Энэ бол жинхэнэ нөхөрлөл
Хятадын ахлах сургуулийн 19 настай сурагч Шиэ, 19 настай, булчингийн ажиллагаа алдагдсан найзыгаа 3 жил үүрч сургуульд нь хүргэдэг тухай найзуудын пост Хятадын Вэйбо-вэбсайтад хэвлэгдээд Хятадын интернэтээр трэнд болж, улмаар Huffington Post-д нийтлэгджээ.
Сургуулийн захиргаа ч энэ хоёрын нөхөрлөлөөс маш их зүйл суралцсан, сэтгэл хөдлөм, Шиэ бол хамгийн гоо сайхан оюутан гэж хичээлийн эрхлэгч нь ярилцлага өгсөн байна.
Шиэ жилд 200-аас дээш өдөр найзыгаа сургуульд нь хүргэж буй агаад Жан нэг ч удаа хичээл тасалж үзээгүй, Шиэ зөвхөн үүрч хүргээд зогсохгүй хоол ундыг нь ч хүргэдэг байна. Нэг нь явж чадахгүй, нөгөө нь түүндээ цаг гаргах ажилтай ч энэ хоёр сургуулийнхаа хамгийн сайн сурдаг оюутнуудын эгнээнээс бууж үзээгүй.
Хичээлийн эрхлэгч Гүо Жанд зориулсан Шиэгийн нөхрийн сэтгэл бусад сурагчид нэгнийгээ энэрэх, туслах тухай асар том хичээл болдог гэж нэмж хэлжээ.
Сэтгэгдэл бичих