Нийтлэл 05 сарын 04, 2015

Трэнд хуудасны гол дүрүүд өнөөдөр

 #ФэйсбүүкТрэнд

 

 

Өнөөгийн нийгмийн амьдралыг үнэн бөгөөд хатуухан үгээр шоглон дуулчихдаг реппер Gee өнөөдөр фэйсбүүкт хамгийн их яригдаж буй хүнээр тодорчээ. Учир нь түүний фэйсбүүк хуудас Монголын хамгийн их хандалттай хуудсуудыг тэргүүлдэг  бөгөөд фэнүүдтэйгээ ихэд илэн далангуй, чөлөөтэй харилцан, ярилцаж санал сэтгэгдлээ хуваалцдаг нь ажиглагдсан юм. 17:00 цагийн үед буюу хамгийн сүүлд оруулсан түүний  “Миний постуудад лайк дардаг бүх хүмүүст хариу лайк шүү” нэртэй зураг нь 30-аад минутын дотор 3700 давсан лайкыг цуглуулж чаджээ. Мөн нийслэлчүүд биднийг өвөлдөө уран гулгалтын, зундаа уртын харайлтын “тамирчин” болгодог  зам талбайг эвлэгхээн шүүмжилсэн зураг нь олон мянган хүмүүст таалагдсан харагдлаа.

 

 

Миний постуудад лайк дардаг бүх хүмүүст хариу лайк шүү... :)

Posted by GEE Монгол раппер on 2015 оны 5-р сар 4

 

 

 

#ТвиттерТрэнд

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь өнөөдрийн #ЖиргээТрэндийн  жагсаалтыг тэргүүлжээ. Учир нь тэрээр өчигдөр буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өөрийн твиттер хуудаснаа УИХ-ын дарга З.Энхболдод хандаж, бухимдсан хэдэн жиргээг оруулжээ. Тодруулбал тэрээр  “ОНРТ тэнцвэртэй мэдээлэл гарга гэдгийг З.Энхболд та дандаа тавьдаг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал! Дураар эвдээд байвал хянах аргагүй!” гэх мэтчилэн утга нэг олон жиргээг ар араас нь хөврүүлсэн байв. Харин УИХ-ын дарга хариуд нь ганц үг ган хийсэнгүй. Ингээд түүний жиргээг хуваалцаж байна. 

     

 

 

 

 

 

 

 

 

 

  

 
 
 
Улаанбаатар хот дахьУсны гуталгүйчүүдийн дундахУртын харайлтын тэмцээндУрдуур байр эзлэх зураг...

 

Сэтгэгдэл бичих

arrow icon