Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар байнгын хороо хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг МАН-д хандаж байр сууриа илэрхийллээ.
Тэрээр :
"Төсөв хомс энэ үед аль асуудлыг хэрэгжүүлж, аль асуудлыг нь хойш тавих вэ гэдгээ ялгаж, салган Засгийн газар, УИХ-д танилцуулах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 5,6 сар өнгөрсөн ч одоог хүртэл тоймтой ажлууд хийгдээгүй байна. Энэ маягаараа үргэлжилж, МАН-ы сөрөг байр суурьнаас болоод мөрийн хөтөлбөр унахад хүрвэл хэргийг хэн хүлээх юм бэ?
Засгийн газарт МАН-ынхан хоноцын сэтгэлгээгээр хандаж ажил хийх гэж буй нэгэндээ саад болсноос зайгаа тавьж өгөх хэрэгтэй.
УИХ дахь МАН-ы бүлэг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх үйл ажиллагааг дэмжихгүй гэчихээд яаж хамтарч засаг барих гээд байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй,
хамтраад юм хийвэл хийсэн шиг хийе, чадахгүй бол салсан шиг салъя
.Юм хийе гэхээрээ нэг бол “2 толгой” ярьдаг , нэг бол мөнгө ярьдаг хүмүүс л боллоо. Анхнаасаа хоёр нам нийлүүлье гэж ярьчихаад өнөөдөр мөнгө байхгүй, юун эрчимжүүлэх гэж юу яриад байна вэ? Иймэрхүү шалтаг шалтгаанаар мөрийн хөтөлбөрт ажлуудыг зогсоож болохгүй. Энэ маягаараа явж явж бүх хариуцлагыг АН хүлээх болох нь ” гэжээ.
Тэрээр нэн түрүүнд 2016 он гэхэд эрчим хүчинд холбогдох ёстой баруун 5 аймаг, Дорнод аймгийн асуудал, аймгийн төвүүдийг хот болгох, гудамжийг цахилгаанжуулах ажлуудыг эхлүүлэх хэрэгтэй байгааг сануулсан юм.
Мөн улс орны хөгжил, ард иргэдийн амьжиргаанд чиглэсэн бодитой зүйлийг ярьвал дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл бичих