Нийтлэл 05 сарын 18, 2015

Таны хүүхдийн арьсанд ямар арчилгаа хэрэгтэй вэ

 

Зуны налгар өдрүүдэд эхэлсэнтэй холбоотой хүүхдийнхээ хамба хилэн шиг зөөлөн, гөлгөр  арьсыг онцгой арчлах шаардлагатай болдог. Тэдний арьсыг шинэхэн, торгомсог, эрүүл чанараа аль болох удаан хадгалж, эрүүл өсөж торниход нь туслахын тулд  ээжүүдүүддээ нярайн болон хүүхдийн арьс арчилгааны талаар дараах зүйлсийг  зөвлөж байна. 

 

Нярайн арьс арчилгаанд анхаарах зүйлс:

- Нярайн арьс арчилгааны талаар ээжүүддээ дуулгах сайхан мэдээ бол, ихэнх өөрчлөлт, эмгэгүүд өөрөө аяндаа арилдаг явдал юм. Усанд оруулах, тос түрхэхээс авахуулаад нярайн арьсыг цогцоор нь арчлах хэрэгтэй ч хэзээ эмнэлэгт хандах, хэзээ гэрээр нь арчлахыг мэдээд авчихвал сайн ээж болоход хэрэгтэй үндсэн мэдлэгтэй болчихлоо л гэсэн үг.

-Нярайн арьсанд цөөн хэдэн бүтээгдэхүүнийг л хэрэглэхийг эрхэмлээрэй. Нярайн арьсанд ямар ч будаг, үнэргүй бүтээгдэхүүнийг сонго.

-Нярайн арьс тун мэдрэмтгий учраас бүлээн усанд 3-5 минут л байлгаж чийгшүүлэнгээ усанд оруулахад хангалттай. Нярайн арьсыг нойтон байхад нь хүүхдийн лосьон, юм уу тосыг түрхэж, алчуураар үрч биш дарж арчаарай.

-Хэрэв цацлага хэрэглээгүйгээс, мөн тохиромжгүй живхийг (хэт бариу, хэт урт г.м) хэрэглэснээс болж хүүхдийн цавь хавиар улайсан байвал эдгэртэл нь  аль болох живх зүүлгэлгүй, зөөлөн даавуугаар угааж, цинк оксид бүхий тос түрхэх хэрэгтэй. Мөн урт богино, бариу сул нь таарсан живх авч, цацлага хэрэглэж эхлээрэй.

-Хүүхэд хэтэрхий их уйлаад, шөнөдөө олон дахин сэрээд байвал тос түрхэнгээ биеийнх нь арьсанд зөөлөн массаж хийж өгч байгаарай. Ингэх нь нярайг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулдаг.

-Хүүхдээ гадуур авч гарахдаа ил гардаг хэсгүүдэд нь бага зэрэг нарны тос түрхэж өгч байгаарай.

 

Хүүхдийн арьс арчилгаанд анхаарах зүйлс

Сүүлийн үед хүүхэлдэйн киноны баатар, хүүхэлдэйний зурагтай, янз бүрийн найрлага, амтлаг үнэртэй хүүхдийн бүтээгдэхүүнүүд олширсон. Өнгөлөг савлагаа, хөөрхөн зургийг нь хараад хүүхдийнхээ арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгож болохгүй. Юун түрүүнд эдгээрийг анхаараарай:

- Элдэв үнэр байна уу.  Гоо сайхны бүтээгдэхүүнд нэмэлтээр орсон байгалийн болон синтетик үнэр оруулагч нь хүүхдийг арьсыг үрэвсүүлж, харшлуулж мэдэх учраас найрлагыг нь сайтар анхаараарай.

- Эфирийн тос эсвэл үнэрт ургамал агуулагдсан уу.  Байгалийн гаралтай юм бүхэн арьсанд сайн байдаггүй. 

- Будаг оруулагчтай юу. Хүүхдэд зориулагдсан бүтээгдэхүүнүүд дотроо ягаан, шар гэх мэт тод өнгөтэй байх нь элбэг. Гэхдээ бүтээгдэхүүнд орсон будаг оруулагч найрлага нь хүүхдийн тань зөөлөн арьсанд муугаар нөлөөлж мэднэ гэдгийг санаарай. 

-Хүүхдийнхээ арьсанд усанд орсных нь дараа заавал  тос түрхэж өгч байгаарай. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon