Ямар ч үед хүн төрөлхтний хамгийн адармаатай, ээдрээтэй асуудал нь хайр байсан, байсаар ч байгаа. Хайр гэдгийг бид өөр өөрийнхөөрөө л бодож, тодорхойлдог. Тэгвэл зохиолч, яруу найрагч, философич гээд дэлхийн суутнууд хайр гэдгийг юу гэж тодорхойлсон байдаг бол? Уран зохиолын 400 жилийн түүхэнд бичигдсэн хамгийн алдартай хайрын тодорхойлолтуудыг хүргэж байна:
Хайрын туйлшрагч гэгддэг Курт Воннегутын “Нарны бурхны дуун” бүтээлд:
“Хүний амьдралын нэг зорилго бол эргэн тойрондох бүхнээ хайрлах явдал юм.”
Богино, эротик өгүүллээрээ алдаршсан зохиолч Анаис Нины “Бичигтний шунал: Анаис Нин болон Хенри Миллер нарын захидал (1932-1953)” бүтээлд:
“Хайртай хүн чинь хэн байх нь хамаагүй бүхнийг нь хүлээн зөвшөөрөх чинь л хайр шүү дээ.”
Реализмын эхлэлийг тавьсан хүмүүсийн нэг хэмээн үнэлэгддэг Францын зохиолч Стендхалын 1822 онд гаргасан “Хайрын туурвил” номд:
“Хайр яг л халуурал шиг. Хүссэн үедээ чимээгүй ирж бас явж чаддаг
.... Хайранд насны хязгаар гэж үгүй.”
Хүүхдийн зохиолоор алдаршсан АНУ-ын зохиолч Лемони Сникетын “Тунхуу: Гашуун үнэнээс зайлсхийж чадахгүй” зохиолд:
“Хайр яг л эцэг эх хүүхдээ өөрчилдөг аргаар хүнийг өөрчилж чаддаг.
Өнгөрсөн жилийн дэлхий даяар хамгийн их уншигдсан Сусан Сонтагын “Ухамсар бие мах бодод цэгцлэгддэг: Сэтгүүл ба дэвтэр (1964-1980)” өгүүлэлд :
“Хайраас өөр нууцлаг зүйл, хүмүүний харилцаа гэж үгүй.
”
Хайрыг “тамаас ирсэн нохой” хэмээн үздэг байсан Чарлес Буковски нэгэн ярилцлагадаа:
“Хайр яг л өглөөд мананг харах шиг, нар гарахаас өмнө сэрэх шиг. Эхэндээ бага эрчээр эхэлж, аажимдаа шатаж эхэлдэг. Хайр бол өдрийн эхний гэрэлд л шатдаг манан юм.
Нэрт жүжгийн зохиолч Шекспир “Зуны шөнийн зүүд” бүтээлдээ:
“Хайр нүдээр бус сэтгэлээр хардаг.”
Америкийн ёгт үлгэр, хошигнолын мастер Амброс Биерсийн “Чөтгөрийн тайлбар толь” номд:
“Хайр гэрлэлтээр эдгэрдэг түр зуурын солиорол юм
.”
Алдарт жүжигчин Кэтрин Хепберний “Би: Миний амьдралын түүхүүд” номд:
“Хайр зөвхөн өгөхийг хүсдэг эсвэл авахыг хүсдэг зүйл биш. Хайр бол бүх зүйл юм.”
Оросын зохиолч Фёдор Достойевскийн “Кармазовын хөвгүүд” зохиолд:
“Там гэж юу вэ? Хайрлаж чадахгүйгээгээс болж зовох нь миний хувьд там.”
Хувьслын биологич Ричард Давкинсын амьдрал болоод шинжлэх ухаанд нотлох баримт ямар ач холбогдолтой болохыг арван настай охиндоо тайлбарласан захидалд:
“Хүмүүс заримдаа хайртай гэж хэлэхэд нь бус өөрийн мэдрэмждээ л итгэ гэж ярьдаг. Гэхдээ энэ бол маш муу аргумент. Хэн нэгэн чамд хайртай л бол үүнийг нь батлах хангалттай их нотолгоо байж л таарна. Түүнтэйгээ хамт байхдаа чи цаг тутамд, минут бүрд тийм нотолгоог харах болно. Зөвхөн чамд төрж буй мэдрэмж бус түүний гадаад илэрхийлэл ч үүнийг нь илтгэдэг юм. Түүний харц, зөөлөн дуу хоолойд нь өршөөл нигүүлсэл, хайр шингэсэн байх болно. Энэ бүхэн нотолгоо.”
Бразилын зохиолч Пауло Коэльогын "Захир: Хий үзэгдлийн туурь" номд:
"Хайр бол эмнэг, догшин хүч. Хянах гэж оролдох үед биднийг үгүйрүүлж, хорих гэж хичээх үед оргон зугтаж зөвхөн эргэлзээ, тээнэгэлзээ л үлдээдэг".
Зохиолч Жеймс Балдвины "Тасалбарын үнэ: Уран зохиолын бус цуглуулга" зохиолд:
"Хайр бидний төсөөлдөг шиг эхэлж бас дуусдаггүй. Хайр бол тэмцэл, дайн юм."
Японы алдарт зохиолч Харуки Муракамигийн "Эрэг дээрх Кавка" зохиолд:
"Дурласан хүн өөрийнхөө алдагдсан хэсгийг хайж байдаг. Тиймээс л хайртынхаа тухай бодох бүрдээ гунигт автдаг. Яг л таны хайртай дурсамжийг чинь хадгалсан өрөөнд удаан хугацааны дараа орох шиг л тийм мэдрэмж өгдөг гэсэн үг."
"Нисэгч Одиссей: Шөнийн нислэг, салхинд туугдсан элс ба одод, Аррасруу ниссэн нислэг" бүтээлдээ зохиолч Антуан дө Сан-Эксупехи:
"Хайр бие биенээ ширтэх бус нэгэн зүгт хамт харахыг хэлнэ.
"
Зохиолч Луис дө Бехниех "Кореллигын мандолин" номдоо:
"Хайр бол түр зуурын галзуурал. Яг л галт уул шиг дэлбэрч аажимдаа намддаг. Энэ үед л та хоёрын үндэс сүлжилдэн, хамтдаа байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Ингэж л хайртай эсэхээ мэдэж болно. Хайр бол сэтгэл хөөрөл, мөнхийн шунал хүслээс гарсан амлалт, секунд, минут бүрд хамт байх хүсэл, биеийн чинь бүх хэсгийг үнсэн таалж байна гэж төсөөлөн хэвтэх явдал биш. Үгүй дээ ичих хэрэггүй. Зарим үнэнийг мэдэж ав. Хайртай байна гэдэг ямар ч тэнэглэлийг хийж чадах чадвар юм. Түүнийгээ хэчнээн тэнэг, мулгуу харагдаж байсан ч хайртай гэдгээ ойлгож, ухаарч байвал л энэ жинхэнэ хайр."
Хайранд царай хамаарахгүй сэтгэл,итгэл л хамаарна.
Хайранд асуулт байдаггүй нүд амьсгал тэр чигтээ л шууд түүн лүү урсдаг!!
Та хэн нэгнийг харах бүрт догдолж, алдахаас айж, хамт байхыг хүсэж байгаа тэр мэдрэмж бол хайр
Hair bol halamj , halamj bol setgel , setgel bol itgel , itgel bol hair .
hair gj eejiig l heleh bh
Hair hezeech duusdaggui ene n Agapi buyuu zarchimd undesledg hair ene hairand tulguurlan bid buh turliin hairiig elerhiilj chaaddag Jinhene hairaa oltloo gants bie baisan n deer
medkue sd
Хайм бол хайр
Зочин харамсалтай нь шүлэг дуу ном зохиол кинон дээр гардаг тэр сүрхий агуу хайр амьдрал дээр байна хөөе. Хайртынхаа төлөө амиа өгсөн тохиолдол байна байна. Жишээ нь Италын ерөнхий сайд Муссолинигийн хайр бидний мэдэх Валинтин гээд олон бий...
Жинхэнэ хайр бол эхийн үрээ гэх хайр л байх даа. Тэрнээс биш эр эмийн жинхэн хайр бол зүгээр л хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл төдий юм даа. Шүлэг дуу ном зохиол кино дээр гардаг тэр сүрхий агуу хайр гэж харамсалтай нь байдаггүй юм даа.
Hair bol zuerl amidrald baingiin tohioldoh zuil odoo gehdl 12-os deesh nasniihan haygdaad uiltsgaaj baidag hair bol zuerl uy shattai zuil yum hamgiin goln biy biyendee itgej itgeliin daah yum hairn zuerl hunii honooh zuil yumuu? Iluu erch huchn boloh zuil yumuu? Eniig tailbarlaad ogooch
Hair bol zuerl amidrald baingiin tohioldoh zuil odoo gehdl 12-os deesh nasniihan haygdaad uiltsgaaj baidag hair bol zuerl uy shattai zuil yum hamgiin goln biy biyendee itgej itgeliin daah yum hairn zuerl hunii honooh zuil yumuu? Iluu erch huchn boloh zuil yumuu? Eniig tailbarlaad ogooch
Хамгийн таалагдсан нь хамгийн сүүлийнх байлаа
хайр гэж халбага чоклад