Нийтлэл 06 сарын 04, 2015

ТѲРЖИЛТѲѲС ТѲРИЙН ЗОХИЦУУЛАЛТ РУУ ЗАХИРГААДАЛТААС ХАРИУЦЛАГА РУУ

  ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведевтэй Россия24 шууд эфирийн тусгай сурвалжлагч С.Брилёвын тавдугаар сарын 23-нд хийсэн том форматын ярилцлага тухайн үедээ олон түмний анхаарлыг төдийлэн татаж чадалгүй өнгөрөх шиг болсон.

  Гэтэл түүний цухасхан дурдаад өнгөрсөн зарим үгийг сүүлийн үед өндөр давтамжаар цацаж байна. Тухайлбал В.Путинтэй зарим зүйл дээр санал зөрөх хандлага гарсан байж мэднэ гэж барууныхан дүгнэлт хийцгээж байна. Тэд Д.Медведевийн "С государствования к государственному регулированию, из адмнистрирования к реальней ответственности.." гэж хэлсэнд дэндүү их улс тѳржиж байгааг шүүмжилсэн үг гэж ойлгоцгоож байгаа болтой. Энэ нь Путины удирдлагын гегемонтой холбогдох уу? гэсэн асуулт гарах үндэс болчихлоо. Монгол хэлнээ "Тѳржилтѳѳс тѳрийн зохицуулалт руу, захиргаадалтаас амьд хариуцлага руу" гэж бууж байх шиг байна. Өөр нэг анхаарал татсан үг жинхэнэ шуугиан тарив. "Чтобы у нас люди жили нормально, по человечески, так, как живут люди в развитых современных государствах.." гэж Медведев нэлээд акценттай хэлсэн. Монгол хэлнээ "Орчин үеийн ѳндѳр хѳгжилтэй улс орнуудад хүмүүс яаж амьдарч байна, манайд ч гэсэн хүмүүс тийм хүнлэг, олигтойхон амьдрахын тѳлѳѳ" гэж хѳрвѳж байна. Орост хүмүүс олиггүй, хүнлэг бусаар амьдраад байна гэсэн үг үү? Ийм асуулт шууд урган гарч байгаа юм.  

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon