Нийтлэл 05 сарын 15, 2015

#MadeinMongolia хөгжүүлэхүй – Манай ямар бараа гадаадад хамгийн их эрэлттэй байна вэ?

Эдийн засгийн хямралын гол гарц бол экспорт, импортын балансыг ойртуулж, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх байдаг.

Манай улсын хувьд уул уурхайн орон гэдгээрээ дэлхийн олон улсад танигдаж энэ төрлийн бүтээгдэхүүн экспортод  жин дардаг. Дан ганц ашигт малтмалаар бид амьдралаа залгуулж, улс орноо хөгжүүлэхгүйгээс хойш  бусад салбаруудад ч анхаарал хандуулах хэрэгтэй. Үүний учир гадаадад хамгийн их эрэлттэй, сайн борлуулагддаг манай экспортын бүтээгдэхүүнүүдийг чанаржуулж, нэр төрлийг баяжуулах шаардлага ихээхэн гарч байгаа юм. 2014 оны эхний 4 сарын экспортын бүтээгдэхүүнийг 2015 оны эхний 4 сарынхтай харьцуулахад эрдэс бүтээгдэхүүн, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл том байр суурь эзэлж байна.

 

 

2014 оны эхний 4 сартай харьцуулахад дараах бараа бүтээгдэхүүнүүдийг экспортлох нь ихэсжээ. Нэн ялангуяа үнэт болон хагас үнэт чулуу, төмөрлөг бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний экспортын хэмжээ огцом өссөн байна.

 

 

Дээрх графикаас 2015 онд эрэлт нь өссөн Монголын экспортын бүтээгдэхүүнүүдийг харж болно. Нэгэн үетэй харьцуулахад манай улсад залуу бизнесменүүд, өөрийн гарааны бизнесийг эхлүүлж буй хүмүүс их болсон. Тиймээс улсынхаа эдийн засгийг дээшлүүлэх, дэлхийд гарах экспортын бүтээгдэхүүний хэмжээг ихэсгэхэд залуу үеийн тусламж үнэмлэхүй чухал үүрэгтэй.

Сэтгэгдэл бичих

arrow icon