Оросын Сансрын агентлаг Роскосмосс “Прогресс 59” хөлөг сансраас унаж байгаа бөгөөд дэлхийн агаар мандал дээр шатаж болзошгүй
гэсэн мэдэгдлийг 4-сарын 28-нд гаргасан юм.
Казахстаны Космодрум Байконураас 2015 оны 4-р сарын 28-ний өдөр Союз пуужингийн оройн хэсгээс жолоочгүй “Прогресс 59” ачааны онгоц хөөрсөн юм. Тус ачааны хөлөг онгоц Олон Улсын Сансрын Станц дээр 3 тонн хоол хүнс, шатахуун, түлш болон бусад хэрэгцээтэй нөөцийг хүргэж өгөх зорилготой байжээ. “Прогресс 59” тэнхлэгт хүрсэн боловч дараа нь үйл ажиллагааны доголдол үүссэн байна. 30 жилий турш 140 гаруй нислэгийн дараа Прогресс хөлөг сансрын станцад хүрэх зорилгодоо тун дөхөөд байсан юм.
Оросын нислэгийн удирдагчид хөлөг онгоцтой холбоо тогтоох гэж оролдсоор байгаа аж. Европын сансрын агентлагийн удирдагч Thomas Reiter
“Сансрын хөлөг эх газар дээр хэмхрэн унахаас сэргийлэн Өмнөд Номхон далайг чиглүүлэн унагах явц хэвийн хийгдэж байгаа. Энэ тохиолдолд юу ч шатахгүй боловч хэрэв унахдаа ямар ч жолоодлогогүй байвал хэмхэрч, хуурай газрыг шатаах болно. Хэрвээ удирдлагыг хяналтандаа авч чадахгүй болбол манай хамтран ажиллагсад
хөлөг яг хэзээ, хаана унахыг тооцоолох болно
. ”
хэмээн хэлжээ. Мөн Оросын Сансрын агентлаг Роскосмосс-ийн удирдагч Игорь Комаров хэлэхдээ,
“Бид усан дээр газардуулах олон өөр хувилбаруудыг тооцоолж байгаа”
гэсэн байна.
“Прогресс 59” сансрын хөлгөөс ирсэн дүрс бичлэг хөлөг дайвалзан, дэлхийг тойрон эргэлдэж, аажмаар дэлхий рүү унаж байгааг харуулсан байна. Хөлөг онгоц дэлхийн агаар мандал руу орж ирэх хүртэл 2 долоо хоног шаардлагатай бөгөөд цаг тутамд 16,000 Миллээс илүү хурдалж, 5 секунд тутам 360 градусаар чиглэлээ өөрчилж байгаа юм байна.
Сэтгэгдэл бичих