Нийтлэл 04 сарын 24, 2015

Алибабагийн Жэк Ма Хятадын хамгийн том филантрофист боллоо

Алибабагийн Жэк Ма өнгөрсөн жил 2,4 тэрбум долларыг өөрийн итгэмжилсэн буяны тэтгэмж рүү хандивласнаас хойш Хятадын хамгийн том хандивлагч хэмээн зарлагдаж, хандивлагчидын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Энэ жагсаалтыг өнөөдөр  “Hurun” судалгааны байгууллагаас олон нийтэд зарласан  юм.

Тэрээр энэ хандив нь эрүүл мэнд хамгаалал, боловсрол болон Хятадын хүрээлэн буй орчинд зориулагдах болно хэмээн хэлсэн юм. Ма-гийн хандив нь Алибабагийн өмч хөрөнгийн 2% хувьтай тэнцэх хэмжээний их байсан ба   Хятадад маш цөөн тооны том хандивлагчид байдаг нь түүний энэ хандивыг илүү сүр дуулиантай болгож байгаа юм.

 

 

Энэ мэтчилэн дэлхийн улс орнуудын баян чинээлэг хүмүүс өөрсдийн хөрөнгөнөөсөө өгөөмөр сэтгэл гарган хандив өгөх жишиг уламжлан болон тогтож, хажуугаар нь тэдний нэр хүндийг өсгөх, хөрөнгөний хэр хэмжээг нь тодорхойлох нэгэн шалгуур болдог байна.   Билл Гейтс болон Варрен Буффетт 2010 онд “Өгөх тангараг” (дэлхийн хамгийн баян хүмүүсийг хөрөнгөнөөсөө хандив өргөхөд уриалсан хөдөлгөөн) өргөсний дараа  тэрбумтнуудад зориулсан Бээжингийн оройн зоогонд нэр төртэйгөөр уригдаж байжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon