Нийтлэл 05 сарын 18, 2015

FINANCIAL TIMES Чимэдийн Сайханбилэгтэй өдрийн хоол идсэн нь

FINANCIAL TIMES -ийн сэтгүүлч Монгол улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгтэй хонины мах идэнгээ гадаадын хөрөнгө оруулалт, Хятад, Твиттерийн тухай ярилцсан тэмдэглэлээс сийрүүлэв. #LunchwiththeFT цуврал ярилцлагаар орсон Монголын анхны дугаар:

 

Маршаллын ордон, Монголын нийслэл Улаанбаатар хотын төвд байх хул ягаан байшинг харахуй цаг хугацаа зогссон мэт харагдана. Хүнд төмөр хаалгаар ороход өндөр цэрэг гар даллаж харагдана, бас нэг нь хаврын хүйтэн агаарт хөрсөн хүлээн авалтын их танхимд гал асааж харагдана. Зузаан хивс, битүү зулсан дороож, дөрвөлжин гантиг баганууд Зөвлөлтийн эриний тансаг гэхдээ хүйтэн архитектурын үлдэц. Энэ ордон 20 дугаар зууны эхэн үед ЗХУ-ын хиймэл дагуулын статустай орныг цуст нударгаар зангидаж асан маршал Чойбалсан амьдарч байв.

 

Өнөөдөр Монгол улс тусгаар тогтносон. ДНБ-г нь 1,1 тэрбумаас 11,7 болтол өргөж өгсөн Говийн бүсд нь нуугдсан асар их зэс, нүүрс Маинголиа хэмээх хоч хүртэл авчирсан.  Маршаллын Ордон дахь төрийн маягтай дэг нэгэн цагт  намхан жигд байсан ч одоо өндөр өндөр шилэн, ган барилга сүндэрлэх болсон хотын бусад хэсгээс эрс ялгарна. Гурван сая иргэнийх нь бараг тал нь Улаанбаатарт амьдарна, жил тутам 10 мянган өрх өдгөө далайд гарцгүй хоёр дахь том нутаг болох асар уудам тал нутгаасаа нийслэлд нүүдэллэн ирж байна. Тэд гадаадын уурхайчид, банкируудыг татсан мөнөөх л баялаг, ирээдүйн найдварт татагдан нүүдэллэн ирж буй.

 

Гэхдээ хүн бүрийн найдвар биелэхгүй. Монголын эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаадын хөрөнгө оруулалт огцом татарсан шооконд цохиулаад байна. Төгрөгийн ханш унаж, аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүйд хүрэх болов. Би монголын хамгийн залуу ерөнхий сайд, ийм хямралаас улсаа гаргах үүрэг хүлээсэн Чимэдийн Сайханбилэгтэй уулзахаар энд ирэв.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Сайханбилэг монголын эдийн засгийг өөд татахаар нийт намуудын нэгдлээс кабинетээ байгуулсан. Одоо тэрээр намраас дараагийн сонгуулийн сунгаа эхлэхийн өмнө энэ зун өөрйн дэвшүүлсэн аженда, зорилтуудыг өрсөж биелүүлэх уралдаан дунд байна. Ерөнхий сайд түгшүүртэй ч шийдэмгий харагдана: түүнийхээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт татахаар хийгдсэн ажлуудыг дутуу үнэлж байгаа аж.

“Сүүлийн хоёр гурван жил монголын Засгийн газар 100 хувь буруутай гэж буруутгагдаж ирлээ. Гэхдээ бодит амьдрал дээр хэзээ ч ийм байдаггүй. Эхнэр нөхрийн хоёрын хооронд ч тэр, 60-40, 70-30 байдаг, 100-0 хэзээ ч байхгүй.”

 

 46 настай Сайханбилэг соц үеийн дараах барууны үзэлтэй залуусын сонгодог төлөөлөл. УИХ-д сонгогдохынхоо өмнө олонд танигдсан диктор байсан. Олон арван жилийн нэгэн хэвийн коммунист нэвтрүүлгээс уйдсан үзэгчид өндөр, царайлаг, улс төрийн мэдрэмжтэй хөтлөгчид дуртай байв, одоо ч түүний “та сувагаа бүү солиорой” хэмээх хэлцийг дууриах хүн олон.

 

Одоо ч түүнд телевизийн хөтлөгчийн сүүдэр бий. 1990 оноос хойш хийж буй өөрчлөлт шинэчлэлтийн талаар тайлбарлахдаа ширээний цагаан бүтээлэг дээр кино кадраар үзүүлж байгаа юм шиг дүрслэл хийж ярина:

“Барууны орнууд 200-300 жил хийж ирснийг 25 жилд хийхээр хэсэгчлэн нэвтрүүлж, хичээж ирлээ. Тийм ч амар биш зорилт. Тайрах, товчлох юм их гарсан.”

 

Сайханбилэгийн өөрийнх нь амьдрал ч энэ өөрчлөлтүүдийг тусган харуулна. Төгс орос хэлтэй тэрээр 1990-өөд онд Жорж Вашингтоны их сургуульд хуулиар зэрэг авахаасаа өмнө 1980-аад онд Москвад түүхийн чиглэлээр суралцсан. Миний үеийхэн их азтай хэмээнэ. 

"Бидний бага нас тоталитар дэглэмийн дор өнгөрсөн, одоо бид зарим нэг талаар Хойд Солонгосчуудыг, Кубуудыг ойлгоно. “Харин бид 25 жилийн турш барууны чөлөөт ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засагтай амьдарч, баруун ямар болохыг мэддэг болов. 25 жилийн богино хугацаанд нартай бороотой өдрийн аль алиныг үзлээ.”

 

Уул уурхайн нарлаг өдрүүд үргэлжилж байхад улс төрчид ан агнахаасаа өмнө олзоо хуваах гэж яарч. Биежих болоогүй ашгийг өгнө гэж амалж, баялгаа хямд өгөхгүй гэж айж улсын хувь их байх ёстой гэж шаардаж байв. Одоо нар үүлийн цаагуур орж, бороотой өдрүүд иржээ.

 

Нэн ялангуяа хамгийн том төсөл Оюутолгойдоо ГХО-ыг нэмж татах нь хүлээгдэж буй томхон бондын төлбөрүүдийг давж гарахад туслах болно. Гэхдээ өөрийн орны эдийн засгаас тав дахин том зах зээлийн үнэлгээтэй Рио Тинтотой хэлэлцээр хийх амаргүй. Гадныхан бодлого нь тогтворгүй гэж Монголыг шүүмжилдэг ч Сайханбилэг залуу ардчилсан оронтой харилцаж сурах ёстой хэмээнэ.

“Монголчууд бүхнийг шийддэг нэг хаантай дэглэмийн орон байсан нь дээр гэж үү? Тийм биш, бид 25 жилийн өмнө олонхитой цөөнхтэй, шүүмжлүүлэх дэмжүүлэх тал аль аль нь байхаар сонголт хийсэн”

хэмээнэ.

 

Хан Ресурсын хэргээр 100 сая доллар төлөх болсон хэргийн талаар асуухад дороо  бухимдах аяс орж “Газар хөдлөсөн аятай нэг хэрэг, 100 сая долларын хэргийг сүр бадруулан ярих юм. Өөр зөндөө орнууд, зөндөө хэрэг явж байдаг, зөвхөн Монголыг микроскопоор томруулах хэрэг юун”

 

Хөдөө нутагт уул уурхай байгаль орчныг сүйтгэж, хотод агаарын бохирдолтой, иргэд сэтгэл амаргүй. 3 сая иргэний арван хувь нь л нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ч тэд бол монголын ялгамж чанар, аидэнтити. “Нүүдэлчид ямар нэг нөхцөлд маш хурдан дасдаг. Хүн бүр шийдвэр гаргагч. Хүмүүс Монголчууд яагаад ямар нэг асуудлаар эв нэгдэлгүй юм бэ гэдэг. Гэхдээ тэр бол бидний менталити” 

. . .

Он гараад мэссэж сануулга авсан нь олон хүний эгдүүг хүргэсэн. Нэг блогчин  яг хүссэн зүйл маань эхнэр байтал ээж, хадам ээжийнхээ нэгийг сонго гэж байгаатай адил гэж хүртэл егөөдсөн нь бий. Гэхдээ Сайханбилэгийн хувьд 365000 санал том үр дүн байсан аж.  Олон нийтийг нэгдмэл саналд хөтлөхөд түүнд нэг сонин дутагдал бий, улс төрчид, олны танил хүмүүс идэвхитэй ярилцдаг талбар болох твиттер хэрэглэдэггүй. “Тэр миний арга биш” хэмээн улс төрийн карьерийнхээ туршид хувь хүнд нь холбогдох скандалаас зайлсхийж ирсэн залуу сайд өгүүлнэ. “Нийгэмд, хүмүүст өөрийгөө тайлбарлах албан ёсны суваг надад байгаа”.

 

Гэхдээ нэг удаа хувийн амьдралынх нь талаар шуугиан гарахад ТВ-ээр няцаалт өгсөн.

 

“Би хамгийн сайхан залуу насаа ТВ хөтлөгч, залуу улс төрч байхдаа олны нүдэн дор өнгөрүүлсэн. Жирийн залуу хүн шиг клуб орж бүжиглэж явсангүй. Ямар ч гэсэн Твиттерээ хөтлөх бодит цаг байхгүй, өөр хүнээр хөтлүүлвэл хуурмаг юм болно.”

 

 

 

Барууны хөрөнгө оруулалтыг татаж чадах эсэх нь Орос, Хятадын нөлөөг шахах Монголчуудын хэлдгээр “гуравдагч хөршийн бодлого”. Монголчууд бас том төслүүдийг аваад Хятадын бизнест зарна гэж айдаг. Одоогоор аль хэдийн хамгийн том газрын тосны талбайд Хятадын Нэйшнал Петролиум АНУ-аас авсны дараа олборлолт хийж буй.

 

Ердөө л Говь цөлийн цаахна Монголоос 500 дахин их хүнтэй их гүрэн оршин буй. Оросын нөлөөнөөс гараад удаагүй байтал Хятадын нөлөө ихсэх нь хэмээх айдас өсөн нэмэгдэж буй үндэсний үзэлтэй хоршин нэмэгдсээр. Уулзсан бүхэн дараагийн хэдэн жилд асуудал хэцүүдвэл Хятадаас мөнгө зээлэх хувилбарт дургүйлхэнэ. “Үүнийг тайлбарлахад хэцүү, өмнөөс ирэх түрэлт 800 жилийн өмнөөс бүр 1000 жилийн өмнөөс л байсан айдас...” гээд хэсэг завсарласнаа “Гэхдээ сайн зүйл гэвэл хүмүүс энэ талаар санаа зовж буй.. санаа зовж байгаа цагт бид алзахгүй”.

 

“Ямар ч Ерөнхий сайдын хувьд эдийн засгийн асуудал хамгийн хүнд нь... бусад асуудлууд бас хэзээ ч дуусахгүй” хэмээн хүлээн зөвшөөрөв. “Гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг, иймэрхүү зүйлс золиосонд гарна”. “Гэхдээ энэ бүхэн ямар зүйл нэг зүйл бүтээх, ямар нэгэн зүйл хийх боломж ч мөн” хэмээснээр бидний яриа өндөрлөв.  

Сэтгэгдэл бичих

arrow icon