3D принтерээр пластик гар хөл үйлдвэрлэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүрэн бүтэн болж буй тухай мэдээ бүр хуучирсан байж мэднэ. Харин пластик биш бүр амьд эс бүхий эд эрхтэн үйлдвэрлэж байна гэвэл ямар вэ? Чихэндээ итгэх үү, байх уу?
Итгэхээс өөр аргагүй, Филаделфиад байрлах АНУ-н БиоБотс компани яг сая сонссон зүйлийг чинь хийж байна. Ийм зүйл хийж буй анхны баг биш ч БиоБотсын багийнхан илүү дээр арга олсон байна.
“Бид биотекийнхэн шиг илүү хямд, илүү жижиг хэмжээгээр үйлдвэрлэдэг аргачлалыг ашиглаж байгаа” гэж үүсгэн байгуулагч Кабрера хэлж байна. “Эхлээд 3D машин харахад анхны компьютер шиг л юм харагдсан, өрөө дүүрэн, нүсэр, хагас сая долларын үнэтэй, ярвигтай. Ажиллуулахын тулд техникч хэрэгтэй...”
Тэгээд залуус илүү жижиг, баг өртөгтэй, хурдан ажилладаг 3D зохион бүтээжээ. Хийц нь бол хүний амьд эсээс гурван хэмжээст эд эс бүхий биет бүтээхэд зориулагдсан. Ийм юм хийх боломж үүсгэж байгаа хамгийн гол түлхүүр найрлага бол фотоинишиатор нунтаг буюу тодорхой урттай цэнхэр гэрэл тусмагц хатуурдаг, одоо түгээмэл хэрэглэгддэг шиг даралт юм уу хэт ягаан туяа ашиглалгүйгээр биоматериалын бүтэц гаргаж чаддаг бодис. Каберрагийн хэлж байгаагаар даралт, хэт ягаан туяа нь амьд эсийг гэмтээдэг учраас цэнхэр гэрлийн арга хамгийн сайн арга аж. Ямар эд, эс үйлдвэрлэмээр байна түүнтэйгээ фотоинишиатор холиод усны даралтаар 3 хэмжээст хэв шахдаг байна. Одоогоор олны хэрэглээнд гаргаагүй байгаа ч хангалттай олон прототаип буюу эх загвар үйлдвэрлэж, цаашид бүрэн төгс болгож хөгжүүлэхийн тулд зарим анагаахын судалгааны багтай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: New Scientist
Сэтгэгдэл бичих