Хүн судлаачид 2 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн эртний хүн төрөлхтний өвөг дээдсийн чулуужсан арьс олж илрүүлсэн талаар мэдэгдэл хийлээ.
Тус арьсны хэсэг эртний Австралопетик хүний үүсэлтэй холбоотой Өмнөд Африкийн Йоханнесбургийн ойролцоох агуй дотроос олджээ. Чулуужсан арьс агуй дотор байсан 6 гавлын ясны дундаас олдсон чулуужсан биетээс гарч ирсэн байна. Энэ нь өмнөх олдворуудаас хамгийн эртний настай олдвор болж байгаа юм.
Малтлага судалгааны багын удирдагч профессор Лий Бергер хэлэхдээ:
“Бид энэ чулуужсан биетийг олсныхоо дараа зүгээр ч нэг хад чулуу биш, ямар нэгэн органик материал дотор нь байгааг олж илрүүлсэн”
гэжээ.
Багынхан ямар эд эс болохыг нь шалгахын тулд 3D дуран, микроскоп болон химийн аргуудыг ашиглажээ. Тэр зөөлөн арьс нь эмэгтэй хүний эрүүний хэсгийн арьс болох нь тодорхой болсон байна. Цаашдаа малтлага, судалгаа хийвэл өөр олон ийм төрлийн чулуужсан олдвор олдож магадгүй хэмээн найдаж байгаа аж. Мөн тэдгээр 6 гавлын ясны шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлээс хүн төрөлхтний эртний өвөг эдгээр бичний төрөл ямар хоол хүнс хэрэглэдэг байсныг хүртэл тодорхойлох боломжтой гэжээ.
Сэтгэгдэл бичих