Бүсгүй та ямар уруултай вэ. Ихэнх бүсгүйчүүд Мэрилин Монро шиг уруултай болохыг мөрөөддөг. Гэхдээ дур булаам уруултай харагдахын нууц бүсгүй таны урууланд биш уруулын будгийн сонголтод
байдгийг битгий мартаарай. Тэгвэл таны уруулыг ямар будаг хамгийн дур булаам харагдуулах бол
.
Та нарийхан уруултай юу
Өнгөний хувьд таньд цайвар ягаан өнгөлөгч эсвэл торын өнгө илүү зохимжтой. Харин та улаан, улаан хүрэн, час улаан, бор гэхчлэн тод харанхуй өнгийн будагнаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь тод гүн өнгийн будагнууд уруулын хэлбэрийг улам урт, нарийн болгож зохимжгүй харагдуулдаг. Тэгвэл таны хувьд хамгийн зөв сонголт гэрэлтэй, цайвар өнгийн будагнууд байх нээ.
Та зузаан уруултай юу
Хэрвээ та зузаан уруултай бол тод гүн өнгө гэхээсээ илүү цайвар зөөлөн өнгийг сонгох нь хамгийн зөв сонголт. Тухайлбал, бүдэг улаан, ягаан өнгийн будгийг сонгоод өнгийг нь дагасан уруул хүрээлэгчээр хэлбэр гаргавал та улам илүү дур булаам харагдах болно.
Өдрийн будалт
Бүсгүй та өдөр тутмын уруулын будгаа сонгохдоо ягаан, тоор жимсний өнгө, эсвэл биений өнгөтэй будаг байвал илүү зохимжтой. Харин таны хувьд онцгой өдөр бол хувцастайгаа тохируулан ижил өнгөөр будах нь таныг илүү донжтой харагдуулна гэдгийг санаарай. Мөн та өдөр бүр энгийн даруухан харагдахыг хүсвэл гялалзсан ягаан өнгийг сонгоорой.
Шөнийн будалт
Та оройн цагаар болзоонд гарах, найзуудтайгаа уулзахаар явахдаа илүү тод, хурц өнгийг сонгоорой. Час улаан, хүрэн, бор, тод ягаан өнгө. Гэхдээ уруулаа тод будсан тохиолдолд нүдээ ч мөн тод өнгөөр будахаа мартуузай.
Өсвөр насныхан
Хэрвээ та өсвөр насны охин бол илүү ялдам энхрий харагдахаар өнгөнүүдийг сонгох хэрэгтэй. Мөн уруул хүрээлэгчээр мэдэгдэхүйц бага зэрэг тодруулж өгөхөө мартуузай.
20-иос дээш насныхан
Та зөвхөн уруулын хэлбэртээ тааруулан өөрт таалагдсан өнгөө сонгоорой. Ямар ч будалт хийсэн та уруулын будгаа зөв сонгохоо битгий мартаарай. Мөн уруулаа будахаа хэзээ ч битгий мартаарай.
Сэтгэгдэл бичих