Хүүхэд насны дурсамж ихэвчлэн эцэг эхээс авсан бэлэг, хамт өнгөрүүлсэн сайхан мөчүүд дээр тогтдог. Бид хүүхдээ эрхлүүлж, идье гэсэн болгоныг, тоглоё гэсэн тоглоом бүрийг нь харамгүй авч өгдөг. Гэвч хэдхэн өдөр, сарын дараа үгүй болох эдгээр биет зүйлс таны хүүхдийг хоромхон зуур л баяртай болгоно. Харин насан туршид нь дурсагдах, үнэ цэнэтэй байж чадах болов уу?
Хүүхдэдээ өгөхөө хэзээ ч мартаж болохгүй 30 бэлэг бол хүүхдийн хүмүүжил, хувь хүнийг нь бүрэлдүүлэх "шидтэй" бэлгүүд. Май гээд өгч, баярлалаа гээд авч болохгүй ч хүүхдэд тань зайлшгүй хэрэгтэй, байх ёстой шинж чанарууд юм шүү. Багаас эхэл гэдэг байх аа. Бага багаар түүнд бэлэглэсээр л бай. Нэг л мэдэхэд таны хүүхэд бахархах, дурсах зүйлсээр дүүрэн хүүхэд насыг үдсэн байх болно.
Сэтгэгдэл бичих