Нийтлэл 06 сарын 02, 2015

ТҮЛХҮҮР ҮГНИЙ МЭДЛЭГГҮЙ ХҮНД ПАРЛАМЕНТАД СУУДАЛ ОЛДОХ ЁСГҮЙ

Монголчууд их шооч хүмүүс. Магадгүй, шоо үгээр бусдыгаа ичээж алдаа оноогий нь зассаар ирсэн хаямгүй заншил, монгол үндэсний уламжлалт чанар ( mentality) байж ч мэдэх л юм. Буриад, ѳвѳрлѳгч Монголоор явж байхад шоо үгээр хатгаж ичээх нь бас их л юм билээ. Шоо үйл нь хэтрээд. хадуураад заримдаа доромжлох аяс ороод явчихдаг гэм ч бас хаа сайгүй л бий л дээ.

 
Манай парламентийн 76 ѳѳрсдийгѳѳ VIP76 гэдэг ч ард түмэн бол тэднийг алий нь алдуулсан дѳѳ. Түмнээр, 76 ухна, эргүү мал, дүнкүү, мангар, тэнэг, балай, билгийн сулралтай ноёд...хэмээгдэн элдвээрээ дуудуулдаг, ингэж доромжоо үздэгийн чухмын учрыг, бурууг ард түмнээс эрэх хэрэггүй, ѳѳрсдийхѳѳ хэлдэг, давтдаг хэдэн жижүүр үгнийхээ ард утга гэж юм байгаа эсэхийг л шинжилчхэд хангалттай юм билээ. Мэдлэг, ухамсар эцэстээ үйлдлээр л илэрдэг гэж би урьд нь хэдэн ч удаа бичиж байсан. Парламентчдын гол үйлдэл гэхээр бусад улс оронд ч ялгаагүй хурал дээр үг хэлэх ажил байдаг болтой
УИХ-ын гишүүдийн хэлсэн үгнүүдийг нэлээд  судаллаа, хэлж байгаа үгэнд нь түлхүүр үг гэж бараг байдаггүй юм байна гэдгийг ажиглаж мэдэв. Мэдлэггүй, тэнэгээрээ дуудуулдгийн учир энд л байх шиг байна.
 
Түлхүүр үг гэж юу вэ? 
  

Энэ нь олон түмний анхаарлыг ѳѳр дээрээ татах зорилгоор улс тѳрчдийн яриандаа үе үе хэрэглэдэг онцгой гоё үгнүүд ( keywords)-ийн тухай биш, үгээр чамирхах тухайд бол бүр ч биш юм. Нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг нийгэм зүйн талаас нь тандаад, судлаад, шийдвэр гаргах шатанд асуудлын гүн рүү дамжаад нэвтэрчих үгэн гүүр хайж олох, араас нь тухайн асуудал бүхэлдээ даган хѳндѳгдѳх түлхүүр үг ( index term) хэрэглэх тухайд л юм, энд ѳчүүхэн нийтлэлч би мэргэжилдээ дулдуйдан санаа оноогоо хэлж хэдэн индекс терм иш татах гэсэн юм. 

Ийм л зорилгоор энэхүү бичил нийтлэлийг тэрлэв.
 
Түлхүүр үг буюу индекс термийг олж томьёолох, ганц үгээр дамжуулаад асуудлыг агуулгаар нь харах, асуудлыг бүхэлд нь татаад гаргаад ирэх бололцоог олж авахын тулд утгын хамаарал зүйн мэдлэг (relevance) эзэмших хэрэгтэй болно. Араасаа олон асуудлыг дагуулж болох гагцхүү  тэр оноч учгийг хайж олох, түүнийг онож томьёолохуйд TF-IDF арга, дээр нь Cerri нэрээр алдаршсан G.Salton, бас Karen Spack Jones мѳн бусад  мэдээллийн математик шинжилгээний аргын  магнатуудын онолын үндэслэлүүдийг сѳхѳѳд харчихсан л байх шаардлагатай гэж ойлгож байна.
Ийм хэмжээний мэдлэггүйгээр нийгэмд аль хэдийн хуримтлагдчихсан, шийдвэр хүлээн зогсож байгаа үй түмэн асуудлуудад хариу ѳгөх, системийн байр сууринаас хандаад, голыг нь олоод шийдээд явчих боломж үнэндээ байхгүй. Тэхээр энэ сэдэв бүхэлдээ УИХ-ын эрхэм гишүүдэд тавигдах ёстой зарчмын шаардлага болоод явчхаж байна. Энэ бол онолын мэдэмхийрэл огт биш, маш ойлгомжтой, прагматик асуудал. Хэдэн жишээ иш татъя гэж бодлоо.
 
Тухайлбал, манайд хариуцлагагүйдэл, ухамсаргүйдэл нийгмийн бүх хүрээнд, салбар нэгж болгонд, дээр доргүй албан тушаалтан бүр дээр түгээмлээр тархаж газар аван, улмаар асуудал чинээндээ хүртэл хуримтлагдан гамшгийн хэмжээнд хүрсэн гэсэн дүр зураг байгаа, судлаачид, нийтлэлчид ч энэ сэдвийг байнга л хѳнддѳг. Энэ мѳрт, хүн бүхэн шүүмжилж, факт дурдаж чадаж байна, харин одоо яах вэ? гарц нь юу байна? гэсэн Де Факто Жаргалсайханы ярилцагч нартаа тавих дуртай асуултад хариу ѳгч байна.
 
Газар авсан энэ хүнд асуудлаас гарах гарц нь, индекс терм нь энгийн, ердѳѳ л зарчим ( priciple) юм. Онолын үндэслэл нь суут Гегелийх. Байгаль дэлхий, түүн дээрх хорвоогийн амьдрал бүхэлдээ хѳгжлийн тодорхой зарчим дээр суурилан тогтнодог. Зарчимд захирагдахгүй юм гэж замбуулинд байхгүй, түүнд захирагдахгүй хүн гэж байх ёсгүй, зарчимгүй газар хѳгжилгүй. Зарчмаас гадуур, зарчмаас давуу юм гэж байж таарахгүй. Зарчимгүй газар ухамсаргүйдэл ноёрхож байна. Албан тушаалтны эсвэл мѳнгѳтэй нэгний үгийг дагах биш зарчим баримтлаваас хѳгжинѳ, хэрүүл ч багасна.
Зарчмыг хариуцлага дээшлүүлэх индекс терм болгон тогтоохын оронд ѳѳр юм ярьцгааж, түүгээрээ шийдэж нийгмийн цагийг шал дэмий үрцгээж байна. Зарчим баримтлаагүйгээс шийдсэн асуудал нь эргэж буцаж будлиан үүсч байна. Цаг алдаж байна.
 
Прокурор, цагдаагийн хуулийн тѳсѳл хэлэлцэх явцад зарим эрхэм гишүүний хэлсэн үгнээс жишээ болгон иш татъя, энд тухайн гишүүнийг хүн гэдгийнх нь хувьд гутаах оролдлого хийсэнгүй, зүгээр л индекс терм хийхгүй, тэр талын ойлголтгүй  байгаа олны жишээ шүү л гэдгийг бас дурдахгүй байж болшгүй.  http://sonin.mn/news/gemt-hereg/43535
 
Эрхэм гишүүн ѳѳрт ногдсон хоромхон хугацааг ашиглан санаагаа илэрхийлэхдээ ...оруулж ирсэн үү! гүй юу!...хэмээн хэд дахин давтаж, түүнээ гол болгов. 
Оруулж ирэх гэдэг санаа бусад гишүүдийн хувьд ч ялгаагүй сэтгэлгээний түгээмэл хандлага юм байна. Түлхүүр үгийг, гол санааг тойруулаад ерѳѳсѳѳ л асуудлуудыг оруулж ирээд л бай гэсэн ажил хэрэгч бус хандлага, бүхнийг ИХ шийдэх ёстой гэсэн ихэмсэг байр суурь. 
Түлхүүр асуудал нь чухамдаа бол цагдаагийн цалин ч биш зарчим юм. Ялангуяа хууль журам мѳрдүүлэгчид хамгийн зарчимтай хүмүүс байх ёстой, ѳѳрсдѳѳ зарчимгүй бол бусдад зарчим мѳрдүүлэх боломжгүй.
Асуудлыг ухамсар, зарчим, хариуцлагаас эхлэлгүй шууд цалин нэмснээс массын дунд эсэргүүцэлтэй тулсан жишээг шүүгчдийн цалинг үндэслэлгүй нэмсэн фактаас бэлхнээ харж болно. 
Шүүгч нарын эдийн засгийн талаар хараат бус байх ёстойг бол ойлгоно, гэхдээ цалин нэмлээ гээд хариуцлага сайжирсан нь хаана байна гэж ард түмэн зүй ёсоор асууж байна. Тэхээр цалин нэмсэн нь буруу биш, зүй нь эхлээд хариуцлагын зарчмыг л тогтоож, бодитойгоор хэрэгжүүлээд түүнд нь тохируулж цалин нэмэх ёстой байж.
 

Эрхэм гишүүн харин нэг маш чухал санаа хэлж ...цагдаа, хяналтынхан хүнд нѳхцѳлд, хэцүү ажилтай мѳртѳѳ цалин бага байна... гэж, энэ бол үнэн. Гэхдээ энэ дээр тѳрийн түшээ хүний хувьд индекс терм хэрэглэсэн бол хүчтэй байх байлаа, тухайлбал, баялгийг хѳдѳлмѳрѳѳр хуваарилах зарчим цагдаагийн байгууллагад ч алдагдсан гэдэг ч юм уу. 

 
Цагдаа, журам сахиулагчдыг тѳсвийхѳн гэдэг талаас нь харж болохгүй, энэ бол зарчимгүй хандлага. Хүн хѳгжих 3 том нѳхцлийн нэг болох хамгаалалтын хүчин зүйл, хүн нѳхѳн үйлдвэрлэлийн аюулгүйн нѳхцлийг бүрдүүлэх манаанд зогсож байгаа гэдэг утгаар бол тэд тойруу замаар баялаг бүтээгчид мѳн. Ер нь  баялгийг хѳдѳлмѳрѳѳр бүтээх, эргүүлээд хѳдѳлмѳрийн бүтээлээр хуваарилах зарчим газар сайгүй алдагдсан зарчимгүйдлийн тухайд УИХ дээр маш их ярих ёстой гэж харагдаж байгаа. Энэ бол индекс термтүлхүүр утга.
 
Ѳѳр нэг жишээ. Монголчуудын хувьд нийгмийн бүх хүрээг хамарсан, гарцаагүй шийдэхээс ѳѳр аргагүй болон хуримтлагдсан асуудал бол цагийн асуудал байдаг. Цагийн асуудалд монголчууд, цаг ашиглалт гэсэн бүдүүн тоймын тѳсѳѳллѳѳр хандаж олон ч жил явлаа, тал талаас нь л оролдоцгоолоо, олигтой үр дүн гарсангүй, хѳгжилд хүрсэнгүй.  Нэг талаас байгалийн цагаар явдаг монгол менталитын асуудал ч байдаг л байх, нѳгѳѳ талаас түлхүүр үг, индекс термээ олоогүйтэй их холбоотой ч юм бол уу гэж харж явдаг.
Түлхүүр үг нь zeitraum (немцээр) юм. Цаг хугацаа ба орон зай гэж байхгүй, цаг бол ѳѳрѳѳ орчин юм гэсэн онолын үндэслэлийг агуу Эйнштайн тавьсан. Монгол хэлнээ шууд хѳрвүүлхэд тун хэцүү юм, гэхдээ англи space of time орчуулгаар дамжуулаад цагийн орчил гэж буулгасан байгаа.
 

Ер нь немцүүд Маркс, Энгельс, Гегель, Эйнштайн, Фройд...нийгмийн ухааны суут хүмүүсийнхээ сургааль онолын үндэслэлүүдийг чанга хатуу баримталцгаадаг үндэстэн. Цагийн хувьд ѳнгѳрсѳнтэйгээ зууралдахгүй, ѳнѳѳдрѳѳр одоогоор, ирээдүй рүү хандах замаа байнга засч хѳгждѳг ард түмэн. Тэд ѳнгѳрсѳндѳѳ дүгнэлт хийнэ, ѳнгѳрснѳѳсѳѳ сургамж авна, алдаагаа засч урагш ахина, ѳнгѳрснийхѳѳ алдааг шүүнэ...зэргээр нийгмийн цагийг дэмий юманд үрдэггүй, одоогоо боловсронгуй болгох, шинэ технологи нэвтрүүлэхэд байдаг цагаа зарцуулдаг хүмүүс. Ѳнгѳрсний алдааг шүүх нь хуулийнхны цаг болохоос тѳрийн ордныхны цаг биш, немцүүд тийм бүдүүлэг алдаа хийж нийгмийн цагаас зулгаахгүй. Энэ л хѳгжлийн түлхүүр, хүчирхэг гүрэн болсны учиг байх.

Бүх ард түмэн нэг л цагт ( цагийн орчил) багтан амьдардаг гэсэн үндэслэлээр нийгмийн цаг гэдэг томьёоллыг хэрэглэдэг юм билээ. Энэ утгаар бол монголчууд цагийн нэг л орчилд оршиж, нийгмийн нэг л цагийг тал талаас нь эдэлж амьдарцгааж байна гэсэн ойлголт. Нэг нь хариуцлагагүй, ухамсаргүй байдал гаргах юм уу ажил хийхгүй байлаа гэхэд бусдын цагийг л идэж, луйвардаж байна гэсэн утга. УИХ-ын эрхэм гишүүд цагтаа асуудлыг шийдэх чадваргүй байна гэдэг ч нийгмийн цагаас хулгайлж байнаа л гэсэн санаа. Хувийн, байгууллагын  цаг гэж нийгэмд байхгүй гэсэн үг.
Немцүүд, цаг бол харьцангуй гэж үздэг, тэхээр түүнийг ѳнгѳрсѳн, одоо, ирээдүй гэж манайх шиг хуваахгүй, объектив, субъектив, реалитив л гэж ангилна. Амьд ( реалитив) цагийг хэмнэснээр, цагийн доторх бүтээлийг ѳсгѳснѳѳр, цагийн юмыг цагт нь амжуулснаар хѳгжилд хүрнэ гэж тэд итгэдэг. Цаг ашиглалт бол зүгээр л ѳдѳр тутмын хэрэгцээ болон хэвшсэн тѳлѳв байдал ажиглагддаг. Амьд цагийг хожиж улмаар нийгмээрээ дэвших үндсийн үндэс нь амьдралын тавлаг орчныг бүтээх гэж үзэцгээдэг юм байна. Соёл иргэншилд хүрэх цорын ганц зам байгаа нь ердѳѳ энэ. Энэ бүхэн концепц биш, амьдралын түлхүүр утга, бусдаас авууштай, хѳрѳнгѳ оруулалт шаардахгүй үнэт зүйлс.
 
Түлхүүр утга нь эцсийн эцэст хуримтлагдсан асуудлыг шийдэх бодлого юм. Манай тѳрийн чухал албан тушаалтнууд ѳѳрсдѳѳ нэг юм бодож олчхоод түүнийгээ бодлого гэж тулгаад байдаг, тэр биш байхаа. 
Түлхүүр утга нь түлхүүр үг буюу индекс термгүйгээр босч ирэхгүй. УИХ-ын эрхэм гишүүд бодлого хийх ажилтай гээд бодохоор хүсэвч эс хүсэвч индекс терм эзэмших ёстой, энэ бол зарчмын шаардлага, тэдний үндсэн ажил. 
Соёл иргэншил, амьдралын тавлаг орчин, иргэншил, дигнити, монгол идентит, менталит, эменсипаци, толеранци, конвергенци, диаспора, метафора...үй түмэн индекс термүүдийг эзэмшиж түлхүүр утгыг олж тогтоох чадварыг эзэмшсэн байх л шаардлагатай, асуудалд баригдсан нийгэм үүнийг шаардаж байгаа юм.  Индекс терм мэдэхгүй хүнд асуудал руу орох хаалга цоожтой, нийгэм, эдийн засгийн асуудлаар шийдвэр гаргах танхимын үүд хаалга бас л цоожтой, тийм учраас л түлхүүр үг байдаг ажээ.

Сэтгэгдэл бичих

    • albaker
    • 2020-04-12

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй [email protected], би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно ([email protected]) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой ([email protected])

    • Batmunkh
    • 2015-06-16

    Сайхан нийтлэл байна

arrow icon