Нийтлэл 05 сарын 18, 2015

Хосуудын харилцааг сүйрүүлдэг 4 гол хүчин зүйл

Гэрлэлт, хосын харилцааны тухай судалгаа хийж, шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө өгч, сэтгэл зүйн засал хийдэг нэртэй профессор Готтмэн хосуудын харилцааг сүйрүүлдэг 4 гол хүчин зүйлийг дурджээ. Ингээд тэдгээр хүчин зүйлсэд ямар шинж чанарууд багтдгийг харцгаая:

 

ШҮҮМЖЛЭЛ

Гомдол хэлэх бол хэвийн зүйл. Харин шүүмжлэл илүү өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл шүүмжлэл  зан байдал, зуршил руу биш, хувь хүн рүү  нь дайралт хийдэг"Чи дандаа хогоо гаргаж асгадаггүй, чи ийм л хүн" гэж хэлэхээсээ өмнө тэр мартсан учраас л хогоо гаргаж асгаагүй, харин "муу хүн" биш болохоор гэдгийг санаарай. 



БАСАМЖЛАЛ

“Доог тохуу хийх, нүдээ эргэлдүүлэн үл ойшоох, бүтэн нэрээр нь дуудах, нөхөрсөг бус хошигнол" гээд ямар ч төрлийн басамжлал нь эдгээр 4-н хүчин зүйлээс хамгийн муухай нь юм.  Басамжлах нь  жигшил зэвүүцлийг илэрхийлж байдаг учраас харилцааг бохирдуулдаг. Түүнийг басамжлан, зэвүүцэх тусам асуудлыг шийдэх улам л хүндрэлтэй болох болно.  

 

ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХ

Өөрийгөө зөвтгөх нь өөрийнхөө найз залуу/бүсгүйг буруутгах нэг арга юм. Энэ нь “Асуудал би биш, харин чи” гэж хэлж байгаагаас ялгаагүй. Өөрийгөө зөвтгөх нь маргааныг улам хурцалдаг.

 

 

ИХ НУУЦТАЙ БАЙХ

Хөг хэмнэлийг нь тааруул. Аль болох чөлөөтэй бай. Олон зүйл хэлэлгүй дарах нь маргаанаас өөрийгөө холдуулж байгаа юм биш, харин өөрсдийгөө асуудлаа шийдэх боломжуудаас, сэтгэл хөдлөлөөсөө,  үерхэл, хосын харилцаанаасаа  холдуулж байна гэсэн үг. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon