Нийтлэл 06 сарын 16, 2015

'Монголд анх удаа дэлхийн номер нэг' нийтлэл

Би Монголд анх удаа дэлхийн номер нэг нийтлэл бичих гэж байна. Ардчилсан хувьсгал ялсанаас хойш хүн бүр гадаад явах эрх нь нээгдэж гадаад паспорттой болсон. Эндээс л илүү ойрхоноос зэргэлдээх ертөнцтэй танилцаж эхэлсэн боловуу? Хөрөнгөтөний нийгмийг алгасаж шууд л Соц нийгмээс Ардчилсан нийгэм рүү үсэрч орсны гайгаар гадаадын юм бүхнийг тахин шүтэх, Сэрэлт кинон дээр гардаг Доктор шиг гадны юм болгон сайн гэх ёсон үүссэн. Энэ ёс гэхүү тогтсон жаяг ч гэхүү байдлыг ашиглаж манайхан их тоглолт хийдэг болцон. Ямар гэж үү ?

 

Дэлхийд номер нэг

Чоно хүртэл чоноо иддэггүй байхад хүн хүнийхаа санааг идэх гэсэн санаа. Манай эмээ циркчин. 17 настай байхдаа МУГЖ цол авсан мундаг хүн. Одоо ч амьд сэрүүн бий.Мянга есөн зуун  тавиад оны эхээр Японд аялан тоглолтоор очход Misaki гэх сувд бэлгэлсэн. Тэрийг нь зүүж ирсэн анхны Монгол хүн болохоор Mисакиг Монголд анх удаа оруулж ирсэн гэх нь худлаа болж таарчина. За энэ ч яахав. Форд машиныг манай Богд хаан чинь Монголд анх унаж байсан биз дээ. Гэтэл нөгөө том компани чинь бас л Монголд анх удаа Форд машиныг авчирлаа гэцэн тууж явна. Энийг тэгвэл азтай явдал гэж нэрлий. Би Монголд анх удаа орж ирсэн шүдний оогоор шүдээ угаана. Анх удаа дэлхийг байлдан дагуулсан Солонгос хүрэм өмсөж, Монголд анх удаа авчирсан Польш гутал өмссөн. Дэлхийн хамтлагийн тоглолтыг үзээ л, дэлхийн амтыг гэртээ мэдрээ л сайхан азтай л байна. Намайг Эрдэнбилэгийн Дөлгөөн гэдэг. Энэ бол миний овог нэр. Эрдэнэбилэг гэдэг бол миний овог. Гэтэл Монголд авчирсан бараа болгон нэг овогтой. Дэлхийн №1 бүтээгдэхүүн гэсэн. 

Дэлхийн №1 бүтээгдэхүүн овогтой ОМО: 
Дэлхийн №1 бүтээгдэхүүн овогтой Mamy poko гэх мэт.
 
2002-2010-ны хооронд бол Монгол №1 гэж ярьдаг байсан. Одоо Монгол хүн сансарт гарсан юм чинь Дэлхийн №1 бүтээгдэхүүн хэрэглэх цаг нь болсон бололтой. Ингэж бодож байтал саяхан зурагтаар Дэлхийн №1 бүтээгдэхүүн цаа бугын гутал зарж байна гэж байна шүү. Африк, Австрали тивд лав хэрэггүй гутал. Буриад Якут, Сибирь эсвэл дэлхийн брэндийг төлөөлдөг болцон юмуу? Сүлжээний компани болгон бараг  Дэлхийн №1 бүтээгдэхүүн оруулж ирнэ. Хүн бүрт таарсан, сэтгэлд нийцсэн сурталчилгааг реклам гэнэ. Гэтэл манай маркетрууд  Дэлхийн №1 бүтээгдэхүүн гэхээр л манайхан шуурна гэж ойлгож байгаа бололтой. Энэ сурталчилгааны нэг хэлбэр үү? эсвэл бараа бүтээгдэхүүний дагалдах овог нь уу? эсвэл нийгмийн солиорол уу? Манайхан эсвэл зөв бурууг ялгаж чадахаа байчихаад хэлээ гаргаж инээгээ л өнгөрөөдөг "амгалан мунхаг"-ууд болцон юм уу?
 
 
 
Албан ёсны онцгой эрх
Албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна гэсэн үг бас сүүлийн үед их дэлгэрээд байгаа. Гэтэл энэ үг хэр зэрэг үнэнд нийцсэн үг бол? Хуучин Улаанбаатар МҮОНРТ-хоёулахнаа байх үед тэр үеийн ахмад уран бүтээлчдийн орчуулсан кино бүтээл,телевизийн нэврүүлгүүд, одоо ичих ч үгүй алтан сан хөмрөг гэх тодотголтой гараад байгаа бүх нэвтрүүлгүүд худалаа болж таарч байна. Бүгд хулгай гэсэн үг. Би тэгж хэлээгүй шүү. Сүүлд гарсан бүх телевиз тэгэж хэлээд байгаа юм. Бид л албан ёсных. Бусад нь хулхи гэж. Яахав, кино, тв урлаг уналтанд бол байх үе байсан. Гадны кино бүтээлийг ямар нэгэн зөвшөөрөл авч гаргахгүй шууд дур мэдэн гаргах үе байсан. Муу хэлүүлэн барин Солонгос киног KBS NBS- ээс нь худалдан авч хүний оюуны хөдөлмөрийг үнэлэж байгаа. Гэхдээ албан ёсны онцгой эрхтэй гэж оодорч болохгүй мэт санагдана. Манай Ерөнхийлөгч энэ өдрүүдээр Бүгд найрамдах ардчилсан хойд Солонгос улсад айлчилж байгаа. Тэгсэн чинь ерөнхийлөгч агсан КИМ ИР СЭН нь Монгол улсад айлчилсны 25 жилийн ойн баяр энэ үеээр давхацсан байна. Өөрөөр хэлбэл албан ёсны онцгой айлчлал хоёрхон удаа л хийсэн гэсэн үг. Ийм зүйлийг Монголд анх удаа, албан ёсны гэж нэрлэж болж байна.
 
 
Ижий аавдаа хайртай үзэгч фэнүүддээ зориулаад
Хошин шогынхон бол нэг төрлийн л реклам хийдэг. Үзэгчдийг байлдан дагуулсан бла бла тоглолт болж байна. 

-Өөө ёстой инээсээр байгаад гарч ирлээ....Хүн болгоныг ирж үзээсэй хэмээн хүсч байна...Энэ бла бла хамтлаг аргагүй л сайн юм аа.  Дэлгэрэнгүйг 99235678

гээл нэг дугаар. Зохиолын дуучид нь ижии аавдаа хайртай л юм бол үзүүлчих. Амраг хайрдаа үнэнч бол үзүүлчих. Монгол түмнийхээ төлөө дуулж байна. Үзэхгүй бол муу хужаа гэх нь холгүй. Дандаа хуучирсан арга хэлбэрүүд. Шинэчлэл ерөөсөө байхгүй. Ийм харанхуй бүдүүлэг байдалд нь хэдэн ТВ-нүүд дасцан. Тэдний өгсөн мөнгөөр хоолшоод сурцан. Тэгээд л Улаанбаатарчуудыг байлдан дагуулаад одоо 21 аймаг руу очиж байлдан дагуулна гэж ярина. Улаанбаатарт Түвшинбаяр алт авахад л байлдан дагуулалт явсан байх сүүлийн үед. Тэрнээс зохиолын дуучин, хамтлаг байлдан дагуулж байсан нь тун ховор, бүрхэг. Хамтлаг дуучид домогт тэр дуу гээд л ярина. Тэр дууныхаа баярын ой л гэнэ. Тэр хамтлагын тэдэн жилийн ой л гэнэ. Гэнэт нөгөөдүүл нь байхгүй байж байж гарч ирээд л:

-Өө үзэгч фэнүүддээ зориулаад бид шинэ цомогийнхоо ажилд орсон.Аймар завгүй байгаа.  -Ёстой тэр дуу тэгж бүтсэн. Ёстой гоё домог шүүү

гээл ярина. Үзэгчдээ хүндлээд цагтаа ч эхлэхгүй. Өөрсдөө тайзан дээрээ бараг дуулахгүй. Амьд хөгжим тавиад хоолой хүрэхгүй хэсэгтээ үзэгчдээрээ дуулуулдаг мода дэлгэрсэн. Ер нь Монголд хийдэг бүх л суртачилгаа ямар нэгэн зүйлийн ивээл дор эхлэнэ.Бас тэрний төлөө. Энэний төлөө... 150 гэх реклам бол үнэхээр байлдан дагуулсан. Сайн реклам. Хүн болгон л юу юм бол гэж ярьж байсан. Одоо шинээр гарсан бүх зүйл тэгж гарна. Дэлхийн брэндийг дэргэдээс нь жинхэнээсээ хэрэглээд байна уу? эсвэл дэлхий дээрээ тоохоо больцон зүйлээ Монголдоо авчирч шахаад байна уу? Нэг зүйл бодмоор. Би азтай хүн. Яагаад азтай гэдгээ дээр хэлсэн. Та ч азтай хүн. Энэ дэлхийн брэнд болсон нийтлэлийг албан ёсны онцгой эрхтэйгээр уншиж байна гэдэг. За ингээд үзэгч фэнүүддээ удахгүй зориулаад шинэ нийтлэл бичнээ.Одоо шинэ нийтлэлийнхээ санааг олцон аймар завгүй байна. 

Сэтгэгдэл бичих

    • Б.Золбаяр
    • 2018-10-10

    Эмээ чинь Мисакигийн сувдыг албан ёсоор борлуулах эрхтэй оруулж ирсэн юм уу? Богд хаан Фордын диллер болсон юм уу? Хаха, тэнэгтэж өгөх юм аа.

    • Зочин
    • 2015-07-30

    Kk, yag unen. Mongold niitiin duuchid, hoshin shog, suljeenii eldev kompaniud,....bugd noimer neg baihiin don tustssan,

    • Зочин
    • 2015-06-17

    Сайхан гар уу үгүй юу

    • Зочин
    • 2015-06-16

    Suuliin oguulberiin shogiin medremj tasarchjee puhahaa

    • Зочин
    • 2015-06-16

    Suuliin oguulberiin shogiin medremj tasarchjee puhahaa

    • Зочин
    • 2015-06-16

    хурдан дараагийнхаа нийтлэлийг бичээрэй

    • Зочин
    • 2015-06-16

    хурдан дараагийнхаа нийтлэлийг бичээрэй

    • Зочин
    • 2015-06-16

    haha

arrow icon