Microsoft компанийн гүйцэтгэх захирал болоод удаагүй байгаа Сатиа Наделлагийн стратеги өрсөлдөгчдийг нь гайхшруулаад байна. Уг компани түүхэндээ өрсөлдөгч компаниудтайгаа хамтарсан удаагүй. Үүний оронд бие даан оршиж, өөрийн программ хангамжуудыг бүтээхийг илүүд үздэг байлаа. Харин шинэ гүйцэтгэх захирлын удирдлагаар маш ашигтай стратегийг эхлүүллээ хэмээн олон улсад үзэж байна.
Учир нь тус компанид гарсан маш том өөрчлөлт бол өрсөлдөгч компаниуд нь түнш болон хувирсан юм. Өнгөрөгч мягмар гарагт Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатиа Наделла маш том хоёр мэдэгдэл хийв.
- Нэгт, 7 тэрбумын үнэ цэнэтэй cloud бизнесийн програм хангамж үйлдвэрлэгч NetSuite компанитай стратегийн түнш болжээ. Ингэснээр хэрэглэгчид Microsoft компанийн cloud platform дээр Office 365, Azure зэрэг программ хангамжийг нэг дор хэрэглэх боломжтой болж байгаа аж. Өөрөөр хэлбэл нэг л бүртгэлээр дээрх программуудыг зэрэг ашиглана гэсэн үг. Түүнчлэн NetSuite болон Excel программын хооронд маш хурдтай мэдээллийн нэгдмэл байдлыг үүсгэх юм.
- Хоёрт, iOS-ийн шинэчлэлээр Dropbox-ын хэрэглэгчид Microsoft Office-ын файлуудаа IOS app дээр Dropbox-ын тусламжтай засварлах, шинэ файл үүсгэх боломжтой болж байгаа аж.
Cloud технологийн орон зайд байр сууриа өргөтгөн, бэхжүүлэхийн тулд өрсөлдөгч компаниудтайгаа хамтран ажиллаж эхэлсэн Microsoft компанийн энэхүү мэдэгдэл онцлох үйл явдал болоод байна. Ингэснээр apple, android гэх мэт программ хангамжуудтай зарлаад байсан урт хугацааны дайн дуусгавар боллоо.
Сэтгэгдэл бичих