Нийтлэл 05 сарын 14, 2015

Малчны гэрт хагалгаа хийн эх үрийн амийг аварчээ

 

 

Говь-Алтай аймгийн  нэгдсэн эмнэлгийн эмч нар малчны гэрт очиж хагалгаан хийн эх хүү хоёрын амийг аварчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумаас 27 км-ийн зайд хаваржиж байсан жирэмсэн эмэгтэй х.Саранчимэг төрөхийн хүндрэлээс гэртээ их хэмжээний цус алдаж аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барихын тасагт яаралтай тусламжийн дуудлага ирсэн байна. Эмч нарыг очиход  цус ихээр алдсан эмэгтэйг эмнэлэгт хүргэх боломжгүй байсан тул гэрт нь хагалгаа хийж эх, үрийн амийг аварчээ. Хагалгааг ГАА-ийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Сэргэлэн, А.Сувдмаа нар хийжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon