Нийтлэл 05 сарын 08, 2015

Монголын гэрэл зурагчин Анар Олон улсын “Exposure Awards”-д оролцож байна.

“Exposure Awards” нь 18 болон түүнээс дээш насны гэрэл зурагчид дэлхийн хаанаас ч оролцох бүрэн боломжтой гэрэл зурагчдын олон улсын томоохон нээлттэй уралдаан юм. Энэ уралдаан ямар ч хязгааргүйгээр: загварын, аяллын, дижитал арт, уран сайхан/төсөөллийн, хөрөг зураг гэх мэт  гэрэл зургийн бүх төрлөөр оролцож болно. Энэ уралдаанд Лос Анжелес хотоос Анар хэмээх Монголын нэгэн уран бүтээлч хөрөг болон нүцгэн зургийн (nude photography) төрлөөр оролцож байгаа юм. Оролцож буй бүх гэрэл зурагчид “Exeposure Awards”-д оролцохын тулд See.me портфель дээр нийгмийн сүлжээ болон албан ёсны эх үүсвэр ашиглан онлайнаар байршуулах ёстой юм байна. 2015 оны 7-р сарын 13-нд Парис хотын Луврын музейн тусгай танхимд уран “Exposure Awards”-д оролцсон уран бүтээлүүд дэлгэгдэх болно.

 

ШАГНАЛ

  • Албан ёсны шүүгчид бүх төрлөөс нэг байр сонгон 15,000 долларын мөнгөн шагнал өгнө. 
  • Луврын музейн танхимд шалгарсан уран бүтээлчийн бүтээлүүдийг багтаасан тодорхой хэмжээтэй зурагт самбар байрлана. 
  • Парисын W зочид буудалд өнгөрүүлэх гайхалтай  амралтын өдрүүд.
  • The Vox Populi Award-д үнэгүй оролцох эрхтэй.
  • Олон нийтээс хамгийн их санал авсан тохиолдолд 1,500 долларын шагнал авах болно.  

Тэмцээн дуусан болоогүй байгаа тул Монголынхоо уран бүтээлчийг дэмжин саналаа өгч болно. Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Анарын уран бүтээлүүдээс хүргэж байна:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon