Эрүүл дадал зуршил гэж вэ? Энэ ойлголтод юу юу хамаардаг вэ
гэдгийг ойлгуулах үүднээс дараах хэдэн зөвлөмжийг бэлдлээ. Магадгүй зарим нь улиг болсон мэт сонсогдох боловч зайлшгүй чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Биеэ эрүүл мэнд байлгаж, өвчин зовлонгүй сайхан амьдрах хэцүү ч гэсэн эрүүл дадал зуршлыг өдөр тутамдаа, алхам бүрдээ хэрэгжүүлэн, амьдралын нэгэн хэсгээ болгож чадвал сайхан амьдарна гэдэг бас ч тийм хэцүү зүйл биш юм.
Биеийн хүчний дасгал, хөдөлгөөн:
- Дасгал хийгээгүйнхээ төлөө хэлдэг хамгийн сонгодог шалтаг: “Надад цаг байхгүй”. Азаар дасгал хийхэд тийм ч их хугацаа хэрэггүй бөгөөд өдөрт 20 минут дасгал хийгээд байхад л маш үр дүнтэй байх болно.
- Цахилгаан шат биш алхаж гардаг энгийн шатыг сонго.
Хаана хүрч чадна, тэр хүртлээ алх.
Гэр цэвэрлэх ч бас дасгал хөдөлгөөнд орно.
- Кинон дундуур гардаг рекламаас залхдаг л биз дээ. Энэ хүлээлтийн уйтгартай цагаа ашиглаад яагаад дасгал хийж болохгүй гэж.
- Тогло.
Хоол хүнс:
- Анхнаасаа гэрээ эрүүл биш, калор ихтэй хоол хүнсээр дүүргээд хэрэггүй. Гэрт тийм төрлийн хоол байгаад л байвал идээд л байна гэсэн үг.
- Хоолны дэглэмээ удаанаар өөрчил.
Эрүүл хүнс гэж шошголсон юм бүхнийг худалдаж авдгаа болих хэрэгтэй.
- Байгалийн гаралтай хүнс түлхүү хэрэглэж байгаарай.
- Ресторанд байнга хооллох нь муу.
- Хоолондоо хийдэг давсныхаа хэрэглээг багасгах хэрэгтэй.
- Сэндвич хийж идмээр байвал зөвхөн нэг талхтай сэндвич хийгээрэй. Илчлэг ихтэй талх олныг идэхийнхээ оронд талхан дээр тавьж байгаа ногоо болон бусад зүйлс дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй.
- Мөн сэндвичэн дээрээ BBQ соус, кетчуп зэргийг тавилгүйгээр шар өнгийн гич түрхэж байгаарай.
- Хааяа даа халуун ногоотой хоол ч тустай.
Шингэн уух зүйлсийн зохистой хэрэглээ:
- Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух хэрэгтэй.
- Ногоон цай уу.
- Цай болон кофендоо крем, элсэн чихэр хийх хэрэггүй.
- Хийжүүлсэн усыг хэрэглээнээсээ хас.
Амьдрах хэв маяг:
Өглөө бүр тогтмол цагт сэрж, тогтмол цагт унтаж байгаарай.
- Унтах орчноо тухтай байлга.
Бухимдах үедээ гүнзгий амьсгаа авах нь бие, сэтгэлийн аль алиныг амрааж тайвшруулна.
- Чамайг уурлуулж, бухимдуулдаг хүмүүсээс аль болох хол байхыг хичээгээрэй.
- Аль болох байгальд удаан цагийг өнгөрөөх нь юу юунаас ч илүү.
- Амьтадтай тоглож, эрхлүүл.
- Өөртөө массаж хийж байгаарай.
- Телевиз бага үз.
- Шүдээ өдөрт дор хаяж 2 удаа угааж хэвшээрэй.
Хувийн зан чанар, сэтгэл зүйн эрүүл байдал:
- Эргэн тойронд байгаа зүйлдээ талархаж байх нь сэтгэцийн эрүүл мэндэд маш их тустай.
Инээж, баярлах гэх мэт сэтгэл хөдлөлүүдээ чөлөөтэй илэрхийл.
Сэтгэл зүйн хувьд аюултай, хэцүү харилцаанаас өөрийгөө чөлөөлөх нь чухал.
Сэтгэгдэл бичих