Траншей гэж газар доорх ертөнцийг хэлнэ. Саяхан ингэж хэлэх хүн ховор байсан. Газар дээрх ертөнцийн Монголчууд малаа даган нүүдэлдэг. Манай газар доор ертөнцийнхөн бол дулааны шугам даган нүүдэллэж амьдардаг. Монголын нийслэл Улаанбаатар дахь бол траншейны хүүхдүүдийн нийслэл нь Эрэл компани ойролцоох дулааны шугам. Удаах том хот нь Хар хорин захын баруун талд 32-ын ойр хавийн дулааны шугам. Гудамжны гэх тодотголтой эдгээр хүмүүс 1995 оноос үүсжээ. Үүсжээ ч гэж дээ ямар амьтан ярьж байгаа биш. Ер нь гарч эхэлсэн. Улс орон даяарх ганзагын наймааны шаталт, олон архины үйлдвэр, ажлын цомхотгол гэх олон олон хүчин зүйл эдгээр хүмүүсийг гудамжинд гаргах нөхцөл болсон. Нийслэлийн хүн амын 70% нь гэр хороололд амьдардаг. Үүний 40% нь нэн ядуу бүлэгт хамаарагдана. Мэдээж эдгээр 40% ийн бараг 98% нь архинд хамааралтай. Энэ нөхцөл хүүхдүүдийг гэр орноосоо дайжих нөхцөл болсон. Улсаас эдгээр хүмүүст хаяг тогтоох, асрамжийн газарт хүргэж өгөх, гэрт нь хүргэж өгөх гэх мэт олон ажил зохиодог. Үр дүнтэй ч юмуу үгүй ч юмуу. Траншейнийхан анхны тооллого хийсэн 1999 онд 4890 байж. Сүүлд тоолоход 370 хүүхэд
. Эдгээр хүүхдүүд хаашаа алга болсон бэ? Том болоод эрдэм номын мөр хөөж амьдралаа бодсон уу? Эцэг эх нь олж аван сайхан хүмүүжсэн үү? Газар доорх ертөнцийнхөн алга болсон талаар олон таамаг дэвшүүлж болно. Хүний наймаа. Гудамжны хулгай. Гэртээ буцсан. Сураггүй болсон гэх мэт.
1960 оноос төв Азид хүний наймаа эрчимжиж ирсэн гэж үздэг. Сураггүй алга болсон тэд хүний наймааны золиос болсон уу? Хүүхэд үрчлүүлэх нэрээр гадаадын иргэдэд зарсан уу? Нэг хүүхэд эндээс үрчилж авахад онгоцы зардал, виз гээл бас бус зардал нь 5000$ болно (Германаас гэж тооцъё). Нэг хүүхэд үрчилж аваад зархад 95,000$ доллар. Шар толгойтой цэнхэр нүдтэй бол баян хүн гэсэн ойлголт нийтэд түгсэн. 90% ийн ийм ашигтай бизнесээс буцна гэж үү ? Би лав сонсож байсан. Шингэн ундаа уулгадаг. Тогоор цохиулдаг. Утаа гараад нүдээ нээтэл өөр газар байсан гэж. Гэхдээ дандаа Монгол хүмүүс шүү. Хамгийн энэрэнгүй нь асрамжийн газараас хүүхэд үрчилж авах. Анжелина Жоли шиг өрөвчхөн болчихоогүй л бол тэднийг хайрлах нь юу л бол. Архи уугаад тасарч унаад өглөө нь сургуулийнхаа гадаа сэрсэн. Тэгсэн нэг л хөл нь хүндрээд явж болохгүй болохоор гайхаад үзүүлтэл өрөөсөн бөөр нь байхгүй байсан гэсэн. Тэтгэвэртээ гарсан, цомхтголоор халагдсан эмч нарын бүлэг байсаныг саяхан Оросын цагдаа нар илэрүүлсэн. (Монгол оюутан) тэгж байхад учраа мэдэхгүй гудамжны хүүхдүүд бол энүүхэнд. Эндсэн нярайгаар хоол хийгээд идэж байгаа Хятадуудад энэ бол маш ашигтай наймаа. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй ийм цагт.
Дуу дуулдаг байсан хүүхдүүд аажмаар гудамжны хулгай руу үсэрсэн. Сэргэлэн хүүхдүүд энэ нийгмээс гуйлга гуйж үзсэн. Дуулж үзсэн. Уйлж өрөвдүүлж үзсэн. Яасан ч бай тэд нартай бид нар гудамжны байдлаар нь л авч үзсэнээс болж нийгмээс өшөө авах сэтгэгдэл төрсөн. Дуу дуулахад өдөрт 4500-12000 олно. Баярын өдрүүдээр 20,000-45,000 төгрөгнөөс буухгүй. Харин хулгай хийж сурвал өдөрт 100,000-2,000,000 хийх боломжтой. Монголын хамгийн том халаасны хулгайн бүлэг 3, 4- р хороололын эцсийн Харахуй хэмээх газраас эхэлсэн
. Одоо орлогоороо тэргүүлдэг нь 3,4-р хороолол. Хоёрт, 1-р хороолол орно. Гуравт, Сансар. Дөрөвт, Нарантуул болон бусад зах гэж хуваагдана. Арга хэрэгслүүд нь улам нарийн болсон. Цагдаа хамаатантай болон цагдаатай тохиролцоно. Мөн баригдсан ч нэг сар албадан ажил хийх болон 3 сар хоригдох хуультай тул сэтгэл амар хулгай хийж боломж эдгээр хүүхдүүдэд бүрдсэн. Өөгшүүлдэг Тэдт мэтийн байгуулгууд ч гэсэн олноор бий болсон. Хамгийн томыг нь Ёндоо буюу овгор гэнэ. Овгорын суудалд хүрэхийн тулд халаасны хулгайч нар багагүй урт замыг туулна. Хийсэн ажлаа үнэлүүлэх ганц арга нь дусаал. Дусаал гэдэг нь хулгайлсан мөнгөний хувийг хэлнэ.
Цагдаа болон дэмждэг хүмүүс, Ёндоо нартаа овоо дусаал өгч чадвал хурдан дээшлэхээс гадна асуудлыг маш хурдан шийдхэд тустай. Миний мэдэхийн 6 залуу буюу Ёндоо нар одоо гадаадад амьдарч байна. Зөвхөн миний мэдэхийн шүү. Анх ээж нь орцны жижүүр байж байгаад өнгөрцөн. Бүтэн өнчин тул ийм зам руу гудамжинд гарсан залуу одоо гадаадад интернэт зуучлалын дэлгүүр нээсэн шигээ амьдарч байна. Швецайртаа бүлэг нээгээд бүлгээ амжилттай удирдаж, Монгол руу захиалгын бараа нийлүүлсээр л байна. Нээх бахархсан даа биш шүү. Зарим траншейнынхан Хонг Конгруу гарсан. Тэндээ мөн л гар утасны 3-4 бүлэг байгуулсан. Тэдигийн зарим гарууд Хонг Конгоос утсаа авдаг бөгөөд тэндээ буудал олон хоногоор захиалж тусгай бүлгүүдэд захиалга өгнө. Iphone5 болон бусад Самсунгын утаснуудыг тэдгээр бүлгүүд л зах зээлийн үнээс нь хямд олж өгч чадна. Үлдсэн хулгайчид нь Монголдоо халаасаа ухсаар л байгаа. Мөн гэртээ буцсан ч тохиолдол байна. Сайхан амьдарч байгаа гудамжнынхан ч байна. Нэг Солонгост ажилладаг байсан залуу Монголдоо ирээд 12 ширхэг тавилгын тоног төхөөрөмж оруулж ирсэн. 35 Монгол гэр бүрэн тавилгатай хийлгээд гудамжны архичдыг өөд нь татсан байгаа юм. Гол нь цалин өгөхгүй. Хоол өгнө. Дулаан байлгана. Гэр өгнө. Хүүхдүүдийг нь сургуульд сургана. Тэнд одоо 49 өрх айл амьдарч байгаа. Захирлыгаа бурхан шиг шүтдэг. Хайрладаг. Хэн хэндээ сайхан л ажил. МҮОНРТ-гээр нэвтрүүлэг хүртэл гарсан. 8 жил Хар хорин дээр архи уугаад дараа нь энэ залуутай нэгдэж сураггүй болсон охин хүүгээ олж авсан, үйлдвэрээс нь 80,000 цалин өгдөг, хүүхдүүд нь сургуульд гээд л нулимс дуслуулан баярлан хүүхэн залуу хоёр ярьж л байсан. Гэтэл бас Монголын бүх хүүхдийн аав хэмээн хүндлэгддэг, яралзсан сайхан цагаан шүдтэй буурал, хүүхдийн асрамжийн газрын дарга хүүхдүүдийг Хятадад зусланд амраана хэмээн аваачиж ногоон талбай дээр маш олон хоног хоол ундгүй ажиллуулсан. Нэг сэргэлэн сурагч нь Монгол руу холбоо барьж аврагдсан тухай бас саяхан мэдээлж л байсан. Энэ мэт хүүхдийн төлөө гэж итгэж байсан, удирдаж байсан хүн нь өөрөө ийм зүйл хийхээр бид нар хэнд итгэх болж байна? Сайхан сайхан дуу дуулж, сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй хүүхдүүд хаачив ?
Haha yasan sain medej bhiin dotood zohion baiguulaltiig ni. Ooroo arai..... Za za togolsiin