#ФейсбүүкТрэнд
Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнөөдрийн “нүүр номны” хамгийн их яригдаж буй хүнээр тодорчээ.
Учир нь камертоны 4 залуусын “ЭБЭ-д мэхийв” стилээр авахуулсан зураг нь фэнүүдээс нь олон мянган лайкыг цуглуулсан байна. Уг зургийн дор “камертоныг сонсдог бол Тайванбатыг хүндлэх ёстой” гэсэн хүндлэл үзүүлсэн хүн байхад ерөнхийлөгчөө бүдүүлэг үгээр доромжлох нэгэн ч харагдлаа.
Posted by Bold Dorjsuren on 2015 оны 4-р сар 27
Харин дараагийн фейсбүүкийн трэнд хүнээр сагсчин Т.Санчир орсон байна. Тэрээр саяхан Филиффин улсын мэргэжлийн лиг болох “PBA” –т тоглохоор тус орныг зорьсон билээ. Түүний хувьд одоогоор багтаа анхны тогтолтоо хийсэн бөгөөд тун амжилттай тоглож байгаа юм. Т.Санчир өөрийн фейсбүүк хуудсаа нилээн идэвхитэй хөтөлдөг бөгөөд олон мянган дагагчид, фэн олонтой тамирчдын нэг. Хамгийн сүүлд тэрээр өөрийн багийг олон жил аварга болгосон домогт нэгэн тоглогчын гарын хэвний зургийг оруулсан бөгөөд түүний доор хүмүүс “ядарч болохгүй шүү, хичээгэрэй, мундаг шүү” хэмээн санаа тавьсан сайхан үгсээр урамшуулж байсан юм.
Posted by Sanchir Tungalag on 2015 оны 4-р сар 26
#ТвиттерТрэнд
"Хайр өөрөө халамжинд торнидог итгэл юм” гэсэн биотой жиргээч Э.Нармандах өнөөдрийн #ЖиргээТрэндийг тэргүүлжээ.
Тэрээр бусад шиг өдөржин, шөнөжин улс төр, уул уурхай ярилгүй, хүний амьдралын хөнгөхөн мөртөө хамгийн чухал сэдвээр бусадтай ярилцдаг нэгэн юм. Эерэг бөгөөд хөгжилтэй жиргэдэг түүний өнөөдрийн топ жиргээг нь та бүхэнтэй хуваалцая.
Манай найз хүүхэн хөөрхөнлдөө та нар шүлсээ залигаал би яг мэдэж байгаа :)
— Crown зарна (@narmandakh_e) April 28, 2015
@jaaluud миний найз л байгаа чи харж явдийм уу? мөрөөдөөд ч хэрэггүйдээ хаха
— Crown зарна (@narmandakh_e) April 28, 2015
@jaaluud найзийгаа хардаг эр ч бишилдээ нөхөрт нь хэлихэн шүү хэхэ
— Crown зарна (@narmandakh_e) April 28, 2015
“Гацуурт”-ын Л.Чинбатын хүргэн Г.Бат-Эрдэнэ өнөөдрийн онцлох жиргээч болжээ. Түүний хувьд өчигдөр Монгол HD телевизээр гарсан “100 Чухал Сэдэв-Таван Толгой” сэдвээр MCS-ын захирал Ж.Оджаргал болон Женко Х.Баттулга нарын ярилцлагын талаарх эерэг, сөрөг ярианд ороод амжсан юм. Учир нь уг нэвтрүүлгийг үзсэн үзэгчид MCS-ыг сурталчиллаа, нэг талыг түлхүү барилаа хэмээн телевизийн удирдлага гэдэг утгаар нь Г.Бат-Эрдэнийг хардаж, сэрдсэн сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч харагдав.
@gbaterdene МCS.ын PR.ыг хийхдэг болло юу
— Ganbayar D. (@d_ganbayar) April 28, 2015
@gbaterdene Илт тэгж харагдсан МСS.ын 1 талын байр суурийг барьсан. 100 чухал сэдэв чинь @anu_khatan 100 чухлыг хуулбарласан.
— Ganbayar D. (@d_ganbayar) April 28, 2015
@d_ganbayar Худалдагдсан уу гэж үү? Мөнгө төгрөг холио солио ашиг хонжоо юу ч аваагүй л байна.. тэгэхээр яасан байх уу?!
— Батка (@gbaterdene) April 28, 2015
goy site baina