Европ руу Газар дундын тэнгисээр дамжин ирэх цагаачдын тоо нэмэгдэх хэрээр далайд амиа алдагсдын тоо өсөх болжээ. Өнгөрсөн жилийн 4-р сарын сүүлээр амиа алдсан иргэдийн тоо 96 байсан бол энэ жил 1700 гаруй хүн амиа алдаж 20 дахин нэмэгдээд байгаа аж. Дөрөвдүгээр сарын 19-нд Ливи руу явж байсан 800 гаруй цагаач Лампедусагийн Италийн арлын өмнөд хэсэгт амиа алдсан. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр энэхүү амиа алдагсдын тоо өссөөр байвал энэ оны сүүл гэхэд 30,000 хүрэх магадлалтай
байна гэжээ.
10 хүн тутмын 8 нь газар дундын тэнгист амиа алдаж, дэлхийд цагаачдын амийг авч буй хамгийн аюулт газар болоод байна. Хоёрдугаарт Африкийн хошуу орж байгаа. Харин Газар дундын тэнгист амиа алдагсдын ихэнх нь Сахарын Африкаас ирсэн цагаачид ажээ.
Газар дундын тэнгисийн Хойд Африкаас Итали, Мальта руу аялах зам хамгийн аюултай чиглэл. Энэ жил тус чиглэлд 910 хүн амиа алдсан ба үүнд 4-р сарын 19-ны 800 хүн багтаж байгаа. Өнгөрсөн жил нийт 3279 цагаач иргэн амиа алдаж байсан
газар юм.
Цаг агаар дулаарснаар цагаачдын шилжилт хөдөлгөөн ихэсч, энэ хэрээр амиа алдах явдал өсч байна. Тиймээс Европын холбооноос Газар дундын тэнгисийн нөхцөл байдалд даруй арга хэмжээ авах 10 шат дараат төлөвлөгөөг өнгөрсөн сарын 20-нд танилцуулсан. Энэхүү төлөвлөгөөнд:
- Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар Газар дундын тэнгисийн хамтарсан үйл ажиллагааг бэхжүүлэх;
- Цагаачдын завийг сөнөөх, барих зэргээр чирэгдэл учруулдаг хууль бус худалдаачдын тухайд системтэй арга хэмжээ авах;
- EUROPOL, FRONTEX, EASO болон EUROJUST тогтмол уулзалт хийж, ойр ажиллах. Ингэснээр хууль бусаар хил давуулагчдын үйл ажиллагаа болон хөрөнгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл цуглуулах, тэднийг мөрдөх;
- EASO-оос цагаачдын хүсэлтийг хамтран боловсруулах багийг Итали, Грект байгуулах;
- Гишүүн орнууд шилжин ирэгсдийн хурууны хээг бүртгэх;
- Яаралтай нүүлгэн шилжүүлэх механизмын хувилбаруудыг авч үзэх;
- Хамгаалах шаардлагатай хүмүүсд хэд хэдэн санал болгох газар, нүүлгэн шилжүүлэлтийн сайн дурын, өргөн хүрээтэй төслийг EU-ээс эхлүүлэх;
- Шилжин ирэгсдийг хурдан буцаах уялдаа холбоотой хөтөлбөрийг санаачлах.
- Ливийн эргэн тойрны улсууд the Commission болон the EEAS хоорондын идэвхтэй үйл ажиллагаанд нэгдэх, Нигерт эрчимжүүлэх;
- Шилжилт хөдөлгөөний урсгалын талаарх мэдээллийг цуглуулах, ЕХ-ны төлөөлөгчдийн үүргийг бэхжүүлэх уагаачлалын харилцааны ажилтанг гурав дахь гол улс орнуудад ажиллуулах;
Энэхүү төлөвлөгөөг танилцуулаад удаагүй байтал уг тэнгист ахин онгоц осолдов. Одоогоор 5800 гаруй цагаачдыг авраад байгаа ч 10 хүн амь үрэгдсэн
гэх мэдээлэл байна. Итали, Францын аврах багийнхан эрчимтэй ажиллаж цагаачдыг Италируу зөөжээ. Уг осол онгоцны ачаа ихэдсэнээс болсон хэмээн дүгнэж байгаа аж.
Ядуу буурай орноос сайхан амьдрал эрэн Европыг зорих цуваа тасрахгүй байна. Энэ цувааны гол зам бол Газар дундын тэнгис. Цагаачдын тоо жин дарахын хэрээр уг тэнгист “ан” хийх хууль бус худалдаачин, дээрэмчид ч олширч байгаа юм. Европын холбоо болон түүний гишүүн орнууд энэ асуудалд анхаарал хандуулан ажилласаар ирсэн ч жил ирэх тусам аюулын түвшин өссөөр байгаа билээ.
Сэтгэгдэл бичих