“Биоконтур” цусны шинэ сорил хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхэд маш үр дүнтэй байгаа аж. Энэ нь цусны дээж авсан өдрөөс хойших 2-5 жилд хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл бий эсэхийг урьдчилан таамагладаг. Одоогоор эрдэмтэд 838 Дани эмэгтэйд туршилт хийн баталгаажуулаад байна.
Эрдэмтэд эрт үед нь илрүүлэхэд туслах шинэ биомаркерыг эрж хайж байсан ч хангалттай үр дүнтэй байгаагүй. Харин Копенгаген-ын Расмус Бро их сургууль үйлдвэрийн нарийн төвөгтэй үйл ажиллагааг хянахад ашиглагддаг арга технологи дээр түшиглэн уг сорилыг нээжээ.
Дан ганц биомаркерыг судлахын оронд тэд цусны дээжид агуулагдах бүх л нэгдлийг судалж, биологийн болон фенотипийн цогц мэдээлэлтэй“биоконтур”-ыг бүтээв. Үүнийгээ тэд 1997 онд сайн дураараа плазмын дээж өгч байсан 400 эмэгтэйн цусны дээж дээр туршсан байна. Эхний шинжилгээгээр эмэгтэйчүүд хөхний хорт хавдаргүй гэж оношлогджээ. Харин тэдний цусны дээжийг энэхүү аргаараа шинжлэхэд 2-7 жилд хорт хавдартай болох эрсдэлтэй хэмээн оношлогдсон юм.
Энэхүү нээлт нь хорт хавдартай болсон хойно хэрэглэгддэг маммографигаас хэд дахин илүү үр ашигтай, ирээдүйд тохиолдож болох эрсдэлийг урьдчилан тодорхойлох гайхалтай арга хэмээн үнэлэгдээд байна.
Сэтгэгдэл бичих