Чингис хаан болон эртний Монголчуудын тухай баримт нотолгоо, ул үндэстэй судалгааны баримтуудаас эхлүүлээд бидний хэзээ ч сонсож дуулж байгаагүй, хачин сонин үлгэр домгийн шинжтэй, маргаантай мэдээ, мэдээлэл цахим ертөнцөд дүүрэн бий. Үүнээс гадаад ертөнц Монголчуудыг хэрхэн дүгнэдэг вэ?, Бид тэдний хувьд яг хэн бэ? Зэрлэгүүд үү эсвэл агуу дайчид уу?, Чингис хаан дэлхийн хамгийн хүчирхэг, ухаалаг хүн байсан уу аль эсвэл зүгээр л хэрцгий балмад нэгэн үү? гэх мэт маш олон эргэлзээтэй асуултууд гарч ирнэ. Юутай ч эдгээр олон мэдээллүүдээс шүүн хамгийн сонирхолтой гэсэн 10 баримтыг хүргэж байна:
- Чингис хаан барагцаалбал 40 сая хүн хороосноороо цаг уурын өөрчлөлтөд нөлөө үзүүлсэн хүн гэгддэг. Энэ нь агаар мандлаас 700 сая тонн нүүрс хүчлийг цэвэрлэснээр дэлхийг сэрүүн уур амьсгалтай болоход жаахан ч гэсэн нөлөөлсөн гэсэн үг юм.
- Монголчууд үнэндээ дайн тулааныхаа ялалтуудын ихэнхэд нь тоогоор дутуу байжээ. Тэд морин дээр хуурамч хүн суулгах, их тоос босгохын тулд мориныхоо сүүлэнд саваа мод уях гэх мэтчилэн сайтар боловсруулсан арга мэхээр өөрсдийн дайснуудын нүдийг хуурах тал дээр маш сайн зохион байгуулалттай байсан.
- Монголчууд амьд үлдэгсдийн дээрээс хүнд модон хаалга унагааснаар Оросуудыг дийлсэн ялалтаа тэмдэглэсэн бөгөөд дараа нь дарагдаж эсвэл бүтэж амь үрэгдсэн хүмүүсийн орой дээр гарч ялалтын найр цэнгүүн хийж байжээ.
- Монголчуудын хийсэн аян дайн тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 11% -ийг бууруулсан. Мөн Ираны газар нутагт маш олон хүмүүсийг алснаар Ираны хүн ам 20-р зууны дунд үе хүртэл Монголын эзэнт гүрнээс өмнөх байсан түвшиндөө дахин хүрч чадаагүй хэмээн эрдэмтэд тэмдэглэдэг.
- 1258 онд Монголчууд Багдадыг сүйтгэсэн юм. Түүнээс амьд үлдэгсэд хэлэхдээ, “Тигри голын ус, голруу орсон асар их хэмжээний номоос гарах хар бэх болон алагдсан гүн ухаанчид, эрдэмтдийн цусны улаан өнгөөр урсаж байсан юм” гэжээ.
- Монголчууд өөрсдийн бүтээсэн эрхий хурууны
бөгжөөрөө эрхий хуруугаа гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд нумын хөвчийг эрхий хуруугаараа тасалдаг байв
.
- Монголын эзэнт гүрний ард түмэн усыг бохирдуулбал
усны эзэн луу уурлана хэмээн итгэдэг байсан учраас хэзээ ч өөрсдийн бие болон хувцсаа угааж байгаагүй
.
Чингис хаан Төв Азид 16 сая үр удамтай, “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг”
хэмээн тооцогддог. 2003 онд хийгдсэн нэгэн том судалгаагаар дэлхий дээр одоо амьдарч буй 200 эрэгтэй тутмын 1 нь Чингис хааных байж болзошгүй “Y” хромосомтой байсан бөгөөд энэ нь дэлхийн бүх эрэгтэй хүмүүсийн 0.5 % нь түүний шууд удмын хүн байх үндэслэлтэй гэсэн үг юм.- Чингис хаан ядуу тарчиг хүмүүс болон лам хуврагуудыг татвараас чөлөөлж, бичиг үсэгт суралцах үйл хэргийг дэмжин, шашны чөлөөт байдлыг бий болгосон бөгөөд маш олон хүмүүсийг олзлохоосоо өмнө өөрийн эзэнт улсад дагаар орохыг уриалдаг байв.
- Тэрээр өөрийнхөө дүр төрхийг хөрөг зурганд үлдээх, хөшөө баримал бүтээх эсвэл зоосонд цутгахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Чингис хааныг нас барсны дараа л анх удаа түүний дүр төрх илэрхий болсон юм.
Сэтгэгдэл бичих