Гурван этгээдийн хэлэлцээр Монгол Оросын хил дагуу орших Хиагт хот буюу 18-р зууны эхнээс Орос, Монгол, Хятадын худалдаа арилжааны үндсэн цэг төвлөрсөн хотод болсон. Орос Хятадын худалдааны ихэнх хувь Хиагтаар дайрч өнгөрдөг байсан
.
Хятад улс уг хэлэлцээрт орсон гол нөхцөл нь:
1. Монгол улсын олноо өргөгдсөн оны цолыг хүчингүй болгох
2. Тусгаар тогтнолыг нь хүчингүй болгох
3. Хааны цолыг хэрэгсэхгүй болгохыг Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан.
Гурван улсын хэлэлцээр Монгол улсын худалдаа хил гаалийн тухай харилцан тохиролцсон юм. Мөн Орос, Хятад иргэдийн эрхийг Оросын Консул болон түүний томилсон хүмүүс Хятадын сайд ба түүний түшмэлүүд хамгаалж хариуцахаар болсон.
Хиагтын гэрээнд оролцсон Монгол улсын засгийн газар түүний бүрэн эрхт төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:
1. 1911 онд тунхагласан улсынхаа тусгаар тогтнолоо баталгаажуулах
2. Монгол Улсын засгийн газрыг дэмжиж нэгдэхээ илэрхийлсэн Өвөр Монгол болон бусад Монгол үндэстнээ өөрсдөдөө хамааруулах зорилго байсан.
Энэ зорилго хэрэгжсэн байдал нь:
1. Монгол Улс эзэн хаантай
2. Үндэсний засгийн газартай
3. Өөрийн асуудлаа дотооддоо шийдэх эрхтэй
4. Өөрийн цэрэгтэй
5. Нутаг дэвсгэртэй
6. Тусгайлан тогтоосон хил хязгаартай
7. Хятад иргэдийг олноор оруулахгүй байх
8. Бусад улсын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх
9. Худалдааны талаар Олон Улсын Гэрээ байгуулах эрхтэй болсон
10. Дээрх эрхийг хэрэгжүүлэхэд Хаант Орос улс болон Хятад улс оролцохгүй байхаар тохиролцсон
11. Уг гэрээгээр Монголын улс төр хязгаарлагдмал шинжтэй болсон ч гэрээний эхэд "Улс" гэдэг үгийг оруулахаар болсон
.
Гурван улсын гэрээнд Хятадын засгийн газар түүний бүрэн эрхийн төлөөлөгчдийн тавьсан зорилго нь:
1. Ар, Өвөр Монголыг өөртөө бүрэн хамааруулж Манж Чин улсыг залгамжлагч гэж өөрийгөө үзэж Монгол үндэстний талаарх бүх эрхийг өвлөн авч хадгалдаг.
2. Үүний тулд Орос Хятадын тунхагыг Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлэх, МУ-ын тусгаар тогтнол оны цол хааны цолыг хэрэгсэхгүй болгох зорилго тавьсан.
Хятадын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь:
1. Өвөр Монголыг өөртөө авч чадсан
2. Ар Монголын хувьд Орос болон Монголын хүчтэй эсэргүүцэл дээр тулгарч нэр төдий сюзернитет эрхтэй үлдсэн
3. Хэлэлцээрийн явцад Хятадын төлөөлөгчид Монголыг "Улс" гэж томьёолохыг эсэргүүцэж хэрэв ингэж бичвэл Хятад улсаас салсан болон хэмээн Монголыг тусгаар тогтнолоо устгаж Хятадын бүрэлдэхүүнд орохыг шаардсан ч бүтээгүй.
Гурван улсын гэрээнд оролцсон Оросын засгийн газар болон түүний бүрэн эрхт төлөөлөгчдийн тавьсан гол зорилго нь:
1. 1911 оны Монголын үндэсний хувьсгалд тусалснаараа олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа баталгаажуулах.
2. Ар Монголыг өөрийн нөлөөний эрхшээлд голлосон улс болгохыг зорьсон.
Оросын талын тавьсан зорилго хэрэгжсэн байдал нь:
1. Хиагтын хэлэлцээрийн эхний үеэр Хаант Орос улс Монгол улстай мөнгө зээлдүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээний тухай 4 зүйлийн гэрээ байгуулсан нь Монголд олж авсан улс төр, эдийн засгийн байр сууриа бататгасан явдал байсан.
2. Ар Монголд Хятадын Сюзернитет эрхийг ёс төдий тогтоож өөрийн холбоотон болох Англи, Франц улсуудын хилийн талаар байр суурьтай сөргөлдөхгүй байхыг хичээж байсан.
Хиагтын гэрээнд автономи буюу өөртөө эзэрхсэн хэмээх нэр томьёог хэрэглэсэн нь тухай үеийн ОУХ-нд бие даасан улсын утгаар хэрэглэж ирсэн жишиг. Гэрээний явцад болон түүний дараа ямар нэгэн маргаан гарвал тухайн үеийн дэлхийн нийтийн хэл болсон Франц хэлийг гэрээний үндсэн хэл болгохоор тохиролцсон юм. Учир нь: Аль нэг тал нь өөрийн хэлээр өөрийн улсын эрх ашгийг урьтал болгон хэлэлцээрийн агуулгыг гуйвуулахаас сэргийлж чадсан юм. Хиагтын хэлэлцээрт Монголын нутаг дэвсгэрийг зааглан тогтоосон нь Хятадаас тусгай, ОУЭЗ-н субъект мөнийг зөвшөөрсний нотолгоо болсон
. Ийнхүү 1915 оны 6-р сарын 7-ны өдөр Хиагтын гэрээ түүний үйл явц өндөрлөсөн.
Treaty of Kyakhta 1915- A Treaty between Russia and China
- The Treaty had eleven articles, the core of which dealt with commercial relations and diplomatic immunities.
- Articles I and XI spoke of eternal peace and cooperation between the two nations, and concerned itself with the language and organization of the rest of the document.
- Article II dealt with the exchange of fugitives.
- Article III, along with VII, delineated the new borders, leaving only territory along the Irtysh River unassigned. The fate of this land, according to the treaty, would be determined in the future by ambassadors or further correspondence between the two nations' capitals.
- Article VI dealt with commercial relations; from this treaty and others, Russia gained far more favorable commercial arrangements with the Chinese than most European countries, who traveled by sea and traded at Canton.
- Article V allowed for the establishment of a Russian religious institution in Beijing.
- Article VI, along with IX, concerned itself with the forms and modes of diplomatic intercourse between the two nations, both of which had complex systems of bureaucracy and protocol.
- Article VIII, along with X, discussed the methods and procedures for settling future disputes.
- 1768: On 18 October 1768 a Convention was signed modifying Article X of the original treaty making punishments more explicit. This was due to the Qing conquest of the Zunghar Khanate, causing rebels to cross the border and other problems which led the Chinese to curtain trade in 1762 and suspend it in 1765.
- 1915 On 25 May 1915, China, Russia and Outer Mongolia made a second treaty of Kyakhta. Basically: Russia and China recognize Outer Mongolia's autonomy, but Mongolia recognizes China's sovereignty and will make no treaties with foreign countries. This had the effect of reducing Outer Mongolia's autonomy within the new Republic of China, but it became moot after the October Revolution when Mongolia lost its protector.
Сэтгэгдэл бичих