Нийтлэл 05 сарын 19, 2015

ОЮУТОЛГОЙ - Гарын үсэг зурсан төлөвлөгөөний гол заалтууд

Түркүоз Хилл Ресурс компаниас Рио Тинто болон Монголын Засгийн газар, хоёр тал далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах төлөвлөгөөнд санал нэгдсэнтэй холбогдуулан нэмэлт мэдээлэл гаргасан байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, тодорхойгүй бүрхэг зүйлс олон байгаа ч энэ удаагийн Төлөвлөгөөнд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хөрөнгө оруулагчдын гэрээнд тусгагдсан зарчмууд, мөн анхан шатны бүтээн байгуулалтын зардлын талаар харилцан тохиролцоонд хүрсэн гэж мэдээлж байна.  

Түркүоз Хиллийн гүйцэтгэх захирал J.Tygesen хэлэхдээ

“Өнөөдрийн мэдэгдэл Түркүоз Хиллийн түүхэнд томоохон үйл явдал боллоо. Төлөвлөгөө уурхайн баялгийн 80 хувийг агуулж байгаа далд уурхайн ажил эхлэхэд зам татаж өглөө. Энэ гэрээ Монголд ажлын байр, бусад эдийн засгийн үр өгөөж, уул уурхайд сайн практик нэвтрүүлж ирсэн ил уурхайн ашиг тусыг нөхөх үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдрийн мэдэгдэл хувьцаа эзэмшигчдийн хувьд Оюутолгойн үнэ цэнэ бүрэн биежихэд хөтөлнө гэж итгэж байна”

гэлээ.

Цаашид 4 тэрбум төслийн санхүүжилтийг цуглуулах, боломжит байдлын судалгаа хийх, далд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бүх зөвшөөрлийг баталгаажуулах зэрэг алхмууд хийгдэнэ. Төлөвлөгөөнд шийдэл гаргасан гол асуудлуудад дараах зүйлс багтаж байна:

  • 2 хувийн NSR(угаах, хайлуулах, баяжуулах зардлууд, тээврийг хассаны дараах хайлшийн борлуулалтаас авах роялти)
  • 30 сая долларын татварын маргаан
  • Борлуулалтын орлогын роялти
  • Менежментийн төлбөр
  • Оюутолгой Монголын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авах тухай

 

2%-ийн NSR-ийн хувьд:  2003 онд Түркүоз Хилл  BHP Billiton компаниас 2%-ийн NSR эрх худалдаж авсан. Энэ төлбөрийг авах эрхтэй эсэх талаар Монголын хуулийн хүрээнд маргаантай байсан. Түркүоз Хилл энэ талаар төлбөр авах эрхгүй гэж хүлээн зөвшөөрсөн.

30 сая долларын татварын асуудлаар: буруутай гэж хүлээн зөвшөөрөхгүй ч торгуулийн дүнг төлж, татварын маргааныг эцэслэх талаар зөвшилцөлд хүрсэн.

5%-ийн роялтигийн талаар: Хоёр тал 5%-ийн роялтиг боловсруулах, тээвэрлэх, торгууль, бусад төлбөрийн зардлыг хассаны дараа биш бохир орлогоос суутгаж Монголын засгийн газарт төлөх тухай тохиролцоонд хүрсэн. Оюу Толгой борлуулалт эхлэснээс хойших хугацаанд хамаарах роялтиг дахин тооцож, 30 хоногийн дотор Монголын засгийн газарт төлнө.

Менежментийн төлбөрийн хувьд: ARSHA буюу хөрөнгө оруулагчдын гэрээнд 6 байхаар заасан ч менежментийг төлбөрийг далд уурхайн хувьд 6 биш 3% байхаар тохиролцсон. Ил уурхайн хувьд 6% хэвээр байна.

Эрчим хүчний хувьд: Уг Төлөвлөгөөг баталснаас хойш 30 хоногийн дотор Оюу Толгой ХХК болон Түркүоз Хилл ХХК нь Тавантолгойн эрчим хүчний төслөөс эрчим хүч худалдан авахад шаардлагатай зээлийн харилцааны сайжруулсан механизмын талаар ажлын төлөвлөгөө бичиж ирүүлнэ.

Сэтгэгдэл бичих

arrow icon