Нийтлэл 05 сарын 20, 2015

Emoji Их Британид хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэл болжээ

 

Хэл шинжлэлийн Их сургуулийн шинжээчид emoji-г Их Британийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг, хурдацтай хөгжиж буй хэл болсныг зарлажээ. Мөн Бангорын Их Сургуулийн профессор Вьев Эванс, emoji-н тэмдэгтүүд эртний хэлнээс илүү хурдацтай хөгжиж, хүний энгийн хэрэглээ болж байна гэсэн байна. Профессор Эванс, цахилгаан холбооны TalkTalk Mobile компанитай хамтран энэ талаар судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд Их Британийн 10 хүн тутмын 8 нь emoji-г түгээмэл ашигладаг бөгөөд тэдний 72% нь 18-25 насны хүмүүс аж.

Түгээмэл хэрэглэгдэх болсон шалтгаан нь сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэхэд хялбар бөгөөд үгнээс илүү хүчтэй нөлөөлж буйд байна хэмээн эрдэмтэд тайлбарлажээ. Мөн сүүлийн үеийн ихэнх ухаалаг гар утсанд дээрх тэмдэгтүүд байдаг бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийн 29% нь мессежнийхээ тал хувьд үүнийг ашигладаг гэж хариулсан байна.

Сонирхуулахад 2013 онд Оксфордын англи хэлний толь бичигт emoji тайлбартайгаа нэмэгдсэн байдаг.

Сэтгэгдэл бичих

arrow icon