Нийтлэл 05 сарын 08, 2015

Оросууд Евроазийг дамнасан мега замаар дэлхийн эдийн засгийн газрын зургийг өөрчлөнө

Лондон, Москва, Берингийн хоолой, Аляска, Нью-Йорк өндөр хурдны супер цахилгаан тэргээр холбогдвол ямар вэ? Оросууд холбоно гэж байна. Тэд Ази, Еропын одоогийн төмөр замын дэд бүтцийг улам сунгаж Евроазийг тэгнэсэн аварга сүлжээ бүтээх төлөвлөгөөг гуравдугаар сард танилцуулсан. Цахилгаан тэрэгний сүлжээ, томхон замууд, газрын тос шатахуун түгээх сүлжээ, цахилгаан, ус гээд бүгдийг нь хийнэ гэсэн үг.

 

"Энэ бол улс хоорондын, иргэншил хоорондын төсөл. Системийн хувьд тогтворгүй байгаа неолиберал загварын эсрэг гарц болж өгөх учиртай." В.Якунин, Оросын төмөр замын дарга

 

"Razvitie" хэмээх энэ төсөлд олон тэрбум доллар шаардлагатай гэгдэнэ. Ази Еропыг холбосон шинэ корридор дэлхийн эдийн засгийн газрын зургийг өөрчилж, Орос-Азийн эдийн засгийн түвшинг шинэ түвшинд хүргэх юм. Мөн туулах хугацааг багасгах ашигтай бөгөөд ирэх хорин жилд Оросд хамгийн багадаа л 20 сая шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.

 

Олон жилийн турш энэ төсөл дээр ажилласан ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн дарга Руслан Гринбэрг “Russia today”-т өгсөн яриандаа: 

"Эдийн засгийн хямрал бол үгээс үйлдэл рүү шилжих сайхан боломж бөгөөд үргэлж мега төслийг хэрэгжүүлэх сайхан цаг байдаг. Эдийн засагч Жон Мэйнард Кейнс танд шаардлага байхгүй байсан ч Египетийн пирамидыг Британид барих хэрэгтэй. Ингэснээр хүмүүс ажилтай болж мөнгө олно хэмээн хэлсэн байдаг. Тэдгээр хүмүүс  тэр газарт хэрэггүй байсан ч бид хэрэгтэй болгох шаардлагыг бий болгох ёстой. Тэд ажил бүтээж, олон талын гайхалтай нөлөөллийг бий болгодог” гэжээ.

 

'Razvitie' төсөл холбооны шугам, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц гэх мэт хэд хэдэн тээвэрлэлтийн корридорыг өөртөө багтаасан. Энэ тухай Ази номхон далайн орон болон Японы аж үйлдвэрийн холбооны зөвлөх Ивао Охаши ярихдаа: 

Хурдны зам, авто тээврийн зам болон бусад тээвэрлэх арга замууд болох агаарын тээвэр, усан тээвэрлэлтийг ч өөртөө багтааж, өөрөөр хэлбэр хамтын хүчин чармайлтаар бүтээн босгох нэг том систем бий болно гэсэн үг. Энэ төсөлд хоёр стратегийн хэтийн төлөв бий. Нэг нь , орчин үеийн, “ухаалаг” бүтэцтэй Европ, Зүүн Азийг нэвт дамжин өнгөрөх коридор. Хоёрт, ОХУ-ын газар нутаг дээрх үйлдвэрлэлийн эдийн засгийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын коридор юм.” гэсэн байна. 

 

 

Оросын хувьд  сонирхсон бүх л улс орон, аж ахуй нэгжид энэ төслийн үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй. Тэгнэ ч гэж би итгэж байна.”  Ивао Охаши

 

Дэлхийн эдийн засгийг загварчилна:

Төсөлд багадаа л 20 тэрбум долларыг төсөвлөөд байгаа ч оролцогч улсууд үүнээс ч илүүг ирээдүйд хүртэнэ. Мөн Дэлхийн эдийн засгийг дахин загварчилж, төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал ойрын 2,3 жилд эдийн засгийн түвшин 6-7 хувиар өсч, Европ, Азийн хоорондох худалдаа хамгийн багадаа л 50%-иар нэмэгдэх юм. Мөн тээвэрлэлтийн хугацаа 45 өдрөөс 13 хүртэл богиносно гэх Руслан Гринбэрг тооцоолоод байгаа аж.

“Орос аль хэдийн Ероп, Азийн усан тээврийн хугацааг 20 өдрөөс хоёр долоо хоног хүртэл багасгаад байгаа. Энэ хугацааг дахиад 20%-иар багасгах боломжтой, эх газрын тээвэр, агаарын тээвэр ч хийх боломжтой болно".

 гэж Нэгдсэн тээвэр, логистикитйн компанийн гүйцэтгэх захирал Петр Баскаков “Russia Today”-д мэдээлжээ. 'Razvitie' төсөл тийм ч хурдан ашгаа өгөхгүй. Ойролцоогоор 7 жилд анхны ашиг орж ирнэ хэмээн найдаж байгаа аж.

 

Орос-Азийн худалдааг нэмэгдүүлнэ:

Орос Европын эдийн засгийн холбоо хэцүү байна. Гэхдээ Орос-Азийн эдийн засгийн харилцаа ойртсоноор илүү их боломж нэмэгдэх юм.

Ивао Охашигийн хэлснээр:

Европ, Оросын эдийн засгийн харилцаа эрчим хүчний хамаарал дээр тогтдог. Хэрвээ Орос эрчим хүчний хангалтаа зогсоовол Европын эдийн засаг уналтад орох нь ойлгомжтой. Үүнтэй адил Оросын зах зээл мөн Европын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дүүрсэн байдаг учраас Орос, Европын харилцан хамаарал маш гүн гүнзгий гэж ойлгох хэрэгтэй. Уг төсөл Орос, Азийн худалдааг сэргээхийн зэрэгцээ Орос, Азийн эдийн засгийн холбоог ихэсгэх юм.”

Оросын бизнесийн дэлхийн бусад улсаас ялгарч, ганцаардмал оршиж буй. Энэ мега төсөл энэ байдлыг өөрчилж чадна гэдэгт судлаачид итгэлтэй байна. 

“ Бусад улсууд хоорондоо их адилхан. Жишээ нь Японы Энэтхэг, Хятад, Поландад хийсэн хөрөнгө оруулалт бүгд ижил. Оросын бизнесийн орон зай дэлхийгээс илүү чанартайгаараа ялгагддаг. Энэ мега төсөл энэ бүхнийг өөрчлөнө гэдэгт би итгэж байна. Ингэснээр Орос дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болж чадна.” Ивао Охаши

Сэтгэгдэл бичих

arrow icon