Нийтлэл 05 сарын 25, 2015

''ICT EXPO 2015” үзэсгэлэнгээс онцлох 5 технологи

2015 оны “ICT Expo” үзэсгэлэн 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд урьд жилүүдийнхээсээ илүү шинэлэг, өргөн хүрээг хамран амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус үзэсгэлэнгийн үеэр компаниуд олон шинэ технологи танилцуулснаас trends.mn дараах 5 технологийг онцлон танилцуулж байна:

 

  1. ЦААСГҮЙ ТЕХНОЛОГИ

Компани: "Юнител"

Онцлог, давуу тал:

ICT Expo үзэсгэлэнгийн үеэр Юнител компани бусад байгууллагуудаас ялгаатай нь ямар ч хэвлэмэл тараах материал, сурталчилгаа тараагаагүй бөгөөд үүнийхээ оронд тусгай өрөөнд 3D технологи ашиглан хүмүүст өөрсдийн танилцуулга сурталчилгааг үзүүлсэн юм. Байгууллага цаасгүй технологи нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг хэмнэх, мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой. Энэ мэдээллийн технологийг анх нэвтрүүлэхэд өртөг өндөртэй мэт ч хийх үйлдэл, хэмнэх урсгал зардлын хэмжээгээрээ хэд дахин хэмнэлттэй, үр дүнтэй, байгаль орчинд ээлтэй арга юм.

 

 

  1. DOBU: ГЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН СИСТЕМ

Компани: "Аметрос Технологи" нь гэр орон, байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг түлхүү үйлдвэрлэдэг. Харин энэ удаад танилцуулсан "Добу систем" нь гэмт халдлага, галын аюулаас хамгаалах харуул, цахилгаан болон дулаан зарцуулалтыг зохистой хэмжээнд нь хянах менежер юм.

Онцлог, давуу тал:

  • Хулгайн мэдээллийг баталгаажуулах үүднээс чимээ болон хөдөлгөөн мэдрэгчүүдийг хослуулсан
  • Дулаан болон утаа мэдрэгчүүдийг нэгтгэж шийдсэн
  • Гэрийн дулаан, чийгшил агаарын тоосжилт мөн хорт утааны талаарх мэдээллээр хангана
  • Цахилгаан хэрэгслүүдийг удирдаж, эрчим хүчний хэмнэлтийг дэмжинэ,
  • Ус, шатамхай хий алдах үед шугамыг автоматаар хаана
  • Гэрэлтүүлгийг тухайн нөхцөл байдалтай уялдуулан ухаалгаар удирдана,
  • Автомат удирдлага бүхий ухаалаг хаалга
  • Дотоод сүлжээний орчинд ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютер зэргийг удирдлагын төхөөрөмж болгон ашиглах боломжтой.

 

 

  1. X SLIDES: ИЛТГЭЛИЙН ПРОГРАМ

 

Компани: "Болорсофт" ХХК

Тус бүтээлийг майкрософт поверпойнт, прези зэрэг уламжлалт аргаар үзүүлэн бэлдэх арга барилыг эвдэж, эхэлж сайтар бодож төлөвлөөд дараа нь бич гэсэн зарчмыг барьж хөгжүүлсэн байна.

Онцлог, давуу тал:  

Урьд нь тун төвөгтэй хийдэг байсан томьёо, диаграм, хүснэгтүүдийг маш хялбар үүсгэхээс гадна 3 хэмжээс объект, видео оруулж интерактив үзүүлэн бэлтгэх боломжоор бүрэн хангажээ.  Илтгэгч мөн хатуу дараалалд баригдаж илтгэлээ тавих бус шаардлагатай үед хялбархан үсрэх, хүсвэл дараагийн болон өмнөх слайдад юу байгаагаа харах боломжтой шилжих эффектүүдийг  оруулж өгсөн.  Тус бүтээлээрээ дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн үзэсгэлэн болох CeBIT 2015 үзэсгэлэнд 2015 оны 3 сарын 16-20 хооронд оролцож онцлох бүтээгдэхүүнээр тодорчээ.

 

 

  1. VIDYO: ХУРЛЫН СИСТЕМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

 

Компани: "Аствишн компани" нь 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ технологийг Монголд нэвтрүүлсэн байна. 

Онцлог, давуу тал:  

"Vidyo" нь хэрэглэхэд болон удирдахад маш хялбар байдаг. Учир нь дэд бүтцийн хувьд хүмүүсийн өдөр тутамдаа ашиглаж буй компьютер, ухаалаг утас, таблетэнд зориулсан программаар HD чанар бүхий видеог хүргэж, хурлаа хурдан шуурхай удирдах боломжийг олгодог байна.

 

 

  1. “VERITECH ERP”: САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ

 

Veritech Accounting систем нь байгууллагын санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон сангийн яам, бусад холбогдох газруудаас гаргасан дүрэм, журмын хүрээнд хөтлөн явуулах боломжийг хангасан, цогц модулиудтай, онлайн програм хангамж юм. 

 

Компани: "Интерактив" (Програм хангамж & Системийн интеграци)

Онцлог, давуу тал: 

  • Цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ
  • Дэлгэрэнгүй, бодит бүртгэл хийх боломж
  • Мэдээллийн нууцлал, хамгаалалт
  • Байгууллагын хэмжээнд мэдээллийн хүртээмжтэй байдлыг бий болгоно
  • Системийн харилцан уялдаа холбоо, хувьсах ажиллагаа
  • Үндсэн болон гадаад валютууд дэмжиж ажиллах боломж
  • Ажил үүргийн хуваарилалт, хяналт сайжирна
  • Эцсийн хэрэглэгчдэд амар хялбар байх боломж

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon