Алган дээрээ бөмбөрүүлж,
Алив сайхан бүхнээ харамгүй өгч
Алаг үрээ өсгөдөг
Ардын маань сайхан уламжлал хаачаа вэ?
гэсэн асуулт өөрийн эрхгүй төрөх болсон цаг үе. Төрсөн эцэг эхдээ заазуурдуулсан, зодуулж нас барсан, өвлийн хүйтэн шөнө гэрээсээ хөөгдсөн, алуулсан мөчлүүлсэн хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа нь хүүхдийн хамгааллыг сайжруулж, холбоотой хууль тогтоомжийг нь эргэн харахаас өөр аргагүй
нөхцөл байдал үүсгээд байсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн хамгааллын тухай шинэ хуулийн төслийг өргөн барьсан
байна. Энэ хуулийн төслийн гол агуулгыг хүснэгтээр харууллаа. Төсөл өнөөдөр байнгын хороогоор дэмжигдвэл, Пүрэв гарагт чуулганаар хэлэлцэгдэнэ
.
Сэтгэгдэл бичих