АНУ-д Мягмар гарагт үл хөдлөхийн магнат, медиа фигур, манайд зарим нэг ном нь орчуулагдан гарсан байдаг бизнесмэн Дональд Трамп өөрийнхөө нэрэмжит Трамп цамхагт хэвлэлийн хурал зарлаж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мэдэгдээд зогссонгүй трампдсан, өөрөөр хэлбэл яаж өөртөө итгэдгийг яруу тодоор үзүүлж, их бага зарим этгээдийг ил тод дайрч доромжилж, медиа шуугиан тарьж чадав. Түүний илтгэлд медиа сувгууд уралдан “ outrageous, догшин” гэх тодотгол зүүлээ.
Зургийн эх сурвалж:New York Daily
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бол медиа сонгууль, медиа стратегийн сонгууль. Анхнаасаа ийм имиж сонгож авсан нь гадаад харилцаа, дотоодын засаглалын үлэмж туршлагатай, нэр хүндтэй улс төрч Хиллари Клинтоныг “сөрсөн баз” –аа хийлгүйгээр ялах шаансгүй гэж үзсэнтэй холбоотой байж мэднэ. Худлаа үнэн боловч олон улсад улс хоорондын жудаг, төрт улсын совернтиг хүндлэх, ардчилал, хүний эрх, социал хөгжил төвтэй модерн либерал үзлийн үүднээс АНУ-г олон улсад идеологийн лидерийн хувьд төлөөлж ирсэн Хиллари тэр хайрцаг дотроо л тоглоно. Трамп бол чөлөөтэй. Тэр бол ялалт ялагдлын war against all Хоббесын ертөнцөд өөрийн дүрмээр толож ялсаар ирсэн бизнесмэн. АНУ ялах ёстой, АНУ агуу байх ёстой. Бусад нь миа, мианууд цаашаа, хана босгоно, би чадна, Обама зайл
... Нэг талаар дэлхийн геополитикт АНУ ам нь либерал, ажил нь түрэмгийлэл байдлаар манлайлж ирснийг ерөнхийлөгчийн сонгуулийн уриа илтгэлдээ ийнхүү нэгмөр, ил тод зарлан тунхаглаж өгөөд, хэн ч хөндөж чадахгүй олон жил болсон хөндүүр “бэтэг” -ийг сайн дураараа хагалах үүрэг гүйцэтгэв. Саудын Араб, Хятадын тухайд хэлсэн үг нь бүр амар. Үл хөдлөх, бизнесийн ширүүн ертөнцөд алалцаж ирсэн шигээ алалцана, ялна, заримыг нь ивээнэ, заримыг нь блоклоно, мэдээж репаликын хувьд бурхандаа залбирна.
Намаасаа шалгарахаас авахуулаад замын хүзүү урт, одоогийн байдлаар түүний рэйтинг тийм сайнгүй. Ийм байдлаар сөрсөн баз хийгээд хэр явах эсэх нь нэг талаар АНУ-чуудыг олон улсад түншиж харуулах тест болох нь, бүр тунаж үлдвэл хоёр бие хүн, персоналити, хоёр намын өрсөлдөөн гэхээсээ американ либерализм хэр гүн гүнзгийг шалгах идеологийн томхон сорил болох нь. Ингээд түүний илтгэлийн хамгийн трамплаг мэдэгдлүүдээс хүргэе. Оны өмнө тэрээр бас нэг нэр дэвшигч, нэг намын Жеб Бушийн талаар “Ахиад нэг Буш бидэнд хэрэгцээтэй зүйлийн хамгийн адагт жагсана”
гэж хэлсэн удаатай.
“Ноёд хатагтай нараа, би албан ёсоор Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боллоо, тэгээд бид улсаа дахин агуу улс болгоно.”
“Би Бурханы бүтээсэн хамгийн агуу ажлын ерөнхийлөгч болох болно”.
“Мексикчүүд хүнээ явуулахдаа шилдгээсээ явуулахгүй байна. Тэд хар тамхинд донтсон, хүчирхийлэгч гэх мэт олон асуудалтай хүмүүсээ явуулж байна.”
“Би их хэрэм, өмнөд хилээрээ их хэрэм босгоно. Хэрмийг давахын тулд Мексикчүүд мөнгө төлөх болно.”
“Манай улсад жинхэнэ агуу удирдагч хэрэгтэй байна, бидэнд яг одоо жинхэнэ агуу удирдагч хэрэгтэй байна.”
“Би өөрийнхөө мөнгөөр өрсөлдөнө. Надад лоббистууд хэрэггүй. Донорууд ч хэрэггүй. Санаа зовох юм алга. Би чинь тоймгүй баян хүн
.”
“Хүмүүс намайг Хятадад дургүй гээд байдаг. Би Хятадад дуртай штэ. Би тэднийг дандаа ялдаг.
Саяхан гэхэд Хятадаас ирсэн хүнд 15 сая доллараар апартмент зарлаа. Ийм хүмүүст яахин дургүй болж чадах билээ?”
“Бидэнгүйгээр Саудын Араб хэн ч биш. Юу ч биш.”
“Хүмүүс ноён Трамп, та бүдүүлэг, сайн хүн биш гэдэг. Би сайн хүн штэ.”
"Обама гольфоо тоглож байхад болно, хааяа миний курст нэгдэж тоглосон ч болно."
“Би Бурханы бүтээсэн хамгийн агуу ажлын ерөнхийлөгч болох болно”.
bi l neg gesen shig ..tehde unende olon amerik iimde
heneggui saihan gar yum shig baigaamaa