Филиппиний өндөр уулархаг бүсэд амьдрах Калингачуудын бараг 1000 жилийн уламжлалтай шивээсний соёл өөрсдийнх нь тухай баялаг түүхийг өгүүлэх анхны эх сурвалж болдог. Ингээд үзвэл шивээс зөвхөн гоёл төдийхөн зүйл биш
бөгөөд эргээд харахад тухайн хүний хувьд ч бас амьдралынх нь нэгэн үеийн түүх, дурсамж, үзэл бодлыг өгүүлж байдаг. Олон залуусын хувьд ямар шивээс хийлгэх вэ? гэсэн асуулт гарч ирэн найз нөхөд, танил гээд бүх л хүнээс зөвлөгөө авч, эрэл сурал болдог. Тэгээд ч одоо зун болж майк, футволк, шортоо гарган өмсөх цаг нэгэнт хаяанд ирчихсэн учраас яагаад шивээс хийлгэж болохгүй гэж? Эсвэл шивээснийхээ тоог нэгээр нэмсэн ч болно. Мэдээж яг л чамайг илэрхийлэхүйц цор ганц шивээс хийлгэхэд хэцүү ч гэсэн доорх шивээснүүдээс санаа аван бас дээрээс нь өөрийнхөө санааг ч нэмэрлэвэл хүссэн шивээсээ хийлгэж чадна.
Сэтгэгдэл бичих