Эртнээс өнөөг хүртэл уран бүтээлчид инээмсэглэлийн хүчийг мэддэг байж. Тиймдээ ч олон уран бүтээлчид өөрийн бүтээлдээ инээмсэглэлийг дүрслэн үлдээжээ. Эдгээр уран зураг болон баримлуудын нүүрний хувирал жинхэнээсээ ямар нэгэн зүйлийг хэлж буй мэт амьд мэдрэмжийг төрүүлнэ. Ингээд урлагийн түүхэн дэх хамгийн алдартай инээмсэглэлүүдийг харцгаая:
1.Уншигч, Ренойр (1874)
Харахад энгийн мэт боловч энэ уран зураг сайхан ном уншихын аз жаргалыг харуулснаараа маш үнэ цэнэтэй бүтээл юм. Нээрээ л бид заримдаа ном уншиж байх үедээ өөрөө ч мэдэлгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан суудаг. Тэгвэл энэ бүтээл яг л тэр мөчийг буулган үлдээжээ.
2. Будда
Буддагийн ихэнх хөшөө баримлуудад түүнийг инээмсэглэсэн байдлаар дүрсэлсэн байдаг. Энэ инээмсэглэл нь энх тайван, амар амгалан, гэгээрэл, бясалгах урлаг болон баяр баяслын илэрхийлэл юм.
3.Ю-Минжиний Инээмсэглэл
Ю-Минжин бол Хятадын орчин үеийн урлагийн хамгийн алдартай уран бүтээлч юм. Тэрээр өөрийн инээж буй энэ хөргийг янз бүрийн дүр, нөхцөл байдалд оруулан зурдаг.
4.Энди Вархолийн Мэрлин Монро
Поп арт урсгалыг үндэслэгч Энди Вархол алдарт Мэрлин Монрогийн хөргийг торгон хэвлэлийн аргаар олон өнгөд хувиргасан юм. Монрогийн хөрөг өнгөө өөрчлөх бүрт инээмсэглэл нь ч өөрчлөгдөнө.
5.Эртний Грекийн уран баримлын инээмсэглэл
Энэ баримал нь Христийн тооллоос өмнөх үед хамааралтай бөгөөд инээмсэглэл нь чулуун хүнийг амилуулж буй мэдрэмжийг өгдөг байна.
6.Мона Лиза, Леонарда Да Винчи (1503-1506)
Мона Лизаг юу чухам түүхэн дэх хамгийн алдартай уран зураг болгодог вэ? Маш олон хүн түүний инээмсэглэл гэж хэлэх байх. Тэгвэл тэр юунаас болоод инээж байгаа юм бол? Яагаад хөдлөх тоолонд түүний инээмсэглэл алга болж, эсвэл гарч ирдэг вэ? Яагаад түүний нүд чамайг дагаж хараад байгаа юм шиг санагдуулдаг вэ? гэх мэтчилэн олон нууцлаг асуултууд түүнийг тойрон эргэлддэг.
sonirholtoi blaa