Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БНСУ-ын ILWOO сангийн 2015-2016 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
. Тус сангийн тэтгэлгээр БНСУ-ын шилдэг Их сургуулиудад тэтгэлгээр сурахыг хүссэн оюутнуудыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 102 тоот танхимд бүртгэх юм байна.
Шалгуулагчдад тавигдах шаардлага:
Бакалаврын сургалтад:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй
- 2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны
- Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл
- Гэрлээгүй
Магистрантурт:
- Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- 2015 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш)
- 2015 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны
- Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл
- Гэрлээгүй
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 3 жилд авсан байх)
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.magiko.mn/?p=2753
Сэтгэгдэл бичих