Бидэнд хэн нэгэн эх сурвалжтай, мэргэжилтэнтэй эсвэл удаан уулзаагүй хүмүүстэй ярилцахаар төлөвлөхөд биечлэн уулзах боломжгүй үе олон байдаг. Энэ үед бидэнд Skype, Google Hangout зэрэг ямар нэгэн дижитал видео холбоогоор онлайн ярилцлага хийх шаардлага тулгардаг билээ.Тиймээс энэ удаад бид онлайн ярилцлага хийхдээ, хийхийн өмнө анхаарах ёстой чухал зүйлүүдийг хүргэж байна.
Ярилцлага хийх дижитал програмаа сонгох
Нэгдүгээрт, видео бичлэг хийж ярилцлага хийх программаа хамгийн түрүүн зөв сайн сонгох хэрэгтэй. Тухайлбал, Google Hangout болон Skype зэрэг програмуудыг ашиглан онлайн ярилцлага хийж сурах хэрэгтэй. Та онлайн ярилцлага хийхдээ ямар программыг сонгох нь таны ажлын үр дүнд шууд нөлөөлнө.
Нотификэшинээ унтраах
Үүний дараа таньд ирдэг бүх мэдэгдлүүд буюу notification-ээ унтраасан эсэхээ шалгах хэрэгтэй. Энэ нь таны ярилцлагад саад хийж болж таны ярилцлагын үр дүнд сөргөөр нөлөөлж болно гэдгийг санах хэрэгтэй.
Орчны гэрэл
Та ярилцлага хийх үедээ хаана байна вэ. Ажлын өрөөндөө байна уу. Эсвэл гэртээ байна уу. Хаана байхаас шалтгаалаад байгаа орчныхоо гэрлийг тохируулах хамгийн чухал байдаг. Тухайлбал, таны ажлын ширээ цонхны урд байдаг бол таны дүрсэн дээр гэрэл тусаад сайн харагдахгүй гэсэн үг юм. Тиймээс та ярилцлага хийхийн өмнө орчин нөхцөл, орон зайгаа хамгийн зөв сонгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь харанхуй орчинд ярилцлага хийнэ гэсэн үг бас биш юм. Байгалийн гэрэл нь илүү хурц тусдаг тул та ярилцлага хийхдээ хиймэл гэрэл буюу ламптай гэрлийг мөн ашиглаж болно.
Орчны чимээгүй байдал
Ярилцлага хийхийн өмнө анхаарах бас нэг чухал зүйл бол орчны дуу чимээ юм. Өөрөөр хэлбэл та ярилцлага хийх үедээ орчны дуу чимээг хязгаарлаж гадны нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Тухайлбал, хэрвээ ажлын байран дээрээ хэн нэгэнтэй ярилцлага хийхээр төлөвлөсөн бол хамртан ажилагсаддаа чимээгүй байхыг сануулах хэрэгтэй.
Микрофон болон чихэвч
Таны ярилцлагад хамгийн чухал хэрэгтэй зүйл бол микрофон гэдгийг битгий мартаарай. Өөрөөр хэлбэл таны видеоны үр дүнд микрофон чухал үүрэгтэй. Тиймээс та ярилцагчдаа болон өөртөө зориулалтын чихэвч, микрофоныг ашиглах хэрэгтэй. Мөн үүний дараа програм дээрээ чихэвч, микрофоны чанга сулыг тааруулах тохиргоог мөн хийхээ битгий мартаарай.
Дүрс
Таны ярилцлагын хамгийн чухал үндсэн элементийн нэг бол мэдээж дүрс. Тиймээс таны хувьд ярилцлагаа ямар камераар хийх нь бас чухал. Зөөврийн компьютеруудын дотроос хамгийн сайн Apple-ийн компьютерын камер байдаг байна. Гэхдээ чанарын өндөр түвшины видео ярилцлагыг хийхийг хүсвэл вэб камер сонгох хэрэгтэй ажээ.
Бусад
Ярилцлагын үеэр та энгийн бөгөөд ажил хэрэгч хувцаслалтыг сонгоорой. Товчтой, захтай цамц хүрмийг таньд санал болгож байна. Мөн үсээ ч мөн адил энгийн ердийн хэв маягийн засалтыг хийгээрэй. Дашрамд дурдахад ярилцлагын үеэр таны харц үргэлж камер луу харж дэлгэц дээр төвлөрсөн байх ёстойг санах хэрэгтэй. Мөн үргэлж инээмсэглэж байхаа битгий мартаарай.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ: 22 000₮