Нийтлэл 05 сарын 20, 2015

Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба сайхан амьдрал: Бидний зарим төөрөгдөл

1. Их хэмжээтэй гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт нь ѳндѳр ѳсѳлтѳѳс гадна хүчтэй савалгааны ч шалтгаан болдог

Оюутолгойн 2-р шатны хэлэлцээр нэг алхам урагшилсан нь чангарсан долларыг сулруулж, хүндэрсэн эдийн засгийг сэргээх хүсэлтэй бидэнд агаар ус шиг л хэрэгтэй гэгдээд байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нэг алхам ойртлоо гэсэн дохио. Тийм ч болохоор бид энэхүү мэдээний сургаар дээр доргүй баярлацгаалаа...

Хэрэв удаан гацсан хэлэлцээр цаашид амжилттай үргэлжлэн дараагийн шатны хөрөнгө оруулалтын асуудал бүрэн шийдэгдвэл гэрээний сайн муугаас үл хамааран Oюутолгойтой холбоотой 6 тэрбум доллар, түүнийг хүлээсэн бусад хөрөнгө оруулагчтай холбоотой хэдэн зуун сая долларын орж ирэх зам нээгдэнэ. Үүнийг дагаад 1-р шатны хөрөнгө оруулалт орж ирэхэд бий болсон шиг өндөр өсөлт (2011: 17.5% дэлхийд #1), харин дараа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсантай холбоотой хүчтэй савалгаа ч бий болно гэсэн үг.

Иймд, баярлахаас гадна бид үүнд бэлэн үү гэдэг нь чухал. Эсвэл 2011-14 оны түүх дахин давтагдаж, эргээд ширүүн газардах, ханш унах, төлбөрийн тэнцлийн хямралд нэрвэгдэх болох уу?

 

2. Хүндрэлийн жинхэнэ шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дутагдал биш, харин эдийн засгийн маань бүтэц

OT-ийн эхний шатны хѳрѳнгѳ оруулалт орж дууссаны дараахнаас эхлээд л эдийн засаг маань хямарч байна уу гүй юу гэсэн асуултууд гарч ирсэн. Гадаад орчин муудсны улмаас гадаадын шууд хөрөнгө  оруулалт буурч,  эдийн засаг хямраад байна гэх тайлбарыг хаа нэгтээ сонссон л байх. Гэхдээ ийм өгүүлбэр 3 алдаа агуулж байна гэж хэлж болно:

  1. Эдийн засгийн маань өсөлт саарсан болохоос хямраагүй гэдгийг бид харцгаасан (энд). 2012 оны 12.4%, 2013-ын 11.7%, 2014-ын 7.8% өсөлтүүд 2011 онд дэлхийд тэргүүлсэн 17.5%-ийн ѳсѳлтѳѳс эрс буурсан үзүүлэлтүүд ч, харьцангуй өндөр тоонууд гэдгийг ямар ч эдийн засагч хэлнэ. Хэдийгээр Монголд улирлын нөлөөг арилгасан ДНБ тооцоологддоггүй ч, ийм хэмжээний өсөлттэй үед хямралын тодорхойлолт дээрх шиг ДНБ 2 улирал дарааллан буураагүй ээ гээд зоригтой хэлчихэж болох байх. Харин эдийн засагт маань ханш, төлбөрийн тэнцлийн дарамттай холбоотой хүндрэл бий болсон гэх нь илүү оновчтой.
  2. Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт биш, харин манай эдийн засгийн эмзэг бүтэц (Энд). Хэрэв эдийн засгаа бид тэрэг гэж үзвэл, тэрэг маань гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан донсолгоог даахгүй хэврэг байжээ. ДНБ-ийн маань 50% орчимтой тэнцэж байсан хөрөнгө оруулалт "алга болсон" нь хүчтэй донсолгоо байсан маргаангүй ч, энэ нь тэрэг эвдрэх жинхэнэ шалтгаан гэж үзэх нь яг зөв үү гэдэг нь эргэлзээтэй. Жил бүр манайд ОТ-ийн хѳрѳнгѳ оруулалт шиг доллар орж ирэхгүй нь тодорхой нѳхцѳлд гадаадын хѳрѳнгѳ оруулалтгүй л бол амьдарч чадахгүй эмзэг эдийн засагтай бол асуудал тэргэнд байна уу донсолгоонд байна уу?
  3. Европын хямрал, Хятадын удаашрал, Японы зогсонги байдлаас болоод гадаадад хөрөнгө оруулалт хийх мѳнгѳ байхгүй болсон биш, харин Монголд л орж ирэхгүй байгаа. Уул нь Дэлхий хэзээ ч байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулах боломж хайсан мөнгөөр хахаж байна. Дэд бүтэц, барилга байшин, үйлдвэр, дэлгүүр хоршоо гээд шаардлагатай юмнууд нь аль хэдийн хангалттай болчихсон хөгжсөн орнуудын хэтэрхий их хуримтлал нь эдийн засгийн зогсонги байдлынх (secular stagnation) нь гол шалтгаан болжээ гэдгийг өнөөгийн эдийн засагчдын нүүр царай болсон хүмүүс хэлээд байгаа (жишээ нь энд). Өсөлтгүй шахам эдийн засаг, заримдаа хасах гарах инфляци (дефляци)-тай хөгжсөн орнуудын эдийн засгийг асуудлуудын (энд) тод жишээ болсон Японд гэхэд л манайхаас 500 дахин том ДНБ-ийнх нь 300% тай тэнцэх иргэдийн хадгаламжийн 50% нь бэлэн мөнгө, эсвэл хүүгүй шахуу хадгаламжид байршин, "гудсан дороо хэвтэж" байгааг McKinsey-ийн эдийн засагчид хэлцгээж байна (энд).  Энэ бүх мѳнгѳ хѳгжсѳн орнууд дундаа арай гайгүй сэргэж байгаа Америк руу шингэж орж ч багтахгүй, зарим хѳгжиж буй орнуудаас татрах хандлага байлаа ч, нѳгѳѳ нэг рүү нь орох урсгал байж л байгаа. Иймд бид л хѳрѳнгѳ оруулагчид мѳнгѳѳ бариад ороод ирэх таатай орчинг бүрдүүлээгүй учир хѳрѳнгѳ оруулалт орж ирэхгүй байна гэх нь илүү бодит үнэн гэж хэлж болно.

3. Гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт удирдаж чадсан үед л үр ѳгѳѳжтэй сайн зүйл  

Сурах бичигт зааснаар бол гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийн ус талх нь болсон гадны мэдлэг чадвар, өндөр технологи, санхүүгийн эх үүсвэрийг оруулж ирэн хөгжил дэвшил, сайхан амьдралыг авчрах ёстой. Гэхдээ практик дээр үргэлж ийм байдаггүй. Ялангуяа Хөдөө аж ахуй болон Уул уурхай мэтийн анхан шатны салбаруудад орж ирсэн их хэмжээний хөрөнгө оруулалт эсрэгээрээ эдийн засагт үзүүлэх саар нөлөө нь их байх нь элбэг гэдгийг харуулсан баримтуудыг Harvard-ийнхнаас эхлээд олон судлаачид анхааруулж буй (жишээ нь энд).

Харин бид судалсан судлаагүй их хэмжээний хѳрѳнгѳ оруулалтаас үүдэлтэй донсолгоог биеэрээ амсацгаалаа. OT-ийн 1-р шатны хөрөнгө оруулалт орж ирж дуусахад бий болсон хоосон орон зайг нөхөх гэж Чингис, Самурай бондууд дээрээ нэмээд Төв банк нь үндсэн ажилтайгаа уялдаагүй гэж хэлж болохоор “сангийн бодлого” явуулах дээрээ тулж байж савалгаанаас шүхрээр газардаж, одоо л хѳрсѳн дээрээ бууж байна гээд байгаа (энд).  Ер нь их хэмжээний төсөвийн хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийг савлуулах муу нөлөөтэйг ОУВС-ынхан анхааруулсан шиг (энд & энд) их хэмжээний гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалтаас үүсэх том донсолгоо ямар нөлөөтэй, түүнийг яаж удирдах талаар эдийн засагчид маань тооцож, бодлого тодорхойлогчид маань бэлдэцгээх хэрэгтэй байна...  

Оюутолгойн тухай сайн мэдээнд баярлах нь зөв ч, эрт байна... урдын алдаагаа дахин давтахгүй урагшилж чадах эсэхийг шалгах шалгалт дөнгөж эхлэх гэж байна.

 

Сэтгэгдэл бичих

    • DR. UROLOGIST
    • 2022-10-21

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    • DR. UROLOGIST
    • 2022-04-06

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    • Dante
    • 2019-08-14

    Сайн уу, Банкууд, моргэйжийн зээлээс залхаж, нэр хүндтэй зээлдүүлэгч хайж байна уу, бизнесээ санхүүжүүлэх сангаасаа залхаж байна уу, эсвэл өр төлбөрөө төлж чадахгүй байгаад санхүүгийн хувьд ичээд байна уу? Санхүүгийн тусламж авах талаар бодож байна уу? яг одоо яарахгүй байгаа бол баталгаатай болон баталгаатай зээлийг өнөөдөр аваарай, хурдан чат эсвэл whatsapp / +35677926593 утсаар холбоо барихын тулд [email protected] и-мэйл хаягаар бидэнтэй холбогдоорой.

    • Зочин
    • 2015-06-20

    Sain niitlel bna manai Darga nar unshaasaidaa

arrow icon