Дагз гэдэг нь толгойн арын хэсэгт байрлах хэсэг. Олон улсын шинжилэх ухааны нэршил нь OCCIPITAL LOBE. Дагзны энэ хэсгийг харааны төв хэсэг гэж нэрлэдэг.Дагзны хэсэг нь харааны Стимули, мэдээллийг хүртэл тайлдаг. Энэ үгийг нийгэмд яагаад ингэж түгэх болов гээд авч үзлээлдээ. Үүнд хоёр шалтгаан байна. 1-рт Солонгос кинон дээр арай ахмад настай нь юм уу эсвэл бүлгийн толгойлогч ах нар нь дүү нараа буруу хэрэг хийхээр муу золиг чинь! хэмээн дагзруу нь цохиж байгаа харагддаг. Нөгөөдүүл нь ч гэсэн үг дуугүй дагзаа тавьж өгөх үүрэгтэй
.Толгой гудалгайн зогсоно. 2-рт хулхин дээр нь цэцэг ургуулах, гошгоруулж байгаад ингэх гэх өгүүлбэрүүд нь хүмүүст дэндүү урт санагдсан учир энэ дагздах гэдэг үг нь илүү оновчтойгоос гадна богинохон амархан нэршил шиг санагдсан гэнэ. Аргагүй шүү дээ. Бүх утас зурагт компютер нэмэгдээд байхад манайх шиг техник технологи хөгжөөгүй жижиг орон харин ч шинжлэх ухааны үндэслэлтэй ийм гоё богинохон нэршил гаргаж ирж байгаа нь сайн хэрэг. Дагздах гэдэг үгийн зүйр үг хүртэл гарсан ба
Хүн дагздах амархан
Хүнээр дагздуулах хэцүү
гэх энэ үгийг дунд сургуулийн уран зохиолын сурах бичгийн эхний нүүрэнд хэвлүүлэхээр зарим нөхөд хөөцөлдөж байгаа бололтой. Дагз гэдэг үгийг найз нөхөр шиг хэдэн үг дагж явах бөгөөд үүнд: Суга, Ац гэх мэт үгс орно. Мэдээж бүгдээрээ Монгол үг. Харин үгсийн сангаас яагаад тоосонд дарагдах газраас гараад ирсэнийг нь судлаж үзхэд PC-тоглоомын газраас эх сурвалжтай болох нь тогтоогдсон. Мань энэ баатрыг аваад сугарчихлаа. Мань үнэн суга тоглох юмаа. Манай баг сугарчихлаа гэх яриа энэ тоглоомын газраас хадна.
Энэ үг гарснаар зарим хүмүүс олзуурхаж өргөн ашиглаж байхад зарим нэг нөхөр Монгол хэл сүйрлийн ирмэгт байна гэж ярих бий. За тэгээд үгсийн сангийн үгс нэг зогсож нэг хөгжиж байдаг хойно. Ямар харь үг биш. Харин ч манайхан Fuck, Shit гэх нь багсаад байгаа. Дагз бол өөрийн гэсэн хамрах хүрээтэй гэж байгаа. Өөрийн гэсэн дагздах тойрогтой. Багшийгаа дагздаад чөлөө авдаг сурагч гэж байхад хэдэн зуун хүнийг дагздаж дарга болох нөхөд ч байна. Харин энэ хоёрын гол ялгаа нь, багш дагздуулснаа мэдэх юм бол мэдээж сурагчтайгаа хатуу ярина. Харин дарга болохдоо дагзадсан нөхөр бол хэзээч шийтгүүлэхгүйгээс гадна дагздуулсан хүн нь уурлахгүй дуугүй дэмжиж алга ташин суудаг нь ялгаатай талыг илэрхийлж байгаа юм. Дагзны арын хэсэг нь төв харааны хэсэг байрлаж байдаг учир энэнд бас 3дагч буюу бэлгийн мэлмий бас хамаарна. Хамаагүй дагздуулахаар тэр бэлгийн мэлмий нь бас сохордог гэж байгаа. За энэ мэлмий сохорсон хүн бол эхнэр хүүхэд эх орноо ч танихаа байдаг. Зөвхөн дагзадсан хүнээ ялгаж харах ба дагзадсан гар ам хоёроос нь өөрийн хоолоо олж идэх хувь тавилан хүлээж байдаг. Одоо бол нийгэмд ид эмх замбараагүй дагзталт явагдаж байна.
Дагздагч, дагздуулагч , дагзалзгана гэж бас гурван бүлэгт бас хувааж болно. Дагздуулсан гарууд дагздагчаас эрх ашгаа хамгаалж, хараахан дагздуудаагүй байгаа дагзалзгануудад өөрийн эрх, ашиг сонирхолыг хэрхэн хамгаалах талаар сургалт семнар явуулсан ч олигтой үр дүнд хүрч чадахгүй л байна. Эцэст нь хэлхэд 2-р дайны үед өмсөж байсан төмөр малгай одоо цагт их гүйлгээтэй бараа болсон ба хүн бүр дор бүрнээ дагзаа хамгаалах нь хамгаас чухал болоод байна.
Сэтгэгдэл бичих