХХК, 2. Анх Эрдэнэ ХХК, 3. Либерти дээд сургууль Бусад, 4. АСУ ХХК, 5. Женко тур бюро ХК, 6. Ремикон ХК
2 З.Энхболд Монгол Улсын Их
Хурлын дарга
Интер ХХК
3 Ч.Сайханбилэг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд 1. И энд Ти ХХК, 2. АСУ ХХК, 3.
Байгал бюти ХХК
4 Р.Гончигдорж Монгол Улсын Их Хурлын

Хурлын дэд дарга
Туул кашмир ХК
5 Д.Арвин Монгол Улсын Их
Хурлын гишүүн
Эрх цагаан дагина ХХК
6 Р.Амаржаргал Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Мост өргөө ХК, 2. Грейпсити  мон ХК, 3. Шим ХК, 4. Чимбай ХК, 5. ЭТТ ХК, 6. Хишиг уул ХК, 7. ТТ ХК, 8. Итранс ложистик  ХК
7 Н.Алтанхуяг Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Мах экспорт ХХК, 2. Хаан Жимс Эс Би Ти ХХК, 3. Эмнэлгийн  техник ХХК, 4. Увс байгаль ХХК
8 Л.Цог Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга  
9 Ж.Батзандан Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Цөм ХХК, 2. Фемидало  ХХК,
3. Доктор фарм ХХК, 4. Эрхэн хэлхээ ХХК, 5. ЖБ Прайм ХХК
10 Сү.Батболд Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Алтай Холдинг ХХК,  2.
Скайтел ХХК
11 Су.Батболд Монгол Улсын Их Хурлын гишүүн Би Ти Эм Ди ХХК
12 Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Ажнай корпораци  ХХК, 2. Таван Толгой ХК, 3. Инвест Капитал ХК, 4. МЭК /00276, Хонконг хөрөнгийн  бирж/ ХК, 5. ВВУ /01733, Хонконг хөрөнгийн  бирж/ ХК, 6. ММС/975
Хонконг ХК
13 М.Батчимэг Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Шарын гол ХК, 2. Могойн гол
ХК, 3. Арвис консалтинг  ХХК, 4.
Ану корал ХХК, 5. Амина интернэшнл ХХК, 6. Онлайн нэйм карт ХХК
14 Н.Батцэрэг Монгол Улсын Их
Хурлын гишүүн
Чилагу ХХК
15 Д.Батцогт Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Хайрхан холдинг ХХК,
2. Делта танзит ХХК
16 Г.Батхүү Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Шунхлай Групп ХХК, 2. Шунхлай петролиум  ХХК, 3. Жи Эс Би ресурс ХХК, 4. Шунхлай трейдинг ХХК, 5. Шунхлай ХХК, Шунхлай майнинг ХХК, 7. Шунхлай говь ХХК, 8. Говь-Ойл ХХК, 9. Грийн Эйр гарден ХХК, 10. Монгол моторс групп ХХК, 11
Хьюндай моторс монгол ХХК, 12. Монгол хьюндай киа сервис ХХК, 13. Монголиан  роуд констракшн  ХХК, 14. Пауэр юнит ХХК, 15. Сантранс  монгол ХХК, 16. АПУ трейдинг ХХК, 17. Интернейшнл медикал сентер ХХК, 18. Колбекер Эм Эн Жи ХХК, 19. Медиа Групп ХХК, 20. Киа моторс Монгол ХХК, 21. Толин хул ХХК
17 Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Мах-Импэкс ХК, 2. Женко тур бюро ХК, 3. Талх Чихэр ХК, 4. Баянгол Зочид буудал ХК, 5. Баялгийн хувь ХК, 6. ХИД ХХК, 7. Налайх ХХК, 8. Вэбсофт монгол ХХК, 9. Эмээлт зах ХХК, 10. Нүүдэл трейд ХХК, 11. МИК Эмээлт ХХК, 12. Женко Холдинг ХХК, 13. Хаус дизайн ХХК
18 Р.Бурмаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Баялагийн  хувь ХК
19 Х.Болорчулуун Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Хишиг Агро ХХК, 2. Дорнод гурил ХХК
20 Б.Болор Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Ойт Булаг ХХК, 2. Гөүньюс
ХХК, 3. Пи Ю Эйч Эм Ай Эм
ХХК
21 Л.Болд Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Бодь Даатгал ХХК, 2. Бодь цамхаг ХХК, 3. Сар шинэ ББСБ ХХК, 4. Бодь Капитал ХХК, 5. Галфүүд ХХК
22 С.Баярцогт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 1. Нидо ХХК, 2. Товхон хан ХХК,
3. Миний Монгол энтертаймент
ХХК
23 Ц.Баярсайхан Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Говийн өндөр ХК, 2. Говь интэрнешнл ХХК
24 Г.Баярсайхан Монгол Улсын Их
Хурлын гишүүн
 
25 З.Баянсэлэнгэ Монгол Улсын Их
Хурлын гишүүн
 
26 Б.Гарамгайбаатар Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Монроуд ХХК, 2. Ар Пи ЭМ ХХК, 3. Өнгөт хэвлэл Ар Пи ЭМ ХХК
27 Д.Ганхуяг Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Бридж ХХК, 2. Бридж Констракшн ХХК, 3. БЭТ ХХК,
4. Сансар Бридж ХХК, 5. Эвридэй Интернейшнл ХХК, 6.
АХИ ХХК, 7. МЖТ ХХК, 8. НИТ ХХК
28 Д.Ганбат Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Техник-Импорт ХК, 2. Зоос-трейд ХК, 3. Хүнс төв ХК, 4. Уран барилга ХК, 5. Капмон ББСБ ХХК
29 С.Ганбаатар Монгол Улсын Их
Хурлын гишүүн
 
30 М.Зоригт Монгол Улсын Их
Хурлын гишүүн
Голомт ХХК
31 Д.Зоригт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд 1. Одод ХХК, 2. АСУ ХХК, 3. Орхон булаг ХК, 4. Орхон хөгжил ХК, 5. МИГ даатгал ХХК, 6. Гермес ХК, 7. Кимон ХХК, 8. Эм Си Эс Цамхаг ХХК, 9. Реалтор ХХК, 10. Медуб ХХК, 11. Хайлааст  ХК, 12. Багануур ХК, 13. Интернэшнл медикал сентр ХХК, 14. Интернэшнл текникал коллеж ХХК, 15. Эс Пи Эйч Холдинг ХХК
32 С.Дэмбэрэл Монгол Улсын Их
Хурлын гишүүн
 
33 Д.Дэмбэрэл Монгол Улсын Их
Хурлын гишүүн
АТХ ХХК
34 Ц.Дашдорж Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. УБ палас ХХК, 2. Наранцолмон Трейд ХХК, 3. Ахмадын хүч Хоршоо, 4. Наранцолмон холдинг ХХК, 5. Наранцолмон Майнинг ХХК, 6. Говь тугалга ХХК, 7. Торгон хэлхээ ХХК, 8. Эс эм Айти ХХК
35 Ц.Даваасүрэн Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Ди Эл Өү /"Ээж мадам" эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК, 2. Цолмон хээр
дэлгүүр ХХК, 3. Өег Мебель
ХХК, 4. Нэмүт ХХК
36 Н.Номтойбаяр Монгол Улсын Их Хурлын гишүүн  
37 Б.Наранхүү Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Дүнжингарав ХХК, 2. Инвэкс ХХК, 3. Монголын  Уул уурхайн корпораци  ХХК, 4. Мон-Уран  ХХК, 5. Дүнжингарав Констракшн ХХК, 6. Инвэкс жювелри ХХК, 7. Инвэкс мэншоп ХХК, 8. Инвэкс Хоум ХХК, 9. Инвэкс Фүүдс ХХК, 10. Инвэкс Коммодитис ХХК, 11. Инвэкс спортс ХХК, 12. Инвэкс Кантийн ХХК, 13. Инвэкс Шүүз ХХК, 14. Инвэкс Сервис ХХК, 15. Янусхяз ХХК, 16. Инвэкс Эстэшинэрис ХХК, 17. Инвэкс Лэдишоп ХХК, 18. Инвэкс Бэйбишоп  ХХК, 19. Си Эйм Эс Жи ХХК,
20. Моннүүр ХХК, 21. Хүлэрхэрд  ХХК, 22. Дүнжингарав тээвэр ХХК, 23. Дүнжингарав роуд ХХК, 24. Дүнжингарав секьюрити  ХХК, 25. Монгол тос чанар ХХК, 26. Монголмедиа консорциум  ХХК, 27. Оргил энд Капитал партнерс ХХК
38 Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын гишүүн "Шихихутуг" ХЗДсургууль
Бусад
39 Я.Санжмятав Монгол Улсын Их
Хурлын гишүүн
 
40 Д.Оюунхорол Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 1. Отгонтэнгэр ХХК, 2. Солтерра  партнерз ХХК
41 Ц.Оюунгэрэл Монгол Улсын Их Хурлын гишүүн Коолпро ХХК
42 Ц.Оюунбаатар Монгол Улсын Их
Хурлын гишүүн
Мон-Аудит  ХХК
43 С.Оюун Монгол Улсын Их Хурлын гишүүн Мөнгөн агт ХХК
44 Ё.Отгонбаяр Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Улаанбаатар Зочид Буудал ХК, 2. Говь ХК, 3. Чимбай ХК
45 А.Тлейхан Монгол Улсын Их
Хурлын гишүүн
Дангал ЗБ Нөхөрлөл
46 М.Сономпил Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Залуу Монгол корпораци  ХХК, 2. Чингис шар айраг ХХК, 3. Палас зочид буудал ХХК
47 О.Содбилэг Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Петро Матад Лимитед ХХК, 2. Эл Эс Өү ХХК, 3. Ажигана
ХХК, 4. Ажигана Монголмедиа ХХК, 5. Ажигана Групп ХХК,
6. Ажигана Махимпекс  ХХК, 7. Ажигана Майнинг ХХК, 8. Висдом Пикчерс ХХК, 9. Лапис Прожект ХХК, 10. Новодин ХХК, 11. Дижиком  ХХК
48 Д.Сарангэрэл Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Стимо ХХК, 2. Концепт сити ХХК, 3. Гэгээн секюритиз  ХХК, 4. Гэгээн далай ХХК, 5. Брават Монголиа  ХХК
49 Ч.Улаан Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Төрийн банк ХК, 2. Монголын  Цахилгаан Холбоо ХК, 3. Багануур ХК, 4. Женко тур ХК, 5. НИК ХК
50 Д.Тэрбишдагва Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. ТБД Андууд ХХК, 2. Эрдэнэт прогресс ХХК, 3. Алсын төв ХХК, 4. Эсон Дата ХХК,
5. Лайфстайл  андууд ХХК, 6. Капитал Менежмент  Монголия  Аудит ХХК, 7. Кайзер флашерай  ХХК, 8. Эмээлт прогресс ХХК, 9. Одбилэг ХХК, 10. Арборетум  ХХК, 11. Монжалун  зам ХХК, 12. ТБД Андууд интертрейд  ХХК, 13. Сайенс пауэр монголиа
ХХК
51 Х.Тэмүүжин Монгол Улсын Их
Хурлын гишүүн
 
52 Ш.Түвдэндорж Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Гроватз ХХК, 2. Монголиан Коммуникейшн Корпораци  ХХК, 3. Баялагийн  хувь ХК
53 Л.Энх-Амгалан Монгол Улсын Их
Хурлын гишүүн
1. Эм Си Эс Монгол ХХК, 2. Интер групп интернэйшнл ХХК, 3. Монголын  майнинг корпораци  ХХК
54 Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын гишүүн 1. Хурд Хүнс ХХК, 2. Хурд Авто ХХК, 3. Хурд групп ХХК, 4. Рапид харш ХХК, 5. Хаус инвест ХХК, 6. Сауд гоби блейк гоулд
ХХК, 7.Апартмент Кей Эйч ХХК, 8. Урбан ленд ХХК, 9. Говь гоё сайхан ХХК, 10. Өмнийн гоё говь ХХК, 11. Хурд Транс ХХК
12. ДЦ-Улаанбаатар ООО ХХК, 13. Хурдпропертиз ХХК, 14. Эйжнложистик бридж ХХК, 15. Юнайтедтранс групп ХХК, 16. Хурдресурс  ХХК, 17. Хурдцентр  ХХК, 18. Юнайтейдложистик групп ХХК, 19. Хурдстандарт ХХК, 20. Хурдмайнинг ХХК, 21. Хурдкапитал ХХК, 22. Хурд-Энержи ХХК, 23. Нэшнлмайнинг групп ХХК, 24.  Юнайтед бродкастинг корпорэйшн ХХК, 25. Монконс ХХК, 26. Беллвью пропертис  ХХК, 27. Түмэн найрамдал  ХХК
55 Д.Эрдэнэбат Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд 1. Хангай ХК, 2. Хорол-Эрдэнэ ХХК,
3. Адуунчулуун ХК, 4. Залуучууд зочид буудал ХХК, 5. Ноён ХХК
56 Ө.Энхтүвшин Монгол Улсын Их
Хурлын гишүүн
Собу ХХК

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon