Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай тогтоолын төслийг МАН-ын С.Бямбацогт тэргүүтэй гишүүд 4-р сарын 19-нд Улсын их хуралд өргөн мэдүүлсэн.
Уг төслийг өргөн барих болсон шалтгаанаа "Ард нийтийн санал асуулга явуулах тухай улсын их хурлын тогтоолын төслийн үзэл баримтлал"-д дурдахдаа:
“Ээлжит сонгууль бүрийн өмнө яригддаг, багагүй уаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг, улс төрийн намууд талцан хуваагдаж маргалддаг сэдэв нь сонгуулийн тогтолцооны асуудал. Сонгуулийн дараа сонгуулийн будлиан ярьж нэг жил, сонгуулийн өмнөх жил сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай ярьж нэг жил. Үндсэндээ бүрэн эрхийн хугацааны талаас илүүг сонгууль, түүнийг тойрсон асуудлыг ярьсаар дуусгаж байна. Үүний үр дүнд ард иргэдийн дунд улс төрийн намуудын нэр хүнд унаж, төрийн байгууллагад итгэх итгэл алдрах, сонгуульд оролцох ирц, идэвх оролцоо жилээс жилд багасаж байна. Сонгуулийн жилийн өмнөх жил хэт улс төржилт, намчирхал газар авч байгаа нь нийгмийн сэтгэл зүй, улс орны эдийн засагт эсрэгээр нөлөөлж байна.
Иймд ард нийтээсээ асуусны үндсэн дээр тогтвортой, удаан хугацаанд мөрдөгдөх сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Ард түмнээсээ асуух нь ардчиллын дээд хэлбэр бөгөөд ард түмний шийдвэр хамгийн зөв шийдвэр байдаг.” гэжээ.
Дээрх үндэслэлээр уг санал асуулгыг явуулах шаардлагатай гэж үзэн энэ ажилд нийт 8 тэрбум төгрөг зарцуулах тооцоог гаргажээ. :
Сэтгэгдэл бичих