Нийтлэл 05 сарын 20, 2015

ТED2015 - Шинийг санаачлагчдын үнэ цэнэтэй эшлэлүүд

TED бол Technology, Entretainment, Design гэсэн гурван үгийн товчлол. Уг арга хэмжээ жил бүр АНУ-д зохион байгуулагддаг бөгөөд шинжлэх ухаан, бизнес, урлаг, технологийн талаар олон янзын лекц тавигддаг юм. Ингэхдээ энгийн нэг лекц бус өөрийн туршлага дээр үндэслэсэн, сонирхолтой илтгэлүүдийг тавих ажээ.

TED дэлхий даяар өргөн хүрээтэй зохион байгуулагдах болсон. Манайд ч ялгаагүй янз бүрийн сэдвийн хүрээнд, тодорхой давтамжтай зохион байгуулагдаж байна. Үүний нэг жишээ бол удахгүй зохион байгуулагдах гэж буй TedxUlaanbaatar юм. Үүнийг угтан АНУ-д болсон The TED2015 хурлын шинийг санаачлагч, гайхалтай хүмүүсийн эшлэлүүдийг хүргэж байна. Энэ удаагийн TED-д 90 гаруй илтгэгч оролцсон бөгөөд 20 цаг үргэлжилснээрээ онцлог болжээ.

 

  • Эрдэмтэн байна гэдэг шинийг эрэлхийлэгч байхтай ижил. Хязгааргүй сониуч зан, шаргуу байдал, зоримог зан байгаа нь хэн ч юу ч гэж хэлсэн урагш тэмүүлж, хүссэндээ хүрч чадна гэсэн үг. - Сара Сигер

 

  • Хүн бүрийн ярьдаг яруу тансаг байдал, цэцэн ухаан, гоо үзэсгэлэнг ердөө хэн нэгнийг сонсож суухдаа л та суралцана. - Дэйв Исай
  • Гоо үзэсгэлэнг үндсэн үйлчлэл гэдэгт би итгэдэг – Теастер Гэйтс
  • Бид мэдрэхүйн маш багахан хэсэгт л урхидуулсан байдаг. Тиймээс бидний эргэн тойронд юу болоод байгааг бид анхаарч хардаггүй.- Дэвид Иглман
  • Харахуй нүдээр эхэлдэг ч яг үнэндээ тархинд болдог процесс.- Фэй Фэй Ли
  • Мунхаг байдал, айдас гээд бүгд оюун санааны л асуудал. Гэвч оюун санаа дасамтгай шинж чанартай. - Даниел Киш
  • Энэ нөхцөл байдлаас бид хэзээ ч өөрсдийгөө гаргаж чадахгүй. - рев.Жеффри Браун
  • Түүхийн яг энэ цаг үе буюу биднийг угсаатны бүлэг аль эсвэл тэмцэл хэмээн нэрлэх болно. Сара Жонс
  • Төгс биш байх, асуудалтай байна гэдэг энгийн л зүйл. Уйлах ч, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх ч энгийн л асуудал. - Марина Абрамович

 

 

  • Эболагийн тархалт биднийг дараагийн өвчинд бэлэн байхыг анхааруулах дохио байсан. Одоо л бид эхэлбэл, дараагийн өвчний тархалтад бэлэн байх болно.- Билл Гэйтс
  • Супер оюуны генээ саванд үүрд хадгалж чадна гэж итгэх хэрэггүй. – Ник Бостром
  • Вирус болон бактериас ген авч ургамалд тарихад хүмүүс цочирдон хүлээж авдаг. Үнэндээ энэ газар тариалангийн тогтвортой байдал, хоол хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хамгийн аюулгүй, хямд, үр дүнтэй технологи юм. - Памела Рональд
  • Урлагийг шинжлэх ухаанаас, физикийг хөгжмөөс, биологийг архитектураас салгаснаар бид алхемийн гайхамшигт саад хийсэн. - Дастин Елина
  • Бид ямар нэг зүйлсийг үрж, заралгүй ашиглаж эдийн засгаа сайжруулж чадвал бид ирээдүйг бүтээж чадна. -Дам Эллен Макартур
  • Бид нийгмийн амьтад. Чиний зовлон эцэстээ бусдын зовлон болж, чиний жаргал ч эцэстээ бусдын жаргал байх болно. – Далай лам

 

Сэтгэгдэл бичих

arrow icon