Газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон ч гэрээний үүрэг хангагдаагүй тохиолдолд хийгдэх зохицуулалт заавал шүүхээр дамждагтай холбогдуулан банк, банк бус байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхол буураад байгаа
билээ.
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд дээрх асуудлыг зохицуулах нэмэлтийг оруулсан байна.
Үүнд:
Газар барьцаалах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулна
Газраас барьцаалах гэрээг талууд заавал нотариатаар гэрчлүүлдэг болно
Талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэнэ
гэжээ.
Үүнтэй холбоотойгоор Нотариатын тухай болон Иргэний хуульд нэмэлт орох ажээ.
Мөн УИХ-ын гишүүдээс гэрээний талууд харилцан тохиролцоод үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрөн гарын үсэг зурсан байхад заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага байгаа эсэхийг судлах, хүүхдийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах болон өв залгамжлалын асуудалд нухацтай хандаж, холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зэрэг санал гарсан байна.
Энэхүү хуулийн төслийг энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл бичих