Нийтлэл 05 сарын 08, 2015

Их Британийн сонгуульд Консервативчууд ялах магадлал өндөр байна

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын 56 дахь парламентын сонгуулийн эцсийн дүн өнөөдөр гарна. Сонгууль  маш өрсөлдөөнтэй байна. Учир нь сонгуулийн өмнөх санал хураалтаар улс төрийн намууд хоорондоо тэнцүүхэн өрсөлдөх шинжтэй байсан бөгөөд Консервативчууд ялах магадлал өндөр байв. Тодруулбал урьдчилсан дүнгээр Консервативчууд 316 суудал, Хөдөлмөрийн нам 239 суудал авах магадлал тун өндөр байна. Түүнчлэн Либ Дэмс 10, SNP 58, Плэйд Симру 4, UKIP 2, Грийнс 2 суудал тус тус авна гэх тооцоо гараад байна. Гэсэн ч Хөдөлмөрчид болон Либ Демсүүд сонгуулийн урьдчилсан таамгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

Хэдий Консерватив нам Хөдөлмөрийн намтай эн тэнцүүхэн өрсөлдөж байгаа ч Дэвид Камерон төр барьсан жилдээ Британийн эдийн засгийг сайжруулж, хямралд оруулахгүй байх тал дээр сайн ажилласан гэж шинжээчид үзэж буй учир түүнд ялах боломж өндөр байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon