Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцын тухай мэдээллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан, Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар дараах асуудлуудаар асуулт асуусан.
- Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн шийдэх
- Тавантолгой ахицтай ажиллаж байгаа эсэх
- Татварыг нэмэх эсэх
- Хариуцлагыг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгах
Эдгээр асуудлуудтай холбоотой Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг тоймлон хүргэе.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :
“
Хямралаас гарахын тулд аль болох бага улстөржих хэрэгтэй байна
. Улс орны төсөв санхүүгийн байдалтай холбоотой асуудлаар Дэлхийн банкнаас төлөөлөгчид ирээд ажиллаж байна. Үүний дагуу холбогдох байгууллагуудтай ажиллаж байгаа. Бид бүх боломж, арга замын талаар санал солилцож байна. Мөнирэх 6 дугаар сард Валютын сангаас том баг ирж ажиллана.
Татварын хувьд 2016 он хүртэл засгийн газрын зүгээс татварын асуудалтай холбоотой аливаа асуудлыг УИХ-д өргөн барихгүй. Энэ талаарх төслийн ажлуудыг санаачлахгүй гэж хэлсэн. Үүний дараа хэлэлцэгдсэн өмнө нь яригдаж байсан хуулийн төслүүдийг мушгиж ойлгож болохгүй.
Тавантолгойн хувьд ахиц гарч байна. УИХ дээр шийдвэр гаргаж болохуйц хувилбар дээр очих талаас ажиллаж байгаа. Ямар нэгэн шийдэлд хүрэх болно.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах цогц бодлогын дагуу засгийн газар үйл ажиллагаагаа хийгээд явж байна. Макро эдийн засгийн хувьд зарим зүйл дээр хүнд байгаа ч, зарим зүйл дээр нааштай зүйлүүд гарч байгаа.
Хүндрэлийг даван туулах 3 арга зам байна.
- Хөрөнгө оруулалт
- Экспортыг дэмжсэн бодлого
- Бонд хөрөнгө босгох” гэлээ.
Мөн Засгийн газар бүх цаг үед хүнд суртлыг арилгах тал дээр анхаарч үр дүнд хүрэх чиглэлээр ажилласаар ирсэн. Цаашид энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох тал дээр анхаарна гэв.
Жишээлбэл : аж ахуй нэгжүүдийн жилд гаргадаг 41 тайланг 1-2 хүртэл бууруулж хүнд суртлаас чөлөөлөх
Эцэст нь тэрээр хэн нэгний тушаалаар биш, хуулиар томилогдсон учир байгууллагуудыг хооронд нь турхирахгүй байхыг хүссэн юм.
Хуралдааны төгсгөлд Бямбацогт гишүүн ирэх долоо хоногт хэлэлцэх Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төсөлтэй хамт хүүхэд өмчлөх хуулийг хэлэлцэж өгөхийг хүссэн.
Сэтгэгдэл бичих