Бид маш олон тохиолдолд өөрсдийн сэтгэл санаа юуны улмаас, яагаад ийм байдалд оров, уур бухимдал, шаналал гунигийг хэрхэн давах вэ, цаашаа яаж сэтгэл зүйн хувьд тогтвортой байх вэ гэх мэтчилэн асуултууд гарч ирэн, гарах гарцгүй мэт санагдах үеүд байдаг. Тиймээс өөрийн сэтгэл зүйн байдлыг ажиглан, мэдэрч хувийн амьдралаа зохицуулахад тань тус болох үүднээс хүн бүрийн мэдэж байх хэрэгтэй сэтгэл зүйн 10 баримтыг хүргэж байна:
1. ДУРТАЙ ДУУ ТАНЬ ТУХАЙН ҮЕИЙН СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ:
Та яг одоо ямар дуу сонсож байна, Үг, ая, хэмнэл болон видео дүрсийг нь анзаараад нэг үзээрэй.
2. ХӨГЖИМ АМЬДРАЛЫГ ХАРАХ ӨНЦӨГТ ТАНЬ НӨЛӨӨЛДӨГ:
Энэ магадгүй тодорхой мэт санагдаж болох ч "Groningen" Их сургуулийн хийсэн судалгаагаар хөгжим нь таны оюун санаа, ухамсарт сэтгэл хөдөлгөсөн хиймэл мэдрэмжийг бий болгодог
гэжээ. Жишээ нь: Ямар нэгэн гунигтай дуу сонсоод, өрөвдөлтэй кино үзээд л уйлаад байдаг хүмүүс байдаг даа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зовлон шаналалтай зүйл болоогүй хэрнээ гунигтай дуу сонсоод өөрийгөө оронд тавьж үзэх, бүх зүйлийг тэр дуугаар төсөөлөх гэх мэт үзэгдлүүд сэтгэл санаанд бий болдог байна.
3. ХЭР ИХ БУСДАД ЦАГ ЗАРЦУУЛНА ТЭР ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТА АЗ ЖАРГАЛТАЙ НЭГЭН:
Энэ нь өөрийгөө мартаж, цаг зарцуулах хэрэггүй гэсэн үг биш юм. Харин бусдад хэдий чинээ их тусалж, цаг зарцуулна тэр хэмжээгээрээ эргээд танд эерэг хандлага, сэтгэл ханамж өгдөг
учраас зөвхөн өөрийгөө л анхаарах хэрэггүй.
4. ДУРСАМЖ ЦУГЛУУЛ, ЭД ЮМС БИШ:
Мөнгөө эд зүйлсэд биш туршлага болох зүйлсэд зарцуулах нь танд хожим хойно үр ашгаа өгч, сэтгэл хангалуун байлгаж чадна. Хэзээ ч устаж үгүй болохгүй олон сайхан дурсамж хэзээ нэгэн цагт үрэгдэн алга болох эд зүйлсээс хамаагүй илүү
үнэ цэнэтэй.
5. 1950 ОНЫХТОЙ ХАРЬЦУУЛАХАД ДУНДЖААР ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ИЛҮҮ ЦОЧРОМТГОЙ, ЦУХАЛДУУ БОЛСОН:
Дэлхийн хүн амын бараг тэн хагас нь уур бухимдалтай, сэтгэл гутралын байдалтай байдаг
.
6. ТОДОРХОЙ ШАШНЫ ДАДАЛ ЗУРШИЛ СТРЕССИЙГ БУУРУУЛДАГ:
“Америкийн Сэтгэцийн эмгэгийн гарын авлага” нь шашны залбирал, бясалгал хийдэг хүмүүс илүү аз жаргалтай хэмээн дүгнэжээ
.
7. АЗ ЖАРГАЛТАЙ ХҮМҮҮСТЭЙ ХАМТ БАЙХ НЬ ТАНЫГ ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХ БОЛНО:
Хүмүүс санаатай болон санамсаргүй байдлаар бие биедээ асар их нөлөө үзүүлж байдаг. Хэрвээ хэн нэгэн зовлонтой хүний шаналлыг өдөр бүр сонсоод л байвал нэг л мэдэхэд та тэр хүний зовлонт амьдралаар амьдарч эхлэнэ
. Магадгүй эхлээд сэтгэл санааг нь хуваалцаж, тус дэм болох зорилготой байсан ч удалгүй та тэр хүнээс ялгаагүй болох болно. Магадгүй эхлээд сэтгэл санааг нь хуваалцаж, тус дэм болох зорилготой байсан ч удалгүй та тэр хүнээс ялгаагүй болох болно. Хааяа ч болов өөрөө гэсэн хувийн амьдралтай гэдгээ санаж байх хэрэгтэй.
8. 18-33 НАСНЫХАН ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ИХ СТРЕССТЭЙ ХҮМҮҮС БАЙДАГ
:
Гэр бүл, боловсрол, ажил гэх мэт эдгээр бүх зүйлс бухимдуулах хангалттай шалтгаан болно.
9. ӨӨРИЙНХӨӨ ТАРХИНД САЙН УНТАЖ АМАРНА ХЭМЭЭН ИТГЭЖ ҮНЭМШҮҮЛБЭЛ ТЭР ЧИГТЭЭ САЙН УНТАЖ ЧАДНА:
Энэ нь илүү их амралт өгдөг байна. Үүнийг “тайвшруулах унталт” гэдэг.
10. УХААНТАЙ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ДУТУУ ҮНЭЛДЭГ БА МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ЦОР ГАНЦ, ХОСГҮЙ НЭГЭН ГЭЖ БОДДОГ БАЙНА
:
Үүнийг “the Dunning Kruger Effect” гэж нэрлэдэг. Ийм төрлийн сэтгэл зүйн хандлага жинхэнэ байдаг ба хэрвээ мэдэхийг хүсвэл зүгээр л Фэйсбүүк рүү ороод хүмүүс өөрсдийнхөө тухай юу юу гэж бичицгээж байгаа харахад л хангалттай.
Сэтгэгдэл бичих