2009 онд болсон хямралын үеийг Латин Америк гудайхгүй давж, эдийн засгаараа тэргүүлж байлаа. Эдийн засгийн уналттай үед хэрхэн байр сууриа хадгалж, хямралыг сөрөн зогсож чадсан бэ?
Латин Америкт багтах Бразил, Чили, Колумб, Мексик, Перу болон Уругвай зэрэг 6 том улс санхүүгийн хямралын эсрэг ямар бодлого баримталж байсан болоод бидэнд сургамж болох түүхээс нь хүргэе:
Алтан үе - Хямралын өмнөх арваад жилд Латин Америк эдийн засаг нь хүчирхэгжсэн, хөрөнгө оруулагчид идэвхжиж, бодлогын бүтэц сайжирсан зэрэг сэргэн мандалтын үеийг туулсан. Улсын өр багассан бөгөөд үүнд долларын зээл ч маш бага хувийг эзэлж байлаа. Ингэснээр гадаадын валютын нөөцийг бий болгож чадав.
Учир нь тэд нийгэм болон дэд бүтцийн хэрэгцээг үл харгалзан их хэмжээний зарлага гаргахаас зайлсхийж байсан. Хамаг анхаарлаа улсын өрийг багасгахад төвлөрүүлж, ирээдүйн хар үүлтэй өдрүүдэд бэлтгэснээр хямралыг даван туулж чаджээ
.
Шуурга – Бүс нутгаас бусад газруудад санхүүгийн хямрал эд өрнөж байлаа. Анхандаа тэдэнд худалдаа, бараа бүтээгдэхүүний үнийн уналт хүнд цохилт болсон ч тэдний бэлтгэл даван гарахад нь тусалсан. Санхүүгийн бодлогоо чангалж, хүчээ нэмэгдүүлэхийн оронд зургаан улсын тавд нь санхүүгийн ил тод, сэргээгч, илүү тэлсэн бодлого хэрэгжүүлсэн байна. Ингэснээр гадаад алдагдлыг ДНБ-ын 0.75-2%-иар бууруулсан.
Шуургын дараа – Хямралын дараа Латин Америкийн бараа бүтээгдэхүүний үнэ буцан сэргэснээр тэд дэлхийн байдлыг сэргээхэд тусалж эхэлжээ. Хөдөлмөр эрхлэлтээрээ тэд тэргүүлж байсан ч хямралын өмнөх үедээ очихын тулд зарцуулалтаа танах хэрэгцээ гарсан. Зарцуулалт ихэссэн явдал тэдэнд хүнд туссан тул санхүүгийн бодлогоо чангатгах болов.
Хямралын залгамж – Өнөөдөр Латин Америк дахь олон улсууд санхүүгийн хэцүү байдалд ороод байна. Тэдний эдийн засаг хямралын үеэс дордсон. Маргааш ахин хямрал боллоо гэхэд 2009 онд даван гарсан шиг хариу барьж чадахгүй л болов уу. Хэт дэлгэрэнгүй, тодорхой бус хөрөнгө, хэт зарцуулалт зэрэг нь тухайн бүсийн эдийн засгийг сул дорой болгож байгаа юм.
Латин Америкийн түүхээс суралцах гурван хичээл:
- Санхүүгийн сөрөх бодлогыг хэрэглэдэг бол тэгш хэмтэй ашигла. Хямралын үеэр эдийн засгийн гол сэргээгч хүчин зүйлийг цаг сайхан байх үеийн санхүүгийн консерватизмтай баланслах хэрэгтэй.
- Санхүүгийн институцууд хүчирхэг байх хэрэгтэй. Цаг сайхан байх үед зохистой нөөц хуримтлагдах дэмжих бодлоготой байх хэрэгтэй. Ингэснээр савлагаатай үед уян хатан хариу үйлдэл барих боломжтой байдаг. Бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болон мөчлөгт тохирсон бүтцийн тэнцлийн зорилттой байх. Өөрөөр хэлбэл зардлын журмыг ашиглах нь техникийн хувьд илүү хялбар сонголт байдаг. Мөн төсвийн эрх баригчид хямралыг сарниулах хамгаалалттай байх хэрэгтэй юм.
- Зардлыг эсрэгээрээ үр ашигтай болгох боломжтой байх. Зардлын дарамтад орсон олон нийтийн үйлчилгээний салбаруудын эрэлтийг ихэсгэх чадвартай байх нь чухал. Ингэснээр хямралын дараа өссөн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхэд олон нийтийн дэмжлэгийг бий болгох боломж бүрддэг.
Сэтгэгдэл бичих